Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/04782

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 17 101/ШШ2024/04782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..........................................ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................................, *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Гэрч: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/03824 дугаар захирамжаар ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 663,002,039.54 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт төлөх, төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаартай, ...................................Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд 1.659 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 5,000 га аж ахуйн зориулалттай газрыг битүүмжлэн, хураасан.

Ингээд 2023 оны 10 сарын 18-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилоход тус үл хөдлөх хөрөнгө болон газрыг хэт багаар үнэлсэн. Тухайн үед зээл олгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан Жижиг, дунд үйлдвэрийн газар нь тухайн хөрөнгүүдийг 600,000,000 төгрөгөөр үнэлж, 450,000,000 төгрөгийн зээл олгосон.

Түүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэ өссөн хэдий ч ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн саналаа 700,000,000 төгрөг гэж өгсөн.

Талбай ихтэй, үйлчилгээний зориулалттай, төвийн цахилгааны шугамд холбогдсон, төв замтай ойр, цаашид тоосгоны үйл ажиллагаа явуулж болохоор ашигтай, үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хэт багаар үнэлэн үнэгүйдүүлсэн. Энэ нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, дуудлага худалдаагаар борлуулах үед ийм бага үнээрээ зарагдаж, компанид эргээд өр үлдэх эрсдэлтэй ба үйл ажиллагаа явуулахгүй байгаа компани уг барьцаа хөрөнгөөс өөр юугаар тэр өрийг төлөх билээ.

Тус үл хөдлөх хөрөнгө буюу тоосгоны үйлдвэр нь цаашид уг чиглэлээр ашиглагдах боломжтой, тухайн бүс нутагт үнэ цэнэтэй хөрөнгө.

Гэтэл шинжээч үнэлэхдээ зах зээлийн болон хөрөнгийн өөрийнх нь онцлог шинжийг харгалзалгүй, үйлчилгээний төв биш энгийн зориулалттай хөрөнгө мэт хязгаарлан дутуу үнэлсэн.

Мөн үнэлгээчин нь www.unegvi.mn сайтын ашигласан гэх боловч бусад хөрөнгөтэй харьцуулсан мэдээлэл тайланд тусгагдаагүй, харьцуулалтын арга ашиглаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос бус үнэ цэнийг тогтоолгүй үр дүнг гаргасан тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна, 8.2.3-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, 12 дугаар зүйлийн 12.1-т Үнэлгээчин дараах үүрэгтэй, 12.1.7-д Хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хуулийн 8.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргах гэж тус тус заасантай нийцээгүй.

Дорноговь аймагт хоосон 10 га газар 450,000,000 төгрөг, 5 га хоосон газар 200,000,000 төгрөг, дуудлага худалдаагаар авсан хамгийн хямд хоосон 5 га газар 60,000,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь www.unegvi.mn зарын сайтаас харагдана.

Гэтэл хөрөнгийн үнэлгээчин нь хоосон биш, дээрээ 1,659 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй 5,000 м.кв газрыг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд зээл авах үед тухайн газар болон үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр зээл олгосон байгууллага нь үнэлсэн байдаг.

Иймд ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаарт бүртгэлтэй, ............................., Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд байрлах 1.659 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ******* дугаартай мөн хаягт байрлах 5,000 га аж ахуйн зориулалттай газрыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/03824 дугаар захирамжаар ХХК, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 663,002,039.54 төгрөгийг гаргуулан Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгохоор, төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаартай, ............................., Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд 1.659 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ******* дугаартай мөн хаягт байрлах 5,000 га аж ахуйн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 23380174 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч ХХК, *******, ******* нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 28-ны өдрийн 23380174/10 дугаартай даалгаврын дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ............................., Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд байрлах 1.659 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ******* дугаартай мөн хаягт байрлах 5,000 га аж ахуйн зориулалттай газрыг 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 23380174/11 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 23380174/12 дугаар тогтоолоор тус тус хураасан.

Талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналыг харилцан тохиролцон тогтоогоогүй тул 2023 оны 10сарын 18-ны өдрийн 10/391 тоот тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж тус хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгоход газар болон үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг нийт 248,560,000 төгрөгөөр үнэлсэн.

Талуудад үнэлгээний талаарх мэдэгдлийг 4-166/22156, 4-166/22155, 4-166/22157, 4-166/22158 дугаар бүхий мэдэгдлээр 2023 оны 10 сарын 31-ний өдөр мэдэгдсэн.

Анхны албадан дуудлага худалдааны 2023 оны 11 сарын 07-ны өдрийн тогтоолыг 4-166/23206, 4-166/23204, 4-166/23205 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулсан бөгөөд 2023 оны 11 сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,

Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 4-166/22155 тоот үнэлгээний мэдэгдэл,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 3824 дугаар бүхий хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар,

ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 18881 дугаар захирамжийн хуулбар

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ирүүлсэн баримтууд:

Итгэмжлэлүүд, хариу тайлбар,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 3824 дугаар бүхий хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 101/ГХ2022/2758 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/27849 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж,

2022 оны 12 сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Дундговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын алба, мөн аймгийн бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлсэн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 4-166/23034, 4-166/23035 тоот албан бичиг,

Төлбөр төлөгч *******гийн эзэмшлийн Дундговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах 5,000 м.кв талбай бүхий газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 23380174/08 тоот тогтоолын хуулбар,

Төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаарт бүртгэлтэй, ........................... Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун тал хаягт байрлах, 1,659 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 23380174/07 тоот тогтоолын хуулбар,

Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 01/1099 тоот албан бичиг,

........................... Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд байрлах, 1659 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө 2018 оны 04 сарын 13-ны өдөр *******гийн өмчлөлд бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Дундговь аймгийн Сайншанд сумын засаг даргын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 01/1202 тоот албан бичиг, ______________ хаягт байрлах, нэгж талбарын .............. дугаар бүхий 5000 м.кв талбай бүхий газрын эзэмшигч ******* болох тухай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын нэгж талбарын тодорхойлолт,

2023 оны 08 сарын 28-ны өдрийн 23380174/10 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар,

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 01/975 тоот Даалгаврын биелэлтийг хүргүүлэх тухай албан бичиг,

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 23380174/11 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаартай, ............................., Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд 1.659 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 5,000 га аж ахуйн зориулалттай газрыг битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэл, битүүмжилсэн газар болон үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зургууд,

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 23380174/12 дугаар бүхий битүүмжилсэн эд хөрөнгийг хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүд,

Төлбөр төлөгч *******, *******, ХХК, төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар нарт хүргүүлсэн үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 4-166/20495, 4-166/20496, 4-16/20494, 4-166/20497 тоот мэдэгдлүүд,

Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 1/817 тоот шинжээч томилуулах тухай хүсэлт, *******гийн хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр үнэлэх тухай 2023 оны 10 сарын 13-ны өдрийн санал, *******, ХХК нарын хөрөнгийн 700,000,000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн санал,

2023 оны 10 сарын 18-ны өдрийн 10/391 дугаар бүхий шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан баримт, шинжээчид хууль сануулсан баримт,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт,

Төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 4-166/22156, 4-166/22155, 4-166/22157, 4-166/22158 тоот үнэлгээний мэдэгдлүүд болон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүд,

2023 оны 11 сарын 24-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг шинжээчийн тогтоосон үнэ 248,560,000 төгрөгийн 70 хувь буюу 173,992,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон дуудлага худалдаа явуулах талаар талуудад мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 4-166/23206, 4-166/23204, 4-166/23205 дугаар бүхий мэдэгдлүүд болон тэмдэглэлүүд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь *******т холбогдуулан ............................., Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд байрлах 1.659 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 5,000 м.кв талбай бүхий газар зэрэг хөрөнгүүдийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/ 03824 дугаар шийдвэрээр:

ариуцагч  ХХК, ******* нар зээлийн гэрээний үүрэгт 663,002,039.54 төгрөгийг нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт төлөх,

үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0713000644 дугаартай, .................. Авто тээврийн зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд хаягт байрлах, 1659 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******гийн эзэмшлийн 0019768 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 101005406 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах, 5000 м.кв талбайтай газар эзэмших эрхээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон,

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч  ХХК, *******, ******* нараас нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 3,543,160 төгрөгийн тал хувь болох 1,771,580 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан,

-Шүүгчийн захирамжийг хариуцагч  ХХК, *******, ******* нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэн,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдан шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 28-29, 44-46 дугаар тал/

 

Дээрх шийдвэр, 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 27849 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 2758 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

/ХХ-ийн 41-47 дугаар тал/

 

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 4-166/29034, 4-166/29035 тоот албан бичгүүдээр шүүхийн шийдвэрт тусгасан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, холбогдох лавлагааг ирүүлэхийг Дундговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын алба болон бүртгэлийн байгууллагад тус тус хүргүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 23380174/08, 23380174/07 тоот тогтоолуудаар .................. Авто тээврийн зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд хаягт байрлах, 1659 м.кв талбайтай *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн болон *******гийн эзэмшлийн Дорноговь аймаг, Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах, 5000 м.кв талбайтай газрын захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлжээ.

/ХХ-ийн 48-52 дугаар тал/

 

........................... Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд байрлах, 1659 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө *******гийн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, ______________ хаягт байрлах, нэгж талбарын .............. дугаар бүхий 5000 м.кв талбай бүхий газар *******гийн эзэмшлийн хөрөнгө болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 53-57 дугаар тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 28-ны өдрийн 23380174/10 дугаар бүхий даалгаврыг үндэслэн Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 23380174/11 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн ........................... Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд байрлах, 1659 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, төлбөр төлөгч *******гийн эзэмшлийн мөн хаягт байрлах, 5000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, төлбөр төлөгч нарт танилцуулан тайлбар авч ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 58-67 дугаар тал/

 

Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 23380174/12 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг хураан, ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байна.

/ХХ-ийн 68-71 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт төлбөрт хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 4-166/20495, 4-166/20496, 4-16/20494, 4-166/20497 тоот мэдэгдлүүдээр мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч ******* хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч *******, ХХК нар хөрөнгийг 700,000,000 төгрөг хэмээн үнийн санал ирүүлсэн ба төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн уг саналыг эс зөвшөөрч хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргажээ.

/ХХ-ийн 72-79 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 10/391 тоот тогтоолоор төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалан төлбөрт битүүмжлэн хураагдсан дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-*******г томилжээ.

Ийнхүү томилсон тогтоолыг шинжээчид гардуулан өгч, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

/ХХ-ийн 80-83 дугаар тал/

 

Дээрхи дурдсан ажиллагаануудын талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид хэн аль нь гомдол гаргаж байгаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 609 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай тайланд:

-Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Дулдуйт 20 гудамж, 2003 тоот хаягт байрлах худалдаа үйлчигээний газар, төв цогцолборын зориулалттай 5,000 м.кв талбайтай газар, 1,368 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 248,560,000 төгрөг,

-үүнээс газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнэ 60,000,000 төгрөг,

-барилга, байгууламжийн зах зээлийн үнэ цэнэ 188,560,000 төгрөг.

Зах зээлийн хандлагын аргыг ашигласан, өртгийн хандлагын болон орлогын хандлагын аргыг хэрэглээгүй гэжээ.

/ХХ-ийн 84-115 дугаар тал/

 

Гэрч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин ******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

-Үнэлгээ хийхэд зардлын хандлагын, орлогын хандлагын, зах зээлийн хандлагын гэсэн 3 арга ашигладаг. Тухайн хөрөнгийг үнэлэхэд өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэсэн.

Орлогын хандлагын аргыг хэрэглээгүй. Учир нь тухайн хөрөнгийг ямар нэгэн байдлаар ашиглаагүй байсан тул энэ аргаар үнэлээгүй.

Дорноговь аймгийн Сайншанд суманд 1 м.кв газар 12,000 төгрөгийн үнэтэй байсан судалгааг үндэслэн газрын зах зээлийн үнэлгээг 60,000,000 төгрөг гэж тогтоосон.

Өртгийн хандлагын арга бол тухайн хөрөнгийг барихад хичнээн төгрөг шаардагдсаныг тооцож гаргадаг. Тухайн барилга хэдэн жил болсноос хамааран элэгдлийг тооцдог. Элэгдэл тооцдоггүй учир газрыг өртгийн хандлагын аргаар үнэлээгүй бөгөөд зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлагын аргаар тооцоход 188,560,000 төгрөг байсан.

Өртгийн хандлагын аргыг хэрэглэж үнэлгээний тайлан гаргасан ба тайлан дээр энэ аргыг хэрэглээгүй гэж техникийн алдаа гаргасан байна.... гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2023 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 4-166/22156, 4-166/22155, 4-166/22157, 4-166/22158 тоот үнэлгээний мэдэгдлүүдийг хүргүүлэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүдийг үйлдсэн байна.

/ХХ-ийн 116-126 дугаар тал/

 

Төлбөр төлөгч *******, *******, ХХК нарыг төлөөлөн Д.Анударь үнэлгээний мэдэгдлийг гардан авсны дараагаар үнэлгээтэй холбоотой гомдлоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 сарын 02-ны өдөр гаргахад мөн шүүхийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 18881 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

ХХК нь захирамжид заасан зөрчлийг арилган 2023 оны 11 сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан байна гэж үзлээ.

/ХХ-ийн 1-3, 30-32 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин ******* шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн болон өртгийн хандлагын аргаар үнэлсэн. Өртгийн хандлагын аргаар үнэлээгүй гэж хөрөнгийн үнэлгээний тайланд техникийн алдаа гаргасан байна мэдүүлсэн.

 

Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Дулдуйт 20 гудамж, 2003 тоот хаягт байрлах худалдаа үйлчигээний газар, төв цогцолборын зориулалттай 5,000 м.кв талбайтай газар, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн хэмжээг 1,368 м.кв, 1,659 м.кв хэмээн зөрүүтэй тусгаснаас гадна хөрөнгийг үнэлсэн үнэлгээчин тайлан гаргахдаа зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг тус тус хэрэглэсэн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн хэдий ч хөрөнгийн үнэлгээний тайланд өртгийн болон орлогын хандлагын аргыг хөрөнгийг үнэлэхэд хэрэглээгүй талаараа тусгасан байна.

/ХХ-ийн 87, 90, 108 дугаар тал/

 

Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна,

8.2.3хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх,

8.3.Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана:

8.3.6хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт,

8.3.9хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл,

8.3.10хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал,

8.3.11хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ,

8.3.12хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл тус тус тусгана гэж заасан шаардлагад нийцээгүй, шинжээч хөрөнгийг үнэлэхдээ дээр дурдсан байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 3824 дугаар бүхий шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч нараас 663,002,039.54 төгрөгийг гаргуулан Жижиг, дунд үйлдвэрийн газарт  олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт барьцаалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.

 

Иймд төлбөр төлөгч нарын төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн ........................... Авто тээвэр зохицуулалтын газар усны аж ахуйн баруун талд байрлах, 1,659 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-0713000644 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, төлбөр төлөгч *******гийн эзэмшлийн мөн хаягт байрлах, 5,000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 4962 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт битүүмжлэн, хураасан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0713000644 дугаарт бүртгэлтэй, .................. Авто тээврийн зохицуулалтын газар усны аж ахуйн баруун тал хаягт байрлах, 1659 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг Чандмань Дулдуйт 20 2003 хаягт байрлах, нэгж талбарын .............. дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн Э-0713002881 дугаарт бүртгэлтэй, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, 5000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч *******т даалгасан ба уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН