Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00047

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00047

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: П.Б

Хариуцагч: Б.Б

130,000 (нэг зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч155/2025/00026 дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн төлбөр 100,000, бусад төлбөр 30,000. Гэрээ байгуулсан огноо: 2023 оны 6 дугаар сар. Гэрээний дүн: 100,000 төгрөг. Барааг хүргүүлсэн огноо: 2023 оны 6 дугаар сар.

Миний бие П.Б нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Аргалант дэлгүүрт 2019 оноос 2023 оны хооронд худалдагчаар ажилладаг байсан. Уг хугацаанд тус сумын оршин суугч Б.Бнь 2023 оны 6 дугаар сард 100,000 төгрөгийн хүнс зээлээр авсан юм. Гэтэл одоог хүртэл худалдаж авсан барааныхаа үнийг төлөөгүй байна. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандахад Б.Бирээгүй учраас ажиллагаа хийх боломжгүй гэсэн үндэслэлээр миний өргөдлийг буцааж өгсөн.

Иймд Б.Б-с барааны үнэ болох 100,000 төгрөг, Тосонцэнгэлээс Мөрөн чиглэлд, Мөрөнгөөс Тосонцэнгэл чиглэлд шүүхэд өргөдөл нэхэмжлэл өгөхөд гарсан замын зардал 30,000 (нэг талдаа 7500 төгрөг) төгрөг, нийт 130,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-12 дахь тал)

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б-ас 130,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 130,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 21 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Б-д холбогдуулан 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Бгийн нэхэмжилсэн 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг хариуцагч Б.Бтөлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч П.Б 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-ас улсын тэмдэгтийн хураамж  2,250 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч П.Бд олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч П.Бгийн нэхэмжилсэн 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ббиелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-ас улсын тэмдэгтийн хураамж 2,250 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч П.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА