| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0081/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/50 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 1738002270093 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өөдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын соёлын төвийн үүдэнд иргэн Д.Рдухан тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын соёлын төвийн үүдэнд иргэн Д.Рдухан тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Р гэдэг залуу надруу сумандаа байж ганц шил архи олж чадахгүй гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Р намайг заамдаад авсан байсан тэр үед миний хөл шатанд тороод биеэ татаж авч чадалгүй толгой руу мөргөсөн. Тэгээд би соёлын төв рүү орсон. Би нэг удаа л мөргөсөн....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Р мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Бүжиг дуусах гээд соёлын төвийн үүдэнд зогсож байтал нэг үл таних залуу томроод байна уу гээд нүүрлүү маань мөргөсөн. Эмнэлэг орж үзүүлсэн чинь эмч тархи чинь цөмөрсөн байна хурдан аймгийн төв явж үзүүл гэсэн. Аймагт ирээд мэс заслын тасагт хэвтсэн. Би Эаас эмчилгээний зардал 3 сая төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардал 1 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-14 дүгээр хуудас/,
Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Этай муудалцсан гэх залуу нь соёлын төвийн гадаа шатан дээр зогсож байсан. Тэгсэн манай найз Баасандалай нь тэр залуу руу заагаад түрүүн над руу томроод байсан залуу байна гэж байсан. Э нөгөө залуутай муудалцаад байж байсан. Би явж очоод Эыг боль гээд салгаад байж байтал нөгөө залуу толгойгоо бариад зогсож байсан. Тэр залуу соёлын төв рүү яваад орсон....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...23 цагийн үед бүжиг тарах гээд зогсож байтал соёлын төвийн үүдэнд Р толгойгоо барьсан зогсож байсан. Би ямар хүн мөргөсөн юм бэ гэхэд нэг бор залуу байсан биеийн тамирын багш гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүжиг дуусах гэж байхад соёлын төвийн гадаа залуучууд бужигналдаад байсан. Тэгээд яваад очтол Рыг зодсон байсан. Бид нар шөнөдөө Ренчинлхүмбэ сумруу гараад явсан. Р толгой өвдөөд байна гээд яваад байсан. Өглөө нь Ренчинлхүмбэ сумын эмнэлэг орж үзүүлсэн чинь эмч нь толгой нь цөмөрсөн юм шиг байна хурдан аймаг яв гэсэн тэгээд Рыг замын машинаар аймаг явуулсан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э соёлын төвийн үүдний шат руу яваад өгсөн. Тэгээд соёлын төвийн үүдэнд зодоон болсон. Яваад очтол Э тэр залууг цохисон бололтой нөгөө залуу нь толгойгоо бариад үүдэн дээр зогсож байсан.Тэгээд би Эыг аваад явсан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд:
1. Шинжээч эмч Р.Ням-Очсор, М.Батмөнх нарын гаргасан дүгнэлт үндэслэлгүй болно. Д.Рбиед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн хүнд зэргийн шалгуурын 3.1.2-д зааснаар ухархай ба самалдагийн дээд хана дангаар хугарах, духны өмнөд ханын хугарал хамаарахгүй гэжээ.
2. Хохирогч Д.Р биед тархины дунд зэргийн няцрал, зүүн духны хөндийн гадна буюу өмнөд хананы хугарал, ухархайн дээд хананы хугарал зэрэг гэмтлүүд учирчээ. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Улаанбаатар хот ГССҮТөвийн ГТГТасгийн мэс заслын хагалгаанд орсон эмчийн үзлэг болон 2017 оны 09 дүгээр сарын 13, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн КТГ-ийн дүгнэлт, оношийг үндэслэв.
3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 96 дугаар хуудас/,
Хохирогч Д.Р нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 50 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738002270093 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Г.Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 4.000.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Э нь хохирогч Д.Рад эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Хохирогч Д.Р нь үлдэх эмчилгээний зардал 500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Эаас нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн 1738002270093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738002270093 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Р нь цаашид гарах эмчилгээний зардал 500.000 /таван зуун мянга/ төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ