| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00775/И |
| Дугаар | 101/ШШ2024/05833 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/05833
| 2024 12 10 | 101/ШШ2024/05833 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, оршин байрлах, ******* ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,, тоотод оршин суух, гийн Ангараг /рд:/-т холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээнээс учирсан хохиролд 19,025,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Б., Э., хариуцагч Л.Ангараг, хариуцагчийн өмгөөлөгч Д., гэрч Ц. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 11 сарын 06-ны өдрийн Тайм Тү Тайм ХХК, Л.Ангараг болон ******* хооронд байгуулагдсан №83-н/68 тоот гаражийн захиалгын гэрээ-ний дагуу дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн******* Шинэ суурынил гудамж, 68 тоот 12.5 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 11 сарын 22-ны өдөр багтаан төлөхөөр 25,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар гэрээ байгуулагдсан. Хөрөнгийн төлбөрийг 2018 оны 11 сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг гус тус төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээг цуцалж иргэн Л.Ангарагийн голомт банкпы 1905110404 тоот дансанд 17,500,000 төгрөгийг буцаан шилжүүлж 2021 оны 10 сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Э., Б. нарт худалдан борлуулсан.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн *******МА2022/01350 дугаар магадлалаар иргэн Л.Ангарагийг тус хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон тул Э., Б. нартай 2021 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг цуцалсан. 2017 оны 11 сарын 06-ны өдрийн Тайм Тү Тайм ХХК, Л.Ангараг болон ******* хооронд байгуулагдсан №83-н/68 тоот Гаражийн захиалгын гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр болох 22,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд буцаан шилжүүлсэн 17,500,000 төгрөг, зогсоолын төлбөрт төлөөгүй байсан үлдэгдэл 5,000,000 төгрөг байгаа болно. Тайм Тү Тайм ХХК-иас зогсоолын төлбөрт 5,000,000 төгрөгийг манай банкинд төлөөгүй. Л.Ангарагын Тайм Тү Тайм ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээ нь манай компанид хамааралгүй тул орон сууцны илүү төлсөн төлбөрийг манайх авах эрхгүй гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болохыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн *******МА2022/01350 дугаар магадлалын 6 дахь хэсэгт дүгнэсэн. Иймд төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *******наас миний зогсоолын төлбөрт шилжүүлсэн байсан 20,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг нь суутгаж авч үлдээд 17,500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн нь үнэн. Би Тайм тү Тайм ХХК-иас 4 өрөө орон сууц худалдан авсан ба орон сууцны төлбөрт 6,741,000 төгрөгийг илүү төлсөн байсан. ******* болон Тайм тү Тайм ХХК-тай байгуулсан гурвалсан гэрээний орон сууцны төлбөрт илүү төлсөн 5,000,000 төгрөгийг зогсоолын төлбөрт тооцон шилжүүлэхээр болсон гэж би ойлгосон. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалаар намайг зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Тайм Тү тайм ХХК, *******, Л.Ангараг нарын хооронд №83-68 тоот Гараж захилагын гэрээ байгуулагдаж улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн *******,*******,*******,,, 68 тоот, 12.5 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 25.000.000 төгрөгөөр худачдан авсан болно. ******* нь дээрхи Л.Ангарагт худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан гэх үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Л.Ангарагийг уг гарахжид оруулаагүй болно. Л.Ангараг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******, 26 хороо, Элизабет хүннү 214-р байр, 3-р дулаан автозогсоолыг өдрийн 25.000 төгрөгөөр , нийт 761 хоног хөлслөн, хөлсөлсний үнэд 19,025,000 төгрөг төлж хохирсон байна. Л.Ангараг зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХК, Б., Б. нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01350 дугаар магадлалаар ******* ХК, Б., Б. нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, Л.Ангарагийг *******,*******,*******,,, 68 тоот, 12.5 м.кв автозогсоолын зориулатттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргуулж, Л.Ангарагийн автозогсоолын төлбөр 25,000,000 төгрөг төлөгдсөн шийдвэрлэсэн байдаг болно.
Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* ХК, Б., Б. нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон нь Иргэний хуулийн 252 дугаар зүйл, 252.2-д зааснаар Голамт банк ХК нь Л.Ангарагт эрхийн доголдолтой үл хөдлөх хөрөнгө худалдсан болохыг нотолсон байна. Л.Ангараг нь дээрхи эрхийн доголдлын улмаас шүүхэд хандаж, өөрийн худалдан авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу 761 хоног ашиглах боломжгүй болсноос өөр гараж түрээсэлж нийт 19.025.000 төгрөг зарцуулж хохирсон болно.
Иймд ******* ХК-иас 19,025,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Л.Ангарагийн хувьд банктай 2017 оны 11 сарын 06-ны өдрийн №83-н/68 тоот Гаражийн захиалгын гэрээ байгуулж Гаражийг гүйцэтгэгч барьж, захиалагчийн ашиглалтад хүлээлгэн өгөх, төлбөр тооцоог хийх-тэй холбоотой харилцаанд оролцсон. Харин сөрөг нэхэмжлэлд дурьдаад буй ...4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 6,741,000 төгрөг илүү төлөлттэй байсан" гэх харилцаанд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, банкны хувьд Л.Ангарагийн Тайм тү тайм ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцооны харилцаа /ялангуяа илүү төлөлтийн/-г мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй, мэдээгүй харилцаа бөгөөд банктай байгуулсан 2017 оны 11 сарын 06-ны өдрийн №83-н/68 тоот Гаражийн захиалгын гэрээнд энэ тухай тусгаагүй буюу 2018.11.12 өдөр 5 сая, 2018.11.22 өдөр 20 саяыг төлнө гэж тохирсныг нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 2018.11.16 өдөр 10 сая, 2018.12.16 өдөр 10 сая, 2018.12.25 өдөр 5 сая гэж тохиролцсон.
Энэ тухайд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Л.Ангараг, ХХК-ийн хооронд байгуулсан 2014.04.28-ны өдөр орон сууц захиалгын гэрээний үнэд илүү төлсөн 6,741,000 төгрөгний 5,000,000 төгрөгийг тооцож, суутгах талаар заагаагүй байх бөгөөд 3 талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018.11.16- ны өдрийн гэрээнд мөн энэ талаар тусгаагүй байна
Нөгөө талаас, сөрөг нэхэмжлэлдээ дурьдаад буй Иргэний хуулийн 253.2, 254.1 заасан зохицуулалтууд доголдлыг арилгах талаар худалдан авагчийн шаардлага байтал ямар үндэслэлээр 19,025,000 төгрөгийн түрээсийн зардлыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Иргэний хуулийн 252.2 заалтыг дурьдаж бусад этгээдэд худалдсан нь эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэргийн бодит байдалд банк гэрээг цуцалж, өгсөн авсанаа буцаан шилжүүлж, бусдад худалдсан болохоос анхнаасаа бусдад худалдсан хөрөнгийг Л.Ангарагт шилжүүлээгүйг харгалзах нь зүй. Иргэн Ангараг иргэний хуулийн 253.2, 254.1-д зааснаар эрхийн доголдлыг арнлгах хүртэл хугацаанд гарсан 19,025,000 төгрөгийн хохирол гарсанд хэн буруугай тал тодорхойгүй. 2021-2023 он хүртэл хугацаанд Ангарагийн талаас шүүх хурлыг удаашруулж хойшлуулсан. Тухайн үед шүүх хурлын ажиллагаа хийгдэж шийдэгдээгүй байх үеийн хохиролыг нэхэмжилж байгаа нь хууль ёсны бус гэж үзэж байна гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулга, мемориалын баримт, захирлын тушаал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01350 дугаар магадлал, гаражийн захиалгын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ,
5.2 хариуцагчаас гаргасан зээлийн төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээ, хөрөнгө хүлээлцсэн акт, дулаан автозогсоол түрээслүүлэх, түрээслэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, мөнгө хүлээлцсэн хэлцэл,
5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, ХХК-ийн албан бичиг, гаражийн захиалгын гэрээ, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Л.Ангарагт холбогдуулан 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 19,025,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.
******* ХК, Л.Ангараг, нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гараж захиалгын 83-н/68 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХК нь *******,*******, Г216/1 дүгээр байр, зоорийн давхар 68 тоотод байрлах, 12.5 м.кв талбай бүхий автозогсоолыг барьж гүйцэтгэн Л.Ангарагт хүлээлгэн өгөх, Л.Ангараг нь автозогсоолын үнэ 25,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Л.*******ас автозогсоолын үнэд 20,000,000 төгрөгийг *******инд 2018 онд шилжүүлсэн байсан болохыг талуудын хэн аль нь тайлбарласан. ******* ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 83-н/68 тоот гэрээг цуцлах мэдэгдэл өгч, түүний шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг суутган авч, үлдэх 17,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь төлбөрийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч уг үйл баримтад маргаагүй.
Улмаар ******* ХХК нь гэрээний зүйл болох автозогсоолыг Б., Б. нарт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулан тэдгээрийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Л.*******ас ******* ХХК-д холбогдуулан Б., Б. нартай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, *******,******* Г216/ зоорийн давхарын 68 тоотод байрлах, 12.5 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээллийг устгахыг даалгах,
ХХК-иас 1,741,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01350 дугаар магадлалаар Л.Ангарагийг *******,******* Г216/ зоорийн давхарын 68 тоотод байрлах, 12.5 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, ******* ХХК, Б., Б. нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээлэл устгахыг даалгах, ХХК-иас 1,741,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Л.Ангарагт 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байсан авто зогсоолыг Б., Б. нарт худалдахаар болсон. Гэвч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Манай банкны Б., Б. нартай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Л.Ангарагыг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Манай банк Л.Ангарагийн автозогсоолын төлбөрт төлсөн байсан 20,000,000 төгрөгөөс 17,500,000 төгрөгийг буцаан данс руу нь шилжүүлсэн байсан. Нэгэнт шүүх Л.Ангарагыг автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон тул буцаан шилжүүлсэн 17,500,000 төгрөг, төлбөрийн үлдэгдэл төлөөгүй байсан 5,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч нь татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг автозогсоолын төлбөрийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн. Тайм Тү Тайм ХХК-иас 4 өрөө орон сууц авсан ба илүү 6,741,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь автозогсоолын төлбөрт тооцон уг компаниас банк руу шилжүүлсэн. Банкнаас над руу буцаан 17,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Банк үндэслэлгүйгээр өөр хүмүүст миний захиалсан зогсоолыг худалдсаны улмаас би зогсоолоо ашиглаж чадахгүй бусдын зогсоолыг түрээслэж 19,025,000 төгрөг төлснийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж тус тус тайлбарлаж, маргасан.
5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *******МА2022/01350 дугаар магадлалаар Л.Ангарагтай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн автозогсоолын гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ, мөн ******* ХХК нь гэрээг цуцлаж, гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байхад гэрээнээс татгалзсан нь буруу болохыг дүгнэсэн байна.
Тодруулбал, уг хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар талуудын хооронд байгуулагдсан автозогсоол худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоосноор талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн хариу үүрэг хэвээр үлдэнэ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан ...нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардсан буруу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлээ тодорхойлох байсан гэх татгалзал үндэслэлгүй.
5.1 Хариуцагч Л.Ангараг нь автозогсоолын төлбөрт нийт 25,000,000 төгрөг төлөхөөс 20,000,000 төгрөгийг төлсөн байсан. Үүнээс ******* ХХК 17,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтад хариуцагч Л.Ангараг маргаагүй, тэрээр өөрийн эзэмшлийн дансаар буцаан шилжүүлсэн 17,500,000 төгрөгийг хүлээн авсан байна. Хариуцагч Л.Ангараг нь ...автозогсоолын төлбөрөөс буцаан 17,500,000 төгрөгийг авсан нь үнэн боловч шүүхийн магадлалаар намайг төлбөрөө бүрэн төлсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн тул төлбөр төлөхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *******МА2022/01350 дугаар магадлалаар талуудын хооронд байгуулагдсан автозогсоолын гэрээг *******наас цуцлах үед Л.Ангараг нь автозогсоолын үнийг төлсөн байхад гэрээг цуцалсан нь буруу болохыг дүгнэсэн байна. Бодит байдалд шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож шийдвэрлэх үед Л.Ангараг нь өөрийн дансаар автозогсоолын төлбөрт төлсөн үнээс 17,500,000 төгрөгийг буцаан хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. Иймд буцаан хүлээн авсан уг мөнгөн хөрөнгийг автозогсоолын төлбөрт төлсөн гэж үзэх замаар Л.Ангарагийг төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.
5.2 Хариуцагч Л.Ангараг нь ...орон сууцны төлбөрт илүү төлсөн 5,000,000 төгрөгийг ХХК-иас миний захиалсан автозогсоолын төлбөрт тооцон ******* руу шилжүүлсэн гэж тайлбарлаж, маргасан нь ХХК-иас ирүүлсэн баримтаар няцаагдсан.
ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24/19 тоот албан бичигт Манай компанийн барьсан Тайм тауэр хотхоны оршин суугч Л.Ангараг нь худалдаж авсан байрны төлбөрөөсөө 3,150,000 төгрөгийн илүү төлөлттэй ба үүнийгээ гаражийнхаа төлбөрт шилжүүлнэ гэж тохиролцсоны үндсэн дээр гражийн үндсэн үнэ болох 30,000,000 төгрөгөөс 3,150,000 төгрөгийг хасаж, тэгшитгээд 25,000,000 сая төгрөгөөр гражийн гэрээг хийлгэсэн байдаг. Тухайн үед манай компани дээр зарагдаагүй үлдсэн гэрээтэй боловч төлбөр нь орж ирээгүй үл хөдлөхүүдээ нэг бүрчлэн үнэлж өгөхдөө гэрээтэй үл хөдлөхүүдээ банктай нэг бүрчлэн урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хамаарч үнэ тохирч гэрээг нь шинэчлүүлсэн байдаг гэх хариу ирүүлсэн.
Үүнээс дүгнэвэл Л.Ангараг нь автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр ХХК-иас захиалж, орон сууцны төлбөрт илүү төлсөн 3,150,000 төгрөгийг суутгуулж, *******тай 25,000,000 төгрөгөөр автозогсоолыг худалдан авахаар тохирсон үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч ******* ХХК-иас автозогсоолын төлбөрт 5,000,000 төгрөг шилжиж орж ирээгүй болохыг мөн тайлбарладаг.
Хариуцагч Л.Ангараг нь ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24/19 тоот албан бичгийг хуурамч гэж маргах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
5.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч Л.Ангараг нь автозогсоолын төлбөрт 25,000,000 төгрөг үүрэгтэй. Үүнээс 20,000,000 төгрөг төлж, үлдэх 5,000,000 төгрөгийг төлөөгүй байснаас өөрийн дансаар буцаан шилжүүлж авсан 17,500,000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь дээр дүгнэснээр тогтоогдсон. Иймд хариуцагч Л.*******ас 22,500,000 /17,500,000+5,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэв.
6. Л.Ангараг нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ц.тэй дулаан автозогсоол түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулж, Ц.ийн өмчлөлийн *******, суурийн давхарт байрлах дулаан автозогсоолыг 2021.10.02-ны өдрөөс 2022.10.01-ний өдөр хүртэл өдрийн 25,000 төгрөг, нийт 9,125,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байна.
Дээрх гэрээний дагуу автозогсоолын төлбөр 9,125,000 төгрөгийг Л.Ангараг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь мөнгө хүлээлцсэн баримт, гэрч Ц.ийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон. Нэхэмжлэгч ******* ХК нь дээрх баримт, гэрчийн мэдүүлгийг баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.
6.1 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. ******* ХК нь Л.Ангарагтай байгуулсан автозогсоол худалдах-худалдан авах гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж, автозогсоолын өмчлөлийг өөр этгээдүүд шилжүүлсэн. Үүний улмаас уг маргааныг шүүх хянан шийдвэрлэж байх цаг хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Л.Ангараг нь бусдын автозогсоолыг түрээслэж, төлбөрт 9,125,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон.
******* ХК-ийн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан үйлдлийн улмаас Л.Ангараг нь өөрийн худалдан авсан автозогсоолыг эзэмших боломжгүй нөхцөл байдал үүсч, бусдын автозогсоолыг түрээслэж хохирсон байх тул 9,125,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
6.2 Харин хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд автозогсоол түрээслэсэн төлбөр 9,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *******МА2022/01350 дугаар магадлалаар түүнийг *******,*******,******* тоот хаягт байрлах 12.5 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Уг шүүхийн магадлал 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гарч, нэхэмжлэгч уг магадлалд хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан болохыг тайлбарласан.
Үүнээс дүгнэвэл хариуцагч Л.Ангараг нь түүнийг автозогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн шүүхийн магадлал 2022 оны 10 дугаар сард хүчин төгөлдөр болсон байхад тэрээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ гаргах замаар автозогсоолын эзэмшлийг өөртөө шилжүүлэн авах боломжтой байсан байна.
Шүүх хуралдаанд хариуцагч Л.*******ас ...би гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргахгүй, банк шүүхийн шийдвэрийн биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан. Үүнээс дүгнэвэл маргааны зүйл болох автозогсоолын эзэмшлийг хуульд заасан аргаар олж авах эрхээ мэдсэн атлаа уг эрхээ Л.Ангараг хэрэгжүүлээгүй байна. Иймд шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон 2022 оны 10 дугаар сараас хойш бусдын автозогсоолыг түрээслэсэн төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй.
7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Л.*******ас 22,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д, нэхэмжлэгчээс 9,125,000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч/нэхэмжлэгч/ төлөх тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 270,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 393,475 төгрөгөөс 253,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 270,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 160,950 төгрөг, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж хариуцагчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******ас 22,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д, нэхэмжлэгчээс 9,125,000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 270,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 393,475 төгрөгөөс 253,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 270,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 160,950 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс илүү төлсөн 140,400 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ