Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 320/ШШ2025/00054

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 320/ШШ2025/00054

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  СЛ* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн,

Хариуцагч: П-жийн Бт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,162,540.82 төгрөг, зээлийн хүү 1,859,510.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,591.11 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 4,294,942.23 (дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр) төгрөг (хорин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/01315/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч СЛ* барьцаалан зээлдэх газар ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 4,294,942.23 төгрөг, энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 2,162,540.82 төгрөг, зээлийн хүү 1,859,510.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,591.11 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг.

Гэрээ байгуулсан огноо: 2021.12.02, гэрээ дуусгавар болох огноо: 2023.12.02

Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн 1,847,712.00 төгрөг, зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2022.02.20

Манай СЛ* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэн П-жийн Бтэй 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БЗГ21-0616 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин, өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 790 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Хариуцагч иргэн П-жийн Бээс барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 4,294,942.23 (дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр) төгрөг (хорин гурав) мөнгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

 

2.  Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би үндсэн зээл 2,162,540.82 төгрөг, зээлийн хүү 1,859,510.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,591.11 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 4,294,942.23 төгрөгийг СЛ* барьцаалан зээлдүүлэх газар-т төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СЛ* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч П.Бт холбогдуулан үндсэн зээл 2,162,540.82 төгрөг, зээлийн хүү 1,859,510.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,591.11 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 4,294,942.23 (дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр) төгрөг (хорин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Би үндсэн зээл 2,162,540.82 төгрөг, зээлийн хүү 1,859,510.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,591.11 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 4,294,942.23 төгрөгийг СЛ* барьцаалан зээлдүүлэх газар-т төлж барагдуулна гэх тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,700 төгрөгийн тал хувь болох 41,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамж 41,850 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч СЛ* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 2,162,540.82 төгрөг, зээлийн хүү 1,859,510.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,591.11 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 4,294,942.23 (дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр) төгрөг (хорин гурав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч П.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,700 төгрөгөөс 41,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамж 41,850 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч СЛ* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА