Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00034

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00034

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  АШ ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:  Б-ийн Б-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 612,590 төгрөг, үндсэн хүү 571,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,555 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 1,268,718 (нэг сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун арван найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2024/01287/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч АШ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,268,718 төгрөг. 7100474434 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 612,590 төгрөг, үндсэн хүү 571,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,555 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 7100474434 тоот цахим зээлийн гэрээг 2021-06-04-ний өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 7100474434 тоот цахим зээлийн гэрээ 2023-05-25-ны өдөр. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 457,738 төгрөг. 7100474434 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээл 257,410 төгрөг, хүү 200,328 төгрөг, нийт 457,738 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 7100474434 тоот цахим зээлийн гэрээний үүрэг 2022-03-30-ны өдрөөс.

Нэхэмжлэлийн шаардлагын тухай: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7100474434 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,263,718 төгрөг, нотариатын төлбөрт 5000 төгрөг, нийт 1,268,718 төгрөгийг хариуцагч Б-ийн Б-аас гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал)

2.  Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б- би АШ ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 1,268,718 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 40 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АШ ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан үндсэн зээл 612,590 төгрөг, үндсэн хүү 571,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,555 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 1,268,718 (нэг сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун арван найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 1,268,718 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,268,718 (нэг сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун арван найм) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,001 төгрөгийн тал хувь болох 17,500.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 17.500.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч АШ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 612,590 төгрөг, үндсэн хүү 571,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,555 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 1,268,718 (нэг сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун арван найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,001 төгрөгөөс 17,500.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 17,500.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч АШ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА