Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0723

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, О.Б******* нарыг оролцуулан Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, А.А******* нар бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгчийн гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 9******* тоот гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхийг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу хүлээн зөвшөөрч байна. Бид нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэж бичгээр хариуг өгнө гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай хариуг өгнө гэвэл надад хэлэх зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд хандаж ...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 9******* тоот гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхийг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, А.А******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

Түүнчлэн Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/4******* дугаар албан бичгээр тус яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн О.Б*******, Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн А.А******* нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрхийг олгосон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд хуулийн дээрхи заалтуудыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийн оролцогчид нь тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах болон давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан баримтанд гарын үсэг зурсныг джрдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Т******* ХХК-ийн ...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 9******* тоот гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхийг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сангийн яам зөвшөөрснийг баталж, 128/2024/******* дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Т.Амин-Одод даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН