| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00511/И |
| Дугаар | 149/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 149/ШШ2025/00033
2025 оны 01 сарын 17-ны өдөр 149/ШШ2025/00033 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, /РД:*******, Утас:*******/ ******* ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* /РД:, Утас:/-т холбогдох
Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 48,135,819 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. /Цахим/, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирал Ц.Хангай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* тэй 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Аж ахуйн нэгжийг ******* эрчим хүчээр хангах гэрээг байгуулж уг гэрээ нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болно. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин ******* эрчим хүч хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өр үүсгэж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 41,857,233 төгрөгийн өр төлбөртэй байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* т ******* эрчим хүчний өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд ******* эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичгүүдийг 2024 оны 03, 07, 08 дугаар саруудад удаа дараа хүргүүлсэн боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Түүнчлэн 2024 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад төлбөрийг барагдуулах талаар хамтран ажиллах хүсэлтийг уламжилсан. Иймд тус компаниас хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 41,857,233 төгрөг, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 болон тухайн аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээний 5.6, 5.7, 5.8 дугаар зүйл заалтуудад заасны дагуу түүнд ногдох алданги 6,278,585.10 төгрөг нийт 48,135,819 төгрөгийн ашигласан ******* эрчим хүчний төлбөрийг гаргуулж төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* эмнэлгээс нийтдээ 48,135,819 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай байгууллага нь тухайн эмнэлгийн нөхцөл байдал ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага учраас 6.2 сая төгрөгийн алданги үнэхээр төсөвт нь суугдаагүй байгаа бол энэ алдангиас чөлөөлөөд ******* эрчим хүч хэрэглэсэн үндсэн төлбөр 41,857,233 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэдэг байр суурьтай байсан.Эмнэлэг Алданги дээр тайлбар ирсэн зүйлгүй байна. Сэлэнгийн нөхцөл ямар байгаа тэр нөхцөл байдлын баримтуудаа манайх руу ирүүлэх юм бол бид нар алдангиас чөлөөлөх боломж байгаа. Гол нь тэр баримтууд нь ирэхгүй байгаа учраас программд алданги биччихсэн үүнийг хасах буюу багасгах эрх надад байхгүй гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 41,857,233 төгрөгийн өр төлбөрийг 11 сард төлж барагдуулсан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Манайх 2024 оноос эхлээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу орон нутгаас тогтмол зардлыг даадаг болсонтой холбоотойгоор төсөвт суудаг байж байгаад нэмэлт тодотгол 10 дугаар сард хийгдээд энэ мөнгийг нь төлсөн байгаа. Төсөвт алданги тооцох төлөх гэсэн зүйл суугдаагүй учраас энэ алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Урьд нь манайх Эрүүл мэндийн яамнаас санхүүждэг байсан. Гэхдээ огт төлөөгүй биш эднийд сар болгон багадаа сая гаран төгрөг төлж байсан. Тэгээд 9 сард нэмэлт тодотгол хийгдээд 10 сард хэлэлцэгдээд тодотголоор батлагдаж орж ирээд эдний төлбөрийг төлсөн. Гэхдээ тодотголоор орж ирэхдээ алданги тооцно гэсэн зүйл төсөвт суугаагүй учраас алдангийг төлөх боломжгүй гэж үзээд үндсэн төлбөрийг төлсөн. 2024 оны жилийн эцсээр эднийд өр төлбөр байхгүй. Бүх төлбөрийг төлөөд дуусгасан. Энэ оноос орон нутгийн төсөвт суусан учраас энэ асуудал гарахгүй байх гэж бодож байна. Ноднингийн хувьд орон нутаг тогтмол зардал хариуцна гээд орон нутаг оны эхнээсээ урьд ондоо төсвөө оруулж өгөөгүй учраас ийм хүндрэл учраад өр өгсөн байгаа. Энэ өрийг төлж барагдуулж чадсан. Манайх холбогдох баримтаа өгөөгүй буруудсан байна. Би тэй ярьж байсан. Манайх төлбөрөө төлчихсөн гэхэд шүүх рүү ярьж байгаад нэхэмжлэлээ буцаачихъя гэхээр нь би болчихсон байх гэж бодсон юм. Надад бол яг албан ёсоор баримтаа өг гэж хэлээгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* т холбогдуулан Цахилгаан эрчим хүч хэрэглээний төлбөр 48,135,819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн үндсэн төлбөр 41,857,233 төгрөг, гэрээ зөрчсөний алданги 6,278,585.10 төгрөг бүгд 48,135,819 төгрөгийн нэхэмжлэлээс үндсэн төлбөр 41,857,233 төгрөгийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад бүрэн төлж барагдуулсан ба энэ талаар зохигчид маргаагүй болно.
Харин Зохигч нар нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-г бичгээр байгуулж гэрээний 5.6-д Хэрэглэгч нь ******* эрчим хүчний төлбөрөө бичилт хийснээс хойш 05 хоногийн дотор төлнө.
5.7-д Хэрэглэгч нь ЦЭХ-ний бичилт хийснээс хойш 05 хоногийн дотор хэрэглэсэн ЦЭХ-ний төлбөрийг Хангагчийн харилцах дансанд шилжүүлнэ.
5.8-д Хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5%-ийн алдангийг Хангагчид төлнө гэжээ.
Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ******* ******* ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* эмнэлгээс Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн эх үүсвэр нь татварын болон татварын бус орлого, улсын төсвийн санхүүжилт, хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
Мөн хуулийн 16.3 дахь хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгийг энэ хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан ба сумын Засаг даргаас санхүүжилтийг шийдвэрлээгүйгээс төлбөрөө хугацаанд нь зохих ёсоор барагдуулаагүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэл бүхий байна.
Эрчим хүчний тухай 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн Эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хэдий ч зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан шүүх алдангийн хэмжээг багасган 6,278,585.10 төгрөгийн 50% болох 3,139,292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* эмнэлгээс Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алданги 3,139,292 төгрөгийг гаргуулж Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,139,292 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* эмнэлгээс Улсын тэмдэгтийн хураамжид 65,179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******-д буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.