Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/01036

 

 

 

 

 

 

2024 12 13 151/ШШ2024/01036

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байранд байрлах ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Цн Т,

Хариуцагч: тоотод оршин суух Х овогт Б Г нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 64.015.480,86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Б.Г, Ц.Т нараас гэрээний үүрэгт нийт 64.015.480,86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

2.-Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.Г, Ц.Т нар нь гэрээний үүрэгт 64.015.480,86 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Б.Г нь 32.007.740,43 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 11.003.720,20 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 11.003.720,20 төгрөгийг тус тус, хариуцагч Ц.Т нь 32.007.740,43 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард 500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 4.834.623,40 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч ХХК нь Б.Г, Ц.Т нарт холбогдуулан гэрээний үүрэгт 64.015.480,86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Нэхэмжлэгч ХХК болон хариуцагч Б.Г, Ц.Т нар нь нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэгт 64.015.480,86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 64.015.480,86 төгрөгийг 2 хувааж хариуцагч Б.Г нь 32.007.740,43 төгрөгийг 12 хувааж 2025 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 11.003.720,20 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 11.003.720,20 төгрөг, хариуцагч Ц.Т нь 32.007.740,43 төгрөгийг 12 хувааж 2025 оны 01 дүгээр сард 500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 4.834.623,40 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тэдгээрийн шүүхэд өгсөн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хэн нэгний дарамт шахалтгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн гэрээний үүрэгт 64.015.480,86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 64.015.480,86 төгрөгийг 2 хувааж хариуцагч Б.Г нь 32.007.740,43 төгрөгийг 12 хувааж 2025 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 11.003.720,20 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 11.003.720,20 төгрөг, хариуцагч Ц.Т нь 32.007.740,43 төгрөгийг 12 хувааж 2025 оны 01 дүгээр сард 500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 4.834.623,40 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 4.834.623,40 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548.227,4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 239.013,7 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 239,013,7 төгрөгийг хариуцагч Б.Г, Ц.Т нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ