Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/27 

 

 

Ц.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Т.Солонго /цахимаар/,

Шүүгдэгч Ц.******* /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.*******д холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

......, 1.......оны 03 дугаар сарын 02-ны өдөр ...... аймгийн ........суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ ......... ажилтай байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ............ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ......../,

Шүүгдэгч Ц.******* нь .......... улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “******* *******” ХХК-ийн богинын тээврийн жолооч У.*******ын гаргасан зөрчилд, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Ц.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: У.*******ын гаргасан үйлдэл нь хариуцлага тооцох хэмжээний зөрчил биш, өдөр тутам тохиолдож буй нэг удаад сануулаад зөвлөөд явуулдаг үйл явц гэж үзэж байгаа. Хэрэв зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэх бол У.*******ыг дотоод сүлжээнд /кейс программ/-д бүртгэсэн тухайн улсын байцаагч нь өөрөө зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэх учиртай.

Гэтэл би кейс программд бүртгэл хийсэн байцаагч нь биш У.*******ыг өөр гэдэг улсын байцаагч бүртгэл хийж явуулсан.

Би тухайн үед боомтын ахлахын үүрэг чиглэлийн дагуу хураамж авсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь дахин зөрчил гаргахгүй явах талаар зөвлөгөө өгч тээврийн менежерт нь өгсөн. Иймд хийх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй.

Миний гаргасан үйлдэл ямар ч хээл хахууль авах гэсэн анхнаасаа хүсэлт зорилготой биш нөхцөл байдлын улмаас өөрөө ч мэдэлгүй үйлдсэн, хэлсэн алдаа юм.

 Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “******* *******” ХХК-ийн тээврийн менежер *******д тухайн У.*******ын тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөд явуулсныхаа дараа Цагаан хадны нэг цэгийн ажлын байр руугаа хүн гуйж хүргүүлэх гэж яваад том машинд мөргүүлж аваарт орж шокын байдалтай байх үедээ У.*******ын гэрчилгээг чинь менежерт тань өгсөн гэж л утсаар ярьж таарсан.

Тэр үед сэтгэл зүй хэвийн бус өөрөө юу хэлснээ мэдэхгүй хүний машин мөргүүлээд их хэмжээний өрөнд орчихлоо гэсэн айдсаас үүдэж хувь торгууль 1000000 төгрөг надад өгөөрэй гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. Үүнийгээ өөрөө ч мэдээгүй.

Утсаар ярьсныг У.******* бичлэг хийсэн байсныг сүүлд яллагдагчаар мэдүүлэг өгөх үед мөрдөн байцаагч тухайн бичлэгийг сонсгож мэдсэн. Мэдээгүй байсан учир У.*******ын ажилгүй болгоно бичлэг чинь байгаа гэсэн мессежнүүдэд маргасан, гайхсан хариу бичиж байсан нь нотолгоогоор байгаа.

Би анхнаасаа хахууль нэхээгүй боловч тухайн нөхцөл байдлаас үүдэж утсаар буруу ярьж 1000000 төгрөг нэхсэн утгатай зүйл хэлсэн энэ гэм буруугаа бичлэг сонссон мөчөөс ойлгож хүлээн зөвшөөрч мөрдлөгийн явцад болон анхан шатны шүүх дээр хүлээн зөвшөөрч уучлалт гуйж дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амласан.

У.*******ын гаргасан үйлдлээс үүдэн над руу хувь торгууль өгье гэж утсаар ярьсан ажлаас гараад явж байх хооронд тэгж хэлж хоргоож мессеж бичиж байсан нь тухайн шокын байдалтай байх үед өрөнд орчихлоо гэж айсан сэтгэлд нөлөөлж тийм үг хэллэг хэлэхэд хүргэсэн.

Хэрэв У.******* хувь торгууль өгье та аргал гэж хэлээгүй бол надад тухайн үед тийм зүйл хэлэх үндэслэл үүсэхгүй гэж үзэж байна.

Энэ гэмт хэргээс шалтгаалж нийгэмд болон хэн нэгэн хүнд бодит хохирол, хор уршиг учраагүй У.*******оос авсан мөнгө төгрөг материаллаг зүйл юу ч байхгүй. Хэвийн бус цочролтой байх үедээ 1 удаа утсаар л буруу ярьсан. Өөрөөр дахин ихэсгэж шаардсан, ажил албан тушаалаараа дарамталсан зүйл юу ч байхгүй. Өөрийн мэдрэлгүй хэвийн бус үедээ хэлсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, нотлох баримт бий болгоход цааргалаагүй, холоос 2 удаа Улаанбаатар хотод очиж дуу хоолойны бичлэгт орсон, дуудсан цаг хугацаанд ир гэсэн газар нь бэлэн ирж байсан байдал, хувь хүний хувийн байдал болох төрд тэр тусмаа хил гаальд тасралтгүй 27 жил үнэнч шударга ажиллаж олон зөрчил шүүхийн шатанд эрүүгийн хариуцлага тооцож арилгуулж байсан.

Иймд Ц.******* миний бие холбогдсон хахууль өгөхийг шаардсан гэм бурууг гаргасан үйл явц, хувийн байдал түүний үндэслэлүүд зэргийг авч хэлэлцэн намайг гэм буруутайд тооцсон ч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэв.

Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн улмаас хэн нэгэнд бодит хор, хохирол учраагүй. Энэ үндэслэлүүдийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь ......... газрын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “.........” ХХК-ийн жолооч У.*******ын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хоосон чингэлэг авахаар хилээр гарахдаа нүүрсний гарах хэсэгт тээврийн бүртгэл хийлгэлгүй явсан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулалгүйгээр хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Гэрч У.*******ын “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний бие ******* ******* боомтоор Ганц мод боомт руу нүүрс тээвэрт 12-91 ӨМЕ улсын дугаартай Норд маркийн тээврийн хэрэгсэлтэй улсын хилээр хууль ёсны дагуу гараад, орж ирсэн.  

Ингээд манай "******* *******" ХХК-аас БНХАУ-аас контейнер татаж оруулж ирэхээр болоод дахин хилээр гарах шаардлагатай болсон. Компанийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Монгол улсын хилээр өөрийн унадаг .... улсын дугаартай Норд маркийн тээврийн хэрэгсэл болон хоосон тавцант чиргүүлийн хамт гараад БНХАУлс талаас хоосон чингэлэг ачаад Монгол улсын хилээр орж ирсэн.

Тэгэхэд улсын байцаагч ******* гэх хүн хяналтын хэсэгт сууж байсан ба "Яагаад бүртгэлгүй хилээр гарсан юм бэ? танай компани дээр торгууль тавина, чамтай ярих юм байхгүй ээ." гэж хэлээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машины хаалт хийдэг хэсэгт машины дугаараар хаалт хийлгээд кемп рүү явуулчихсан.

Би кемп дээрээ очоод менежер ******* руу утсаар ярьж болсон явдлын талаар хэлсэн. ******* болохоор "Маргааш очиж уулзъя" гэж хэлсэн. Би Энх- Амгалан луу ******* байцаагчийн утасны дугаарыг мессежээр явуулсан.

Маргааш нь буюу 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* улсын байцаагч *******тай уулзаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад надад өгсөн.

Удалгүй нөгөө улсын байцаагч ******* нь над руу ...... дугаарын утаснаас залгаад "Бичиг баримтыг чинь компанийн чинь ажилтанд өгч явуулсан. Компани дээр чинь 10 сая төгрөгөөр торгох байсан. Чамайг гуйгаад байхаар чинь торгоогүй шүү. 10 саяынхаа 10 хувь болох 1 сая төгрөгийг надад бэлнээр өг. Би 2 хоногийн дараа хот явна." гэдэг зүйлийг хэлсэн.

Миний хувьд бол өгөх боломж байгаагүй. Тухайн үед би "******* эгчээ цалин буухаар танд өгье. Манай компанийн цалин cap болгоны 10-нд буудаг юм аа.” гэж хэлсэн.

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цалин буусан ба над руу нөгөө 10 хувийн хувь торгуулиа өг гээд залгаад байсан. Би ч мөнгийг нь өгөөгүй.

Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай компани нь БНХАУ руу нүүрс тээвэрт дахин явсан. Би өөрийнхөө унадаг Норд машинтай Монгол улсын хилээр гарах гээд газрын хяналтын хэсэгт очиход ******* байцаагч байсан бөгөөд надаас мөнгөө авч чадаагүй болохоор шаралхаад намайг бүртгэлгүй тээврийн хэрэгсэл унасан байна. Машинаа гаргаад зогс гээд зогсоочихсон.

Намайг ер нь хилээр гаргахгүй ажил мэргэжлээрээ хясан боогдуулаад байсан.” гэх /1 хх-ийн 136-137-р хуудас/,

Гэрч З.*******ийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...Монгол Улсын хилээр гарах чиглэлийн хяналтын хэсэг дээр улсын байцаагч хэл амаар доромжлоод байна гэх мэдээлэл ирсэн.

******* ******* дахь Гаалийн газрын дарга Л. нь бид хоёрыг тус жолоочтой уулзаад болсон явдлыг тодруулаад хүрээд ир гэж хэлсэн. бид хоёр Монгол Улсын хилээр гарах хяналтын хэсэгт очсон боловч нөгөө жолооч нь хилээр гараад явчихсан байсан.

Орой 19 цагийн үед нөгөө жолооч маань орж ирсэн ба тус жолоочийг ******* гэх хүн байсан ба түүнтэй уулзаж болсон явдлыг тодруулсан. ******* хэлэхдээ “Өмнө нь ******* байцаагч надаас мөнгө нэхсэн. Тэгээд сая хилээр гарах гэж байхад юм чинь болоогүй байна гээд зам чөлөөлөөд зогс гэж хэлсэн. Би ******* байцаагчтай хэрүүл хийсэн.” гэж хэлсэн.

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн *******той уулзахад...Гаалийн газрын дарга , Хяналт шалгалтын албаны дарга Ганбаатар, болон миний бие байсан.

*******ын утсан дээрх байх ярианы бичлэг нь 2 ширхэг байсан ба тус бичлэгийг би өөрийн 1 phone 12 Pro Max маркийн rap утсаараа дүрс бичлэг хийж, бэхжүүлэн авсан.

Тус уулзалтаар бол Зөрчлийн тасгийнхан бүртгэж аваад Гаалийн ерөнхий газар луу явуулахаар болсон.” гэх /1 хх-ийн 139-140-р хуудас/,

Гэрч Д.гийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...Монгол улсын хилээс экспортод гарах хяналтын хэсэгт ******* нь нүүрс тээврийн жолоочтой маргалдлаа, тээврийн жолооч нь улсын байцаагчтай зүй бус хандлаа гэх асуудлын талаар Гаалийн газрын дарга нь ******* бид хоёрыг асуудлыг тодруулаад ир гэхлээр нь явсан.

******* бид хоёр Монгол улсын хилээс экспортод гарах хэсэгт хяналтын хэсэгт очиход маргаан үүсгэсэн жолооч нь БНХАУ-ын хил рүү гараад явчихсан байсан.

Оройн 19 цаг өнгөрч байхад нөгөө машин маань орж ирсэн ба ******* бид хоёр очиж уулзахад ******* “******* байцаагч надаас мөнгө төгрөг авна гээд намайг дарамталсан. Над руу залгаж ярьсан ярианы бичлэг болон бичсэн мессеж нь байгаа." гэдгийг хэлсэн.

Ингээд тус ярианы бичлэгээр мөнгө төгрөг нэхсэн зүйл байсан болохоор газрын дарга т мэдэгдсэн. ******* байцаагчаар тайлбарыг нь бичүүлж авсан.

Ярианы бичлэгийг ******* гар утсаараа бичлэг хийж аваад Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар луу шилжүүлсэн.” гэх /1 хх-ийн 142-143-р хуудас/,

Гэрч Л.гийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нүүрс тээвэрлэлтийн экспорт буюу Монгол улсын хилээр гарах чиглэлд улсын байцаагч *******гийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа Цагаанхад суурьшлын бүсээс ирүүлсэн мэдээллийг хилээр гарсан жолооч нарын нэртэй овог, нэр, регистрийн дугаар, машины улсын дугаар зэрэгтэй нь тулгаж суусан.

Нэрсэн дунд ******* эгч нэг хүний нэрийг улаан өнгөөр тэмдэглэчихсэн, тус жолоочийг хилээр гарах үед надад мэдэгдээрэй гэж хэлсэн.

Надад хэлэхдээ бол тус жолооч урд нь зөрчил гаргачихсан, хяналтын бүсийн журам зөрчиж явсан болохоор надад хэлээрэй. Би ирэхлээр нь арга хэмжээ авна гэх зүйл хэлсэн.

 ******* эгчийн хэлсэн жолооч тус өдөр хилээр гарахаар ирэхлээр нь би ******* эгчид хэлсэн чинь тус жолоочтой ******* эгч хяналтын хэсгийн байрны цонхоор хоорондоо ...өмнө нь 10 сая төгрөгөөр торгоно гэж байхад яачихдаг юм бэ? гэж байсан.

Жолооч ******* гэж хүн байсан ба тэр хүн нь хэлэхдээ “Би цалингийн зээлтэй. Тийм болохоор төлж чадахгүй. Ганц удаа харж үзээд явуулаач.” гэх зүйл ярьсан. ******* эгч “Тийм юм байхгүй. Ямарчил гэсэн арга хэмжээ авна.” гээд хуульд заасан арга хэмжээний байдлыг хэлж өгөхлөөр нөгөө жолооч нь хүлээн зөвшөөрөхгүй хэрүүл маргаан үүсэж эхэлсэн.

******* эгчийг нөгөө жолооч нь “авлига авдаг” гэх зүйл яриад маргалдаад ярьсан яриаг чинь бичлэг хийгээд авчихсан байгаа гэж маргалдаж байгаад замаа чөлөөлөөд зогсоод байж бай гэж хэлээд замаа чөлөөлүүлээд зогсоосон.

******* эгч болохоор нөгөө жолоочийг дагуулаад хүрээд ир гээд намайг гаргасан. Би нөгөө жолоочийг гараад хяналтын хэсэгт байрлах хэсэгт харахад байхгүй байсан. 

Эргээд хяналтын хэсгийн байр луу ороод байж байтал ******* жолооч ирээд ******* эгчтэй мөн маргалдсан ба “Таны ярьсан ярианы бичлэгийг би эхнэр лүүгээ явуулаад Авлигатай тэмцэх газар луу өгүүлчихсэн.” гэсэн зүйл ярьсан.” гэх /1 хх-ийн 147-148-р хуудас/,

Гэрч У.*******гийн “...тус жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ улсын байцаагч *******д хаалт хийлгээгүй гэдэг шалтгаанаар хураалгасан гэж надад хэлж байсан.

Тус зөрчилд улсын байцаагч нар компани дээр 10 сая төгрөгөөр торгодог болохоор тус жолоочийг компани дээр торгуулмааргүй байна. Гаалийн улсын байцаагчтайгаа өөрөө уулзаж учир гэж хэлсэн.

2022 оны 11 дүгээр сарын эхээр би жолоочийн гуйлтын дагуу улсын байцаагч *******тай уулзахад ******* гэх улсын байцаагч руу жолооч нь баахан мессеж бичиж гуйсан байсан.

Би ч мөн жолоочийн өмнөөс хаалтаа хийлгээгүй мартаж санасан зүйл байгаа байхаа. Аль болох хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга, хилээр гарахад бүрдүүлэх материал зэргийг бүгдийг нь санамж болгож өгч байна.

Бид нар өөрсдийнхөө чадлаар бүгдийг нь хэлээд байхад жолоочийн хариуцлагагүй байдлаас болоод иймэрхүү аж ахуй нэгж дээр торгуулна гэдэг үнэдээ хэцүү байна гээд зовлонгоо учирлаж хэлсэн.

Тухайн хүн хилээр гарах талд падаанаа өгөөгүйн улмаас жолооч эргээд хилээр орж ирэхдээ хаалтаа хийлгээгүй гэж бичиг баримтаа хураалгасан болох нь тодорхой болсон.

Би ажил дээр байж байхад ******* байцаагч залгаад оффисын хажууд байрлах зам дээр очиж уулзахад миний хүүхэд шиг хүүхэд байна. За яахав наад хүүхдэдээ сайн анхааруулж хэлээрэй гэж хэлээд надад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өгсөн.” гэх /1 хх-ийн 153-154-р хуудас/,

Гэрч А.ын “..Манай компанийн жолооч У.******* нь Г............ тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хураалгасан байсан.

Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ Ц.*******тай уулзаж ярьж байгаад ямар нэгэн байдлаар авсан байсан.

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...над руу улсын байцаагч Ц.******* нь залгаад “оо ирж уулзаарай. Танай жолооч чинь намайг доромжилсон. Ёс бусаар харьцсан.” гэж хэлсэн.

...*******той уулзахад “оо танай жолоочийн бичлэгийг би сонслоо. Танай жолоочийн буруу биш юм байна. Битгий ажлаас нь халаарай. ..Манай байцаагч ******* нь мөнгө төгрөг өг гэж дарамталсан байна. Манай байцаагчийн буруу уучлаарай.” гэдэг зүйлийг хэлээд намайг явуулсан.

Би ******* ******* боомтоос гараад У.*******той уулзаж гар утсан дээрх бичлэгийг нь сонсоход Ц.******* нь “Чиний гаргасан зөрчил нь аж ахуй нэгжийг 10 сая төгрөгөөр торгох зөрчил байна.  10 саяынхаа 10 хувийг нь надад өгчих. Тэгээд наад зөрчлийг чинь аргалъя. Ямар хамаагүй ярьдаг юм бэ? хажууд чинь хүн байхгүй биз дээ. Би хот руу удахгүй явна.” гэх зүйлийг ярьж жолооч У.*******оос мөнгө нэхэж, шаардаж дарамталсан байсан.”

Надад Ц.******* байцаагчтай хоорондоо харилцсан мессеж бичсэнээ хүртэл үзүүлсэн. Мессеж дээр “хэзээ мөнгөө өгөх юм бэ? гээд дансны дугаар ирүүлсэн байсан.” гэх /1 хх-ийн 156-157-р хуудас/,

Гэрч Л.ын “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын байцаагч Ц.******* нь Монгол Улсын хилээр гарах хэсэгт нэг жолоочтой хэрүүл маргаан хийгээд байна гэх мэдээлэл ирсэн.

Нөгөө жолооч нь гар утсаараа бичлэг хийсэн гэх яриа гарахлаар улсын ахлах байцаагч *******, нарыг юу болсон талаар мэдээд учрыг нь ол гээд явуулсан.

*******, хоёр ...миний өгсөн үүргийн дагуу нөгөө жолоочтой уулзсан ба над руу ******* залгаад “Жолоочтой уулзлаа. Манай улсын байцаагч ******* нь дарамталж, мөнгө төгрөг нэхсэн, албан ёсны биш, хуулийн зүйл заалт тайлбарласан байна. Тэр талаар утсаар ярьсан бичлэгийг нь хийсэн байна." гэдгийг хэлсэн.

Тэгэхлээр нь наад жолоочоо тайвшруулаад орхичих. Маргааш би өөрөө уулзъя гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагаанхад суурьшлын бүсэд байрлах нэг цэгийн үйлчилгээний монгол гэрт “******* *******” ХХК-ны тээвэр хариуцсан захирал болон тус компанийн жолооч ******* нарыг дуудуулсан.

Би болон газрын Хяналт шалгалтын албаны дарга Ганбаатарын хамт жолооч *******той уулзаж бичлэгийг нь сонсож үзсэн. Тэгэхэд манай улсын байцаагч *******гийн дуу хоолой мөн байсан. Тус бичлэгт гарч байгаа яриаг сонсоход “Чи Монгол улсын хилээр байгууллагад бүртгүүлэлгүй гарсан байна. Би танай компанийг 10 сая төгрөгөөр торгоно. Чи өөрөө мэдэж байгаа биз дээ гэхэд нөгөө залуу болохоор эгчээ уучлаарай гэж хэлээд байсан. Харин ******* нь болохоор чи 10 сая төгрөгийн талыг нь гэхгүй. 1 сая төгрөгийг нь надад бэлнээр өгчих. Би чамаас хувь торгуул авъя. Би удахгүй амраад хот явна.” гэх утгатай байдлаар жолоочийг дарамталсан байдалтай ярьж байсан. Жолоочийн хувьд бол айж сандарсан байдалтай надад байгаа нь 247000 төгрөг байна. Цалин буухаараа хотод таныг очихлоор эхнэрээрээ дамжуулж өгүүлье." гэх зүйлийг ярьсан байсан.

Ингээд тус яриаг сонсчхоод яриаг нь *******ийг хуулбарлаж аваадах гэж хэлсэн. Мөн тус жолоочийн гар утсанд Ц.*******гийн гар утаснаас ирүүлсэн данс, явуулсан мессеж зэрэг харилцсан зүйлүүд байсан.“ гэх /1 хх-ийн 159-160-р хуудас/,

Гэрч Ч.ы “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын хилээр гарах хэсэгт, нарын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан.

Улсын хилээр гарах чиглэлд ариутгалаар *******, жижүүрээр Ганбаатар нар ажилласан. Ингээд тухайн өдрийн үдээс хойш 17 цаг нэлээн өнгөрсөн байхад улсын хилээр орох чиглэлээс нэг жолооч ирээд “тээврийн хаалт хийгдээгүй байна” гэж хэлсэн.

Тус машиныг улсын дугаараар нь Cais программаас хайгаад үзэхэд улсын хилээр гарах чиглэлд байгууллагад бүртгүүлээгүй, хилээр гарсан зөрчил илэрсэн.

 Гарах хэсгийн ажлын байранд *******, , , бид нар байсан. Бид нар тус зөрчил гарсанг мэдээд тухайн жолоочийг тээврийн менежер болон компанийнхаа эрх бүхий албан тушаалтныг дууд гэж ахлах хэлсэн.

Нэгэнт зөрчил илэрсэн болохоор би тус машиныг гарах чиглэлд 17:36 цагт гарсан гэж Cais программд бүртгэл хийж оруулсан. Тэгж байж тус тээврийн хэрэгслийн улсын хилээр орох бүртгэл хийгддэг. Тус жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад ширээн дээр тавьчихсан.

Тэр жолоочийн зөрчлийн асуудлыг хэн шалгасан талаар бол би мэдээгүй. Сүүлд Гаалийн ерөнхий газраас Ц.******* байцаагчийг дуудсан ба тус зөрчил дээр арга хэмжээгүй аваагүй. Жолоочоос мөнгө авахыг шаардсан гэх зүйл яригдаж байсан.” гэх /1 хх-ийн 166-р хуудас/,

Яллагдагч Ц.*******гийн “...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Утсанд бичигдсэн яриаг сонслоо. Би дүгнэлттэй санал нийлж байна. Тус бичлэгт байгаа дуу хоолой миний дуу хоолой мөн байна.” гэх /1 хх-ийн 210-211-р хуудас/ мэдүүлгүүд,

Гаалийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ..... дугаартай албан бичгээр ирүүлсэн албаны шалгалт хийсэн тухай материалын хуулбар /1 хх-ийн 5-14-р хуудас/, У.*******, Ц.*******, Л. нарын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 15-38, 39-50, 51-53-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн .....дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байгаа "........” гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь дуу авианы адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

 "." гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүдийг тодруулав. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байгаа ........ гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:54 минутад үүсгэгдсэн, "........ гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19:15 минутад үүсгэгдсэн дуу авианы бичлэг байна.

 ...Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байгаа дуу авианы бичлэгт 2 хүний харилцан яриа байх бөгөөд бүтцэд өөрчлөлт, засвар, эвлүүлэг хийгдээгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байх "............ гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярьж байгаа Ц. *******гийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ......... регистрийн дугаартай Ц.*******гийн дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...Жич: Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүдийг тодруулан 7.70МВ хэмжээтэй файлыг DVD-нд хуулбарлан хүргүүлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 171-176-р хуудас/

“Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ...... дугаартай албан бичгийн хавсралт, “Юнител” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ........ дугаартай албан бичгийн хавсралтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 133-134-р хуудас/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.******* нь “эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 Анхан шатны шүүхийн “Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.******* нь ******* аймгийн ....... улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “.......” ХХК-ийн богинын тээврийн жолооч У.*******ын гаргасан зөрчилд, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардсан, өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна. Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.”, “Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.”, “Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.”

1.1. энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгож оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх: тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилжээ.

 Шүүгдэгч Ц.*******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар торгох ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

 Иймд шүүгдэгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******гийн “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай”  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ГЭРЭЛМАА

                     ШҮҮГЧИД                              Г.ТЭГШСУУРЬ

                                                                   Л.НЯМДОРЖ