Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/381

 

      2023              4              6                                                                  2023/ДШМ/381

     Г.Б, Б.Ц нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

хохирогч “Н т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

хохирогч “Н х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.У-н өмгөөлөгч К.Жархынбек,

иргэний хариуцагч “УИД” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-н өмгөөлөгч Ж.Давааням,

хохирогч “И” ХХК, Ө.Ц нарын өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

иргэний нэхэмжлэгч “М д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.С,

иргэний нэхэмжлэгч “Н д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М,

иргэний нэхэмжлэгч “Эх гурван сайхан” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Я-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам,  

шүүгдэгч Г.Б, Б.Ц нарын өмгөөлөгч А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/889 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, иргэний хариуцагч “А Т Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаа, иргэний хариуцагч “УИД” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-н өмгөөлөгч Ж.Давааням, иргэний нэхэмжлэгч “Ма Д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.С, иргэний нэхэмжлэгч “Б д” ХХК-ийн төлөөлөгч Б.Мэндсайхан, иргэний нэхэмжлэгч “Мо Д” ХК-ийн төлөөлөгч О.Э, иргэний нэхэмжлэгч “Па” ХХК-ийн төлөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн Г.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 2002 00357 0270 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-н Ц, ..................., /РД: ............/,

2. Х овгийн Г-н Б, ................., /РД: ................/,

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 90/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Ц нь “А Т Э” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “УИД” ХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах УИД-ийн 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг тогтоосон хугацаанд, захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу, чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохиролцон,

“А Т Э” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, өөрөө энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Г.Б, Э.Б, Ц.Т, Д.О нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр тухайн барилгын засварын ажлыг зөвхөн амаар тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгүүлэхдээ,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 /Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна/, 28 дугаар зүйлийн 28.1.1 /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах/, 40.1.5 /барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах/, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 /ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх/, 17.2.6 /гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах/, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" Барилгын норм ба дүрмүүдийн 12-03-04-ийн 6.5 дахь хэсэг, Барилгын дүрмийн 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн байгууллагын үүргийн 1 /барилгын талбайд гал гарах нөхцөлийг бүрэн хаах арга хэмжээ авна/, 2 /Болзошгүй аюулаас сэргийлэх багаж хэрэгслийг ажилд бэлэн байлгана/, 5 /галд шатамхай бодис, материалын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын нөхцөлийг хангуулна/ гэсэн заалтууд,

мөн МNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-уудыг тус тус зөрчиж ажиллуулж байсны улмаас 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г.Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ үедээ гал алдаж, ил гал тархсанаар гал түймэр гарч, тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг

иргэн Р-н Г-д 885.000 төгрөгийн, Д.Мөнхзулд 974.000 төгрөгийн, Б.Одгэрэлд 922.000 төгрөгийн, И.Лхамсүрэнд 62.495.000 төгрөгийн, Ц.Оюунчимэгт 6.105.000 төгрөгийн, Ш.Майцэцэгт 50.832.000 төгрөгийн, Ш.Цэрмаад 24.158.000 төгрөгийн, Баясгаланбатын Гантуяад 56.226.500 төгрөгийн, Б.Эхбаярт 243.112.000 төгрөгийн, Ж.Балжиннямд 839.000 төгрөгийн, Т.Ганцогтод 233.185.000 төгрөгийн, Б.Мөнхзаяад 109.392.000 төгрөгийн, Б.Баярцэцэгт 26.587.000 төгрөгийн, Ганболдын Гантуяад 4.497.000 төгрөгийн, Г.Будрагчаад 43.447.000 төгрөгийн, Б.Даваадоржид 7.271.000 төгрөгийн, Л.Наранбаатарт 22.649.000 төгрөгийн, Г.Ядмаад 9.909.000 төгрөгийн, Д.Энхмэндэд 25.074.000 төгрөгийн, Г.Энхжаргалд 22.847.000 төгрөгийн, Н.Энхмаад 21.733.000 төгрөгийн, Э.Энхтөгсөд 14.932.000 төгрөгийн, Т.Баттунгаад 16.238.000 төгрөгийн, Т.Батцэцэгт 15.602.000 төгрөгийн, Т.Энхбатад 5.793.000 төгрөгийн, Э.Сарантуяад 61.626.000 төгрөгийн, Ч.Даваадоржид 164.429.000 төгрөгийн, Л.Дарьсүрэнд 52.156.000 төгрөгийн, Д.Жаргалсайханд 17.568.000 төгрөгийн, Б.Туулд 15.217.000 төгрөгийн, О.Ням-Очирт 15.023.000 төгрөгийн, Б.Оргилд 365.335.000 төгрөгийн, С.Содсайханд 5.711.000 төгрөгийн, М.Төрбатад 1.585.000 төгрөгийн, В.Багахангайд 83.221.000 төгрөгийн Ө.Цэрэн-Ойдовт 23.455.000 төгрөгийн, Д.Саранд 3.131.000 төгрөгийн, Ц.Дэлгэрсайханд 8.086.000 төгрөгийн, Э.Ариунболдод 1.081.845 төгрөгийн, Э.Уранбайгальд 293.000 төгрөгийн, “Амар транс” ХХК-д 943.000 төгрөгийн, “Монфарм трейд” ХХК-д 2.831.000 төгрөгийн, “Баялаг-Өлзий” ХХК-д 27.381.000 төгрөгийн, “Бишрэлт Интернейшнл” ХХК-д 3.555.000 төгрөгийн, “Блюскай кашемир” ХХК-д 37.364.000 төгрөгийн, “Буян” ХХК-д 26.629.000 төгрөгийн, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК-д 121.637.000 төгрөгийн, “Гоёл кашмер” ХХК-д 12.957.000 төгрөгийн, “Жаргал кашмер” ХХК-д 21.855.000 төгрөгийн, “Кашмер холдинг” ХХК-д 374.974.000 төгрөгийн, “Монголноос” ХХК-д 89.285.000 төгрөгийн, “Наран лайфстайл” ХХК-д 29.795.000 төгрөгийн, “Нейшнл кашмер силк” ХХК-д 42.605.000 төгрөгийн, “Номт хатан” ХХК-д 172,005,000 төгрөгийн, “Нэгүн кашмер” ХХК-д 71.550.000 төгрөгийн, “Саран эх” ХХК-д 45.870.000 төгрөгийн, “Сноуфилдс” ХХК-д 171.374.000 төгрөгийн, “Ханбогд кашемир” ХХК-д 363.345.000 төгрөгийн, “Хатан сүлжээ” ХХК-д 19.273.000 төгрөгийн, “Цаст согоот” ХХК-д 45.694.000 төгрөгийн, “Натурал текстайл” ХХК-д 113.181.000 төгрөгийн, “Мөнх-Аанаа” ХХК-д 76.251.000 төгрөгийн, “ТЗТ трейд” ХХК-д 71.035.000 төгрөгийн, “Зета өргөө” ХХК-д 161.413.000 төгрөгийн, “Би Ти Эф” ХХК-д 563.634.000 төгрөгийн, “Анх-Энх” ХХК-д 56.783.000 төгрөгийн, “Аянчин Аутфиттерс” ХХК-д 118.107.000 төгрөгийн, “Боса глобал брэндс” ХХК-д 55.679.000 төгрөгийн, “Жей Эм Ти Зэт” ХХК-д 71.597.000 төгрөгийн, “Наранлайф стайль” ХХК-д 39.214.000 төгрөгийн, “Номадик Фейшн” ХХК-д 51.156.000 төгрөгийн, “Үйтэм Фэшн” ХХК-д 39.615.000 төгрөгийн, “Хас Эрдэнэ трейд” ХХК-д 19.531.000 төгрөгийн, “Хосгангийн оргил” ХХК-д 91.287.000 төгрөгийн, “Хос агч” ХХК-д 30.814.000 төгрөгийн, “Чансаа Хан Хөхий Холдинг” ХХК-д 27,182,000 төгрөгийн, “Эм Би Фэйшн” ХХК-д 30.444.000 төгрөгийн, “Брикланд” ХХК-д 82.021.200 төгрөгийн, “Абико” ХХК-д 23.834.000 төгрөгийн, “Ариун Эдвэнчур тур” ХХК-д 34.299.000 төгрөгийн, “Вингхаус” ХХК-д 18.187.000 төгрөгийн, “Грейт сан трейд” ХХК-д 51.119.000 төгрөгийн, “Сүйт мэлоди” ХХК-д 82.959.500 төгрөгийн, “Эх гурван сайхан” ХХК-д 243.865.140 төгрөгийн, “Шувуунсаарал” ХХК-д 24.512.000 төгрөгийн, “Грийн Амиго” ХХК-д 26.493.000 төгрөгийн, “Марш Мэллоу” ХХК-д 1.207.000 төгрөгийн, “Ай Си Би Си” ХХК-д 8.119.000 төгрөгийн, “Но  Пикчерс” ХХК-д 530.199.000 төгрөгийн, “Эн Өү Би энд Ти Эм Ти” ХХК-д 3.432.000 төгрөгийн, “Масада Амити” ХХК-д 5.018.000 төгрөгийн, “Мисускай” ХХК-д 10.116.000 төгрөгийн, “Монозком” ХХК-д 4.420.000 төгрөгийн, “Хайфай Медиа групп” ХХК-д 19.799.000 төгрөгийн, “Протек” ХХК-д 49.010.000 төгрөгийн, “Темпел” ХХК-д 2.985.000 төгрөгийн, “Эгшиглэн Магнай” ХХК-д 22.459.000 төгрөгийн, “Олимпус спортинг гүүдс” ХХК-д 4.087.000 төгрөгийн, “Бэстшүес” ХХК-д 14.551.000 төгрөгийн, “Агни” ХХК-д 32.365.000 төгрөгийн, “Мөнгөн Зээбад” Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 138.245.000 төгрөгийн, “Бүрэнсүх” ХХК-д 143.351.000 төгрөгийн, “Зосон фэшн” ХХК-д 54.483.000 төгрөгийн, “Ивентус” ХХК-д 56.682.000 төгрөгийн, “Мон Үйл савхи” ХХК-д 72.083.000 төгрөгийн, “Монтулга” ХХК-д 116.089.000 төгрөгийн, “Мөнгөн талст” ХХК-д 225.400.000 төгрөгийн, “Орчид” ХХК-д 23.061.100 төгрөгийн, “Наран смарт” ХХК-д 85.044.000 төгрөгийн, “Техно транс” ХХК-д 19.503.000 төгрөгийн, “Уушгийн агуй” ХХК-д 26.641.000 төгрөгийн, “Эн пи эй” ХХК-д 98.860.000 төгрөгийн, “Ялгуун Аксесорис” ХХК-д 215.416.000 төгрөгийн, “Эм Жи Эл Гоёл” ХХК-д 36.010.000 төгрөгийн, “Дойчевурст” ХХК-д 2.295.000 төгрөгийн, “Хүнс комплекс” ХХК-д 1.099.200 төгрөгийн, “Батбайгаль” ХХК-д 984.000 төгрөгийн, “Бэст Ийст” ХХК-д 956.000 төгрөгийн, “Монбэйкери” ХХК-д 1.277.000 төгрөгийн, “Артизан” ХХК-д 12.111.000 төгрөгийн, “Пазал” ХХК-д 68.545.900 төгрөгийн, “Но тав трейд” ХХК-д 3.781.430.053 төгрөгийн, “Н Т” ХХК-д 470.645.089 төгрөгийн, “Эн Эс Эм Жэй Ви” ХХК-д 468.467.820 төгрөгийн, ”Юнител” ХХК-д 87.469.346 төгрөгийн, “УИД” ХК-д 11.768.641.207 төгрөгийн зэрэг нийт 126 хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24.11.316.900 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Б нь “А Т Э” ХХК-ний захирал Б.Ц-той Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах УИД-ийн 6 дугаар давхрын дээврийн парпедны хар цаасыг солих барилгын засварын ажлыг ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр, зөвхөн амаар тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгэхдээ,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Барилгын дүрмийн 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн ажилтны үүргийн 1 /галын аюул осол гарахад нөлөөлөх үйлдлийг хийхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчиж ажиллаж байсны улмаас 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ үедээ гал алдаж, ил гал тархсанаар гал түймэр гарч, тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн Рэнчинсамбуугийн Гантуяад 885.000 төгрөгийн, Д.Мөнхзулд 974.000 төгрөгийн, Б.Одгэрэлд 922.000 төгрөгийн, И.Лхамсүрэнд 62.495.000 төгрөгийн, Ц.Оюунчимэгт 6.105.000 төгрөгийн, Ш.Майцэцэгт 50.832.000 төгрөгийн, Ш.Цэрмаад 24.158.000 төгрөгийн, Баясгаланбатын Гантуяад 56.226.500 төгрөгийн, Б.Эхбаярт 243.112.000 төгрөгийн, Ж.Балжиннямд 839.000 төгрөгийн, Т.Ганцогтод 233.185.000 төгрөгийн, Б.Мөнхзаяад 109.392.000 төгрөгийн, Б.Баярцэцэгт 26.587.000 төгрөгийн, Ганболдын Гантуяад 4.497.000 төгрөгийн, Г.Будрагчаад 43.447.000 төгрөгийн, Б.Даваадоржид 7.271.000 төгрөгийн, Л.Наранбаатарт 22.649.000 төгрөгийн, Г.Ядмаад 9.909.000 төгрөгийн, Д.Энхмэндэд 25.074.000 төгрөгийн, Г.Энхжаргалд 22.847.000 төгрөгийн, Н.Энхмаад 21.733.000 төгрөгийн, Э.Энхтөгсөд 14.932.000 төгрөгийн, Т.Баттунгаад 16.238.000 төгрөгийн, Т.Батцэцэгт 15.602.000 төгрөгийн, Т.Энхбатад 5.793.000 төгрөгийн, Э.Сарантуяад 61.626.000 төгрөгийн, Ч.Даваадоржид 164.429.000 төгрөгийн, Л.Дарьсүрэнд 52.156.000 төгрөгийн, Д.Жаргалсайханд 17.568.000 төгрөгийн, Б.Туулд 15.217.000 төгрөгийн, О.Ням-Очирт 15.023.000 төгрөгийн, Б.Оргилд 365.335.000 төгрөгийн, С.Содсайханд 5.711.000 төгрөгийн, М.Төрбатад 1.585.000 төгрөгийн, В.Багахангайд 83.221.000 төгрөгийн Ө.Цэрэн-Ойдовт 23.455.000 төгрөгийн, Д.Саранд 3.131.000 төгрөгийн, Ц.Дэлгэрсайханд 8.086.000 төгрөгийн, Э.Ариунболдод 1.081.845 төгрөгийн, Э.Уранбайгальд 293.000 төгрөгийн, “Амар транс” ХХК-д 943.000 төгрөгийн, “Монфарм трейд” ХХК-д 2.831.000 төгрөгийн, “Баялаг-Өлзий” ХХК-д 27.381.000 төгрөгийн, “Бишрэлт Интернейшнл” ХХК-д 3.555.000 төгрөгийн, “Блюскай кашемир” ХХК-д 37.364.000 төгрөгийн, “Буян” ХХК-д 26.629.000 төгрөгийн, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК-д 121.637.000 төгрөгийн, “Гоёл кашмер” ХХК-д 12.957.000 төгрөгийн, “Жаргал кашмер” ХХК-д 21.855.000 төгрөгийн, “Кашмер холдинг” ХХК-д 374.974.000 төгрөгийн, “Монголноос” ХХК-д 89.285.000 төгрөгийн, “Наран лайфстайл” ХХК-д 29.795.000 төгрөгийн, “Нейшнл кашмер силк” ХХК-д 42.605.000 төгрөгийн, “Номт хатан” ХХК-д 172.005.000 төгрөгийн, “Нэгүн кашмер” ХХК-д 71.550.000 төгрөгийн, “Саран эх” ХХК-д 45.870.000 төгрөгийн, “Сноуфилдс” ХХК-д 171.374.000 төгрөгийн, “Ханбогд кашемир” ХХК-д 363.345.000 төгрөгийн, “Хатан сүлжээ” ХХК-д 19.273.000 төгрөгийн, “Цаст согоот” ХХК-д 45.694.000 төгрөгийн, “Натурал текстайл” ХХК-д 113.181.000 төгрөгийн, “Мөнх-Аанаа” ХХК-д 76.251.000 төгрөгийн, “ТЗТ трейд” ХХК-д 71.035.000 төгрөгийн, “Зета өргөө” ХХК-д 161.413.000 төгрөгийн, “Би Ти Эф” ХХК-д 563.634.000 төгрөгийн, “Анх-Энх” ХХК-д 56.783.000 төгрөгийн, “Аянчин Аутфиттерс” ХХК-д 118.107.000 төгрөгийн, “Боса глобал брэндс” ХХК-д 55.679.000 төгрөгийн, “Жей Эм Ти Зэт” ХХК-д 71.597.000 төгрөгийн, “Наранлайф стайль” ХХК-д 39.214.000 төгрөгийн, “Номадик Фейшн” ХХК-д 51.156.000 төгрөгийн, “Үйтэм Фэшн” ХХК-д 39.615.000 төгрөгийн, “Хас Эрдэнэ трейд” ХХК-д 19.531.000 төгрөгийн, “Хосгангийн оргил” ХХК-д 91.287.000 төгрөгийн, “Хос агч” ХХК-д 30.814.000 төгрөгийн, “Чансаа Хан Хөхий Холдинг” ХХК-д 27.182.000 төгрөгийн, “Эм Би Фэйшн” ХХК-д 30.444.000 төгрөгийн, “Брикланд” ХХК-д 82.021.200 төгрөгийн, “Абико” ХХК-д 23.834.000 төгрөгийн, “Ариун Эдвэнчур тур” ХХК-д 34.299.000 төгрөгийн, “Вингхаус” ХХК-д 18.187.000 төгрөгийн, “Грейт сан трейд” ХХК-д 51.119.000 төгрөгийн, “Сүйт мэлоди” ХХК-д 82.959.500 төгрөгийн, “Эх гурван сайхан” ХХК-д 243.865.140 төгрөгийн, “Шувуунсаарал” ХХК-д 24.512.000 төгрөгийн, “Грийн Амиго” ХХК-д 26.493.000 төгрөгийн, “Марш Мэллоу” ХХК-д 1.207.000 төгрөгийн, “Ай Си Би Си” ХХК-д 8.119.000 төгрөгийн, “Но  Пикчерс” ХХК-д 530.199.000 төгрөгийн, “Эн Өү Би энд Ти Эм Ти” ХХК-д 3.432.000 төгрөгийн, “Масада Амити” ХХК-д 5.018.000 төгрөгийн, “Мисускай” ХХК-д 10.116.000 төгрөгийн, “Монозком” ХХК-д 4.420.000 төгрөгийн, “Хайфай Медиа групп” ХХК-д 19.799.000 төгрөгийн, “Протек” ХХК-д 49.010.000 төгрөгийн, “Темпел” ХХК-д 2.985.000 төгрөгийн, “Эгшиглэн Магнай” ХХК-д 22.459.000 төгрөгийн, “Олимпус спортинг гүүдс” ХХК-д 4.087.000 төгрөгийн, “Бэстшүес” ХХК-д 14.551.000 төгрөгийн, “Агни” ХХК-д 32.365.000 төгрөгийн, “Мөнгөн Зээбад” Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 138.245.000 төгрөгийн, “Бүрэнсүх” ХХК-д 143.351.000 төгрөгийн, “Зосон фэшн” ХХК-д 54.483.000 төгрөгийн, “Ивентус” ХХК-д 56.682.000 төгрөгийн, “Мон Үйл савхи” ХХК-д 72.083.000 төгрөгийн, “Монтулга” ХХК-д 116.089.000 төгрөгийн, “Мөнгөн талст” ХХК-д 225.400.000 төгрөгийн, “Орчид” ХХК-д 23.061.100 төгрөгийн, “Наран смарт” ХХК-д 85.044.000 төгрөгийн, “Техно транс” ХХК-д 19.503.000 төгрөгийн, “Уушгийн агуй” ХХК-д 26.641.000 төгрөгийн, “Эн пи эй” ХХК-д 98.860.000 төгрөгийн, “Ялгуун Аксесорис” ХХК-д 215.416.000 төгрөгийн, “Эм Жи Эл Гоёл” ХХК-д 36.010.000 төгрөгийн, “Дойчевурст” ХХК-д 2.295.000 төгрөгийн, “Хүнс комплекс” ХХК-д 1.099.200 төгрөгийн, “Батбайгаль” ХХК-д 984.000 төгрөгийн, “Бэст Ийст” ХХК-д 956.000 төгрөгийн, “Монбэйкери” ХХК-д 1.277.000 төгрөгийн, “Артизан” ХХК-д 12.111.000 төгрөгийн, “Пазал” ХХК-д 68.545.900 төгрөгийн, “Но тав трейд” ХХК-д 3.781.430.053 төгрөгийн, “Н Т” ХХК-д 470.645.089 төгрөгийн, “Эн Эс Эм Жэй Ви” ХХК-д 468.467.820 төгрөгийн, ”Юнител” ХХК-д 87.469.346 төгрөгийн, “УИД” ХК-д 11.768.641.207 төгрөгийн зэрэг нийт 126 хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24.11.316.900 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Б.Ц, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ц, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Г.Б нарыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Г.Б нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох талсан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-с 5.884.320.603.5 төгрөгийг, шүүгдэгч Г.Б-оос 5.884.320.603.5 төгрөгийг гаргуулж, “УИД” ХК-нд олгуулахаар, Иргэний хариуцагч “УИД” ХК-иас 4.573.818.471.60 төгрөгийг гаргуулж хохирогч “Номт хатан” ХХК-д 82.027.090 төгрөгийг, “Снөү филдс” ХХК-д 75.326.600 төгрөгийг, хохирогч Ш.Майцэцэгт 47.759.360 төгрөгийг, “Мөнх-Аанаа” ХХК-д 76.251.000 төгрөгийг, “Грейт сан трейд” ХХК-д 46.613.876 төгрөгийг, хохирогч Г.Будрагчаад 38.647.000 төгрөгийг, “Сүйт мелоди” ХХК-д 82.959.500 төгрөгийг, “Но  пикчерс” ХХК-д 530.199.000 төгрөгийг, “Хай Фай Медиа групп” ХХК-д 17.618.111 төгрөгийг,  хохирогч Г.Баттунгаад 13.438.000 төгрөгийг, Л.Дарьсүрэнд 44.156.000 төгрөгийг, “Ивентус” ХХК-д 46.765.819 төгрөгийг, “Мон Үйл савхи” ХХК-д 72.083.000 төгрөгийг, “Технотранс” ХХК-д 19.503.000 төгрөгийг, Ө.Цэрэн-Ойдовт 18.170.000 төгрөгийг, “Пакал” ХХК-д 48.477.200 төгрөгийг, Э.Ариунболдод 795.845 төгрөгийг, “Но т т” ХХК-д 3.058.413.986 төгрөгийг, “Н Т” ХХК-д 43.738.149.40 төгрөгийг, “Но ф” ХХК-д 210.878.935.20 төгрөгийг тус тус олгуулж, “А Т Э” ХХК-иас 3.131.802.125  төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Н Д” ХХК-нд 2.440.970.687 төгрөг, иргэний нэхэмжлэгч “М-ре д” ХХК-д 90.141.500 төгрөгийг, “Бо Д” ХК-д 89.977.910 төгрөгийг, “А д” ХК-д 330.670.600 төгрөгийг, “Ма Д” ХК-д 84.624.765 төгрөгийг, “Ми д” ХХК-д 20.000.000 төгрөгийг, “Мо Д” ХК-д 75.416.663.24 төгрөгийг тус тус олгуулж, Иргэний нэхэмжлэгч “Ма Д” ХХК-аас хохирогч “Ай Си Би” ХХК-д нөхөн төлсөн даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон УИД-ийн 7 дугаар давхрыг хянадаг хяналтын камеруудын МНК гэсэн бичигтэй, N7332F5 маркийн 1 ширхэг төхөөрөмжийг “УИД” ХК-д буцаан олгож, 14 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэргийн газрын үзлэгээр хураан авч шинжилгээ хийлгэсэн зиплок түгжээтэй 13 ширхэг ууттай үнс, 7 ширхэг цахилгаан дамжуулах металл утас, хэнийг болох нь тогтоогдоогүй галт түймэрт өртөж гэмтсэн 14 ширхэг дэвтэр, металл эд зүйлс болон эд мөрийн баримтаар хураагдсан Дашваанжил газ гэсэн бичигтэй шингэрүүлсэн хийн агууламжтай улбар шар өнгийн даралтад савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, холбогдох баримтыг хэрэгт ирүүлэхийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-н өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 9-84 тоотод байрлалтай, Улсын бүртгэлийн Г-2202001510 дугаартай газрыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжилсэн хөрөнгийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц, Г.Б нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох нийт 7.823.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Барилгын хөгжлийн төвд 2.823.200 төгрөгийг, “Ашид билгүүн” ХХК-д 5.000.000 төгрөгийг олгож, шүүгдэгч Б.Ц, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, иргэний хариуцагч “А Т Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “... Миний бие нь 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “А Т Э” ХХК-ийг барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ, цайны газар, барааны худалдаа, автомашины угаалга, гадаад худалдааны чиглэлээр 2 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байсан. 2012 оноос хойш барилгын засал чимэглэл, дээврийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэг гишүүн маань надад “А Т Э” ХХК-ийг 100 хувь шилжүүлж өгсөн. 2018 оноос “Но  холдинг” ХХК-ийн дээврийн засварын ажлыг тендерт ороод дэлгүүр болон оффиссын дээврийн засварын үйлчилгээ, УИД-ийн 1 ба 5 давхарын дээвэр, парпедыг хийж гүйцэтгэж байсан. 2020 оны 4 дүгээр сард “Но  холдинг” ХХК-ийн захирлын зусланд ажиллаж байтал “Но  реалтор” ХХК-ийн инженер н.Хулан яриад “УИД-ийн 6 давхарын хар цаасыг солих ажил байна, та үнийн саналаа өгнө үү” гэхээр нь НӨАТ, ажлын хөлс, материалын зардлаа оруулаад 14.800.000 төгрөгийн үнийн санал өгсөн. Хэд хоногийн дараа н.Хулан яриад “танай үнийн санал орсон, ирээд гэрээгээ байгуулаарай” гэсэн. Тэгээд УИД-ийн захирал н.Сайнбаттай “Ажил гүйцэтгэх гэрээ” 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. УИД-ийн 6 дугаар давхарын дээвэр 1 метр 20 см өргөнтэй нарийхан учир газ ашиглан наахаар болсон. Өөр аргаар хийх боломжгүй байсан. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр УИД-ийн дээврийн ажил эхэлсэн. Хуучин хар цаасыг хуулан шинэ хар цаасыг газ ашиглан халааж хайлуулан нааж байхдаа манай компанийн ажилтан Г.Б нь хөөс хийсэж ирээд газын хошуунд наалдан хөөсөнцөр фасадны засвар орчихлоо гэж хэлсэн. Очоод үзэхэд хөөсөн фасаданд гал орсон байсан. Ингээд би 16 цаг 45 минутын үед өөрийн гар утсаар 102-т дуудлага өгөөд УИД-ийн ерөнхий жижүүрт гал гарсан, дотор байгаа хүмүүсээ гаргаарай гэж хэлсэн. Онцгой байдлын гал унтраах үйл ажиллагаа эргэн тойрны машинуудыг холдуулсаар байгаад 30-40 минутын дараа эхэлсэн. УИД-ийн дотор гадна талд усны гидрат байхгүй, 6 давхарын өргөтгөлийн барилгын хана стандартын шаардлага хангаагүй, галд тэсвэргүй хөөсөн фасадтай, дээвэр нь сэндвичээр хийсэн тул гал хурдан тархсан. Бид нарт галаас хамгаалах гал унтраах төхөөрөмж болон галын хорыг байрлуулж өгсөн бол галыг унтраах байсан. УИД нь галын ямар нэгэн орц гарц хаана байгаа, гал унтраах багаж, хэрэгсэл хаана байгаа, хэрхэн яаж ашиглах талаар заавар зөвлөмж нэг ч удаа хэлж байгаагүй. Бид нар орох гарах гарц байхгүй, цонхны салхивчаар орж гарч ажлаа хийж байсан. Гал гарах үед бид дээврээс бууж чадахгүй онцгой байдлын шатыг ашиглаж буусан. Шүүх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж үзсэн. Би хууль зөрчөөгүй, ажилчиддаа хөдөлмөр хамгаалал аюулгүйн ажиллагааны зааварчилгааг өдөр бүр өгч гарын үсэг зуруулж байсан. Уг дэвтэр нь УИД-ийн 6 дугаар давхрын цонхон дээр байж байгаад шатсан. Ажлаа хийж байхдаа ч ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар өгч анхааруулдаг байсан. Үргэлж дээвэр дээр ажиллаж байхдаа өндрийн бүс, олс, каск, бээлийтэй ажиллаж байсан. Энэ хэрэг галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн галын хэрэг гэж бодож байна. Манай компанийг тусгай зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэсэн гэж үзсэн. Энэ 3 жилийн хугацаанд “Но  холдинг” ХХК болон УИД ХК-ийн олон ажлыг хийж байхад нэг ч удаа тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг хуулийн хэлтэс асууж байгаагүй. Би ийм тусгай зөвшөөрөл байдгийг ч мэддэггүй байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ гэсэн үйл ажиллагааны чиглэл байдаг болохоор барилгын ажил хийж болдог гэж бодоод үйл ажиллагаагаа явуулж байсан. Гал гарснаар “УИД” ХК-ийн барилгад 11.768.641.207 төгрөгийн иргэн болон хуулийн этгээдийн эд хөрөнгөд 12.256.206.342 төгрөгийн хохирол учирсан. Би ийм их хэмжээний хохирлыг төлж барагдуулах хөрөнгө мөнгө байхгүй. Би энэ хэрэгт ямар ч буруу байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б болон шүүгдэгч, иргэний хариуцагч “А Т Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нарын өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

 Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцохдоо “Шүүгдэгч Б.Ц нь гал гарч тархахад идэвхтэй үйлдлээр оролцоогүй ч ажил олгогч компанийн захирлын хувьд хуулиар хүлээсэн хийх ёстой үйлдлээ хийгээгүй, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй нь гал гарахад нөлөөлсөн байх тул хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй, хор уршиг учрах боломжтойг мэдэх бүрэн бололцоотой, мэдэх үүрэгтэй байжээ. Шүүгдэгч Г.Б нь “А Т Э” ХХК-ийн захирал Б.Ц-той харилцан тохиролцож, УИД-ийн 6 дугаар давхарын дээврийн парпедны хар цаасыг солих барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой, урьдаас болгоомжлох ёстой байтал мэдэлгүй үйлдсэн нь хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.” гэжээ. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэсэгт “ Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан“ гэж заасан байх ба шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. “УИД“ ХК нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээд болох “А Т Э“ ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ“ байгуулсан бөгөөд тус компанийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татсан байх ба шийтгэх тогтоолд дурдагдсан хууль зөрчсөн гэх үйлдлүүд нь хуулийн этгээдийн гаргасан зөрчил эсвэл Б.Ц-н хувь хүний тухайд гаргасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй болох нь тодорхойгүй байна. Тэгээд ч хуульд зааснаар хэрэгт холбогдолгүй хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах ёстой байтал “А Т Э” ХХК-ийг иргэний хариуцагчаар, тус компанийн захирал Б.Ц-г яллагдагчаар татаад улмаар Б.Ц-г гэм буруутайд тооцсон атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “А Т Э” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх үүнийг тайлбарлахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Яллагдагчаас өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд энэ хуулийн 1.2 дахь заалт хамаарахгүй” гэж заасны дагуу “А Т Э” ХХК нь 1 гишүүнтэй үүсгэн байгуулагч нь Б.Ц бөгөөд тус компанийг хуулиар төлөөлөх этгээд нь мөн байна” гэжээ. Уг заалт нь хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт холбогдох заалт байх бөгөөд энэ хэрэгт хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 05-078/23 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05-092/28 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр шийтгэх тогтоолд дурдагдсан зөрчсөн гэх хуулийн хэм хэмжээнүүдийг “А Т Э“ ХХК зөрчсөн гэж дүгнэсэн байх ба Б.Ц-г яллагдагчаар татаж, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр “Захиалагч “УИД” ХК нь ажил гүйцэтгэх гэрээг Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дахь заалт /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ./ гэсний дагуу тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай байгуулж ажиллах үүрэгтэй болно” гэсэн байх бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан гэм буруу нь Б.Ц-н үйлдэл эс үйлдэл биш, харин тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан “УИД” ХК, тус компанийн буруутай үйл ажиллагаа юм. Тэгээд ч 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Б.Ц-н зөрчсөн гэх Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна” гэсэн урьд гаргасан шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт нь тухайн Аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч нь өөрийн ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан биелэлтэд дотоодын хяналт тавих тухай зохицуулсан заалт бөгөөд гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах арга хэмжээг авч түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг гэрээний дагуу гүйцэтгэж буй ажлын төсөвт хуульд заасан хэм хэмжээг дордуулахгүйгээр суулгаж, ажлын гүйцэтгэлд нь хяналт тавих асуудалд уг заалт хамаарахгүй. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт нь тухайн обьектын хэмжээнд гал унтраах автомат тоног төхөөрөмж дохиоллын хэрэгсэл, гал гарсан үед аврах ажиллагаа явуулах, авралтын зам гарцын схем зургийг ном стандартын дагуу хийж байрлуулах, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж уг тоноглолыг ашиглаж сургах үүргийг үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага ханган ажиллах үүрэгтэй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл “УИД” ХК нь уг заалтыг зөрчсөн байх ба дээрх дүгнэлтийн дагуу галын шинжээч томилж тус компани нь галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан юм. Энэ хэрэг маань Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэг байтал Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч нараар шинжээчийн дүгнэлт гаргуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Гал түймрийн улсын хяналтыг хяналтын тухай хууль тогтоомжийн дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ”, 5.5 дахь хэсэгт “Гал түймрийн хяналтын улсын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэсэн байтал Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч нараар дүгнэлт гаргуулсан нь гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон дүгнэлт болж чадахгүй юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч “УИД” ХК-ийн байшинг түрээслэж үйл ажиллагаа явуулж байгаа “Но  тав Трейд” ХХК-ийн захирал Х.Хосбаярт Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг арилгуулахаар 2019, 2020 онд удаа дараа албан шаардлага хүргүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Уг шаардлагад “Барилгын авралтын зам гарцыг ажиллагаанд оруулж бэлэн байдлыг хангах, гал унтраах багаж хэрэгсэл стандартьн дагуу байршуулах” гэх заалтууд орсон байх боловч шаардлагын дагуу холбогдох арга хэмжээ авсан нь тодорхойгүй. Шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах шатанд өгсөн мэдүүлгүүдээр “А Т Э” ХХК-ийн ажилтнууд дээвэр дээр гарахдаа 6 давхарын цонхны салхивчаар дамжиж гарч байсан, “УИД” ХК нь галын ямар нэгэн орц гарц хаана байгаа, гал унтраах багаж хэрэгсэл хаана байгаа, хэрхэн яаж ашиглах талаар заавар зөвлөмж өгөөгүй болох нь нотлогддог. Миний бие Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс энэ үндэслэлээр 3 удаа хэрэг прокурорт буцаж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааг хайхрамжгүй хариуцлагагүй явуулсан. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны магадлалд ч энэ талаар дурдсан боловч мөрдөгч, прокурор аль нь ч хэрэгжүүлээгүй юм.

Сүүлийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтдээ энэ талаар дурдсан боловч шүүх яагаад хүсэлтийг хүлээн авах боломжгүйгээ тайлбарлалгүй, хүсэлтийг хүлээн авалгүй шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй байна. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх” ёстой. Шүүгдэгч нарын яг аль үйлдэл нь гэм буруутай үйлдэл эс үйлдэл болохыг шүүх дүгнэж чадаагүй байх бөгөөд “баллонтой газ, газан хошууг ашиглаж ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ үедээ гал алдаж бусдын хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан” гэх үйлдлийн яг ямар үйлдэл нь хууль бус болох нь ойлгомжгүй байна. Аж ахуйн нэгж байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны талаар анхаарч шалгасан байх боловч Г.Б-н яг аль үйлдэл эс үйлдлийн улмаас хор уршиг учирсан нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 2.7 Барилгын дүрмийн “галын аюул осол гарахад нөлөөлөх үйлдлийг хийхгүй байх” гэсэн заалтуудыг хэрхэн яаж зөрчсөнөөс өөрөөр хэлбэл ямар үйлдэл нь хууль бус байсан, ямар үйлдлийг хийх ёсгүй байсан, газан хошуунд наалдсан хөөсөнцөр ханын засвар орж гал гарахыг мэдэх боломжтой байсан эсэх талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах 7 заалтын хоёрыг хангаж 5 заалтыг хангалгүй шүүхэд хэргийг ирүүлсэн байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

2. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн, яагаад хүлээж авах боломжгүй талаар захирамжид дурдалгүй зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дурдан хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.7 дахь заалтыг зөрчсөн.

3. Хэрэгт прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар 87 төрлийн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд шүүгч “Хэрэгт нотлох баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй” гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн үйл баримтыг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Шүүгчээс хэрэгт хавсаргасан нотлох баримтын талаар өмгөөлөгч миний бие асуухад “Нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй” гэсэн. Эд мөрийн баримт нь хэрэгтэйгээ цуг шүүхэд шилжиж ирэх ёстой бус уу. Хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг шүүхэд ирүүлэх боломжгүй баримтууд байсан гэж үзэхгүй байна. Тийм байсан ч эд мөрийн баримт хадгалсан газарт очиж үзлэг хийх талаар хуулийн зүйл заалт байгаа. Нотлох баримтыг шинжлэн судлаагүй, үзлэг хийгээгүй атлаа юуг нь мэдэж устгахаар Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаад байгаа нь ойлгомжгүй байна.

4. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, хүсэлт гомдол гаргах эрхийг удаа дараа хязгаарласан талаар урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтэд дурдсан боловч хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

5. Гэмт хэргийн улмаас нийт 126 хүн, хуулийн этгээдэд 24.111.316.900 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн шатанд нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг “УИД” ХК зөрчсөн эсэх талаар шалгалгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээсээ татгалзаагүй хохирогч, нэхэмжлэгч нар мэдүүлэхдээ “УИД” ХК нь хохирогч иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзаагүй тохиолдолд талбай түрээслүүлэхгүй гэж дарамталж хүчээр татгалзуулсан гэж мэдүүлсэн бөгөөд бодит хохирлыг төлж барагдуулалгүйгээр шахалт хавчилтаар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон байна.

Шүүгдэгч Б.Ц, Г.Б нар нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан тул хор уршиг гэм буруугүйгээр учруулсан” гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “УИД” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-н өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ “... ”УИД” ХК нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “А Т Э” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 6 дугаар давхарын хар цаасан дээвэр солих ажлыг гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэнэ/-ын дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулж ажиллах үүрэгтэй болно. Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл /захиалагчийн чиг үүрэг/-ийн 37.1.9 дэх заалт /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13.2 /Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрд байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна/, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт /Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна/-ын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах арга хэмжээг авч, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг гэрээний дагуу гүйцэтгэж буй ажлын төсөвт хуульд заасан хэмжээг дордуулахгүйгээр суулгах үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татах үндэслэл болно. Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Ц.Бадмаа, Б.Батцэнгэл нарын гаргасан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05-092/28 дугаартай ..., 1. Уг дүгнэлтийн асуулт 1-ийн хариултад Захиалагч “УИД” ХК нь..., ажлын гүйцэтгэлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дахь заалтын дагуу хяналт хийж ажиллах үүрэгтэй болно. Мөн дүгнэлтийн асуулт 2-ын хариултад Гүйцэтгэгч “А Т Э” ХХК нь..., Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 /Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна/ гэх заалтыг ханган ажиллах үүрэг хүлээнэ гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна гэх дүгнэлт үндэслэл бүхий байх тул “УИД” ХК-ийн хуулиар хүлээх үүрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 /Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна/-т заасан үүрэг нэгэн адил хамаарахаар байна гэж шүүх үзсэн болно. Учир нь “УИД” ХК нь өөрөө ажил олгогчийнхоо хувьд өөрийн ажлын байранд галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын хууль, дүрэм журмыг хангаж ажиллах үүрэгтэй болох нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ” гэж зааснаар тодорхой харагдаж байна...” гэжээ. Гэвч шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь:

1. Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэг нь барилгын ажлын захиалагчид биш барилгын ажлын гүйцэтгэгчид хамаарах заалт байхад шинжээч ямар үндэслэлээр “УИД” ХК-д хамаатуулж байгаа нь тодорхойгүй байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, барилгын ажил гүйцэтгэгч “А Т Э” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эсэхээс үл хамаарч шүүгдэгч Г.Б болгоомжгүйгээр гал алдсан тохиолдолд уг гэмт хэрэг үйлдэгдэх л байсан. Өөрөөр хэлбэл, гал гарсан үйл явдалд “УИД” ХК-ийн болгоомжгүй болон санаатай үйлдэл, ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй.

2. Шинжээч Г.Хонгорзулын болон Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, дахин шинжээч С.Баяраа, Ц.Бадмаа, Б.Батцэнгэл нарын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05-092/28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд УИД-н  барилгын 6 давхрын парпедны хар цаас солих засварын ажил нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан аль төвөгшилтэй барилгын ажилд хамаарах болохыг заагаагүй. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрөл олгодог Монголын Барилгын Үндэсний ассоциаци ТББ-гаас “А Т Э” ХХК тусгай зөвшөөрөл авсан эсэхийг тодруулаагүй, мөн дээрх ажилд тусгай зөвшөөрөл шаардагдах эсэхийг тогтоогоогүй атал тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэх ажил гэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, шинжээч Ц.Бадмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө УИД-ийн ажил нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан аль төвөгшилтэй ажилд хамаарах болохыг тайлбарлаж чадаагүй. Дүгнэлтэд энэ талаар огт дурдаагүй. Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 217 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, орчны тохижилт, интерьерийн ажлыг хийхэд шаардагдах тусгай зөвшөөрлийг олгох журам” болон сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан журмын аль хэсэгт заасан тусгай зөвшөөрөл шаардагдах барилгын ажилд хамаарч байгаа талаар хариулт хэлж чадаагүй. Гэтэл шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох уг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл шинжээч нь гаргасан дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг огт тайлбарлаж мэдэхгүй байхад уг эргэлзээтэй дүгнэлтийг шүүх үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэг “...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

3. “УИД” ХК болон “А Т Э” ХХК нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 5.6, 5.7, 7.1, 7.3, 7.4 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч “А Т Э” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, буруу гүйцэтгэснээс захиалагч “УИД” ХК болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг бүрэн хариуцахаар заасан байхад тус компанийн бусдад учруулсан хохирлыг хохирогч “УИД” ХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4. “УИД” ХК болон “А Т Э” ХХК нар Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасныг баримтлан “Ажил гүйцэтгэх гэрээ” гэрээ байгуулсан. Гэтэл шүүх барилгын ажлын захиалагч болох “УИД” ХК-г “УИД ХК нь өөрөө ажил олгогчийнхоо хувьд өөрийн ажлын байранд галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын хууль, дүрэм журмыг хангаж ажиллах үүрэгтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг хэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “УИД” ХК болон “А Т Э” ХХК нарын Иргэний хуульд зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болохоос Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй. Тиймээс “УИД” ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээхгүй. Энэ талаар шинжээч Ц.Бадмаа шүүхийн хэлэлцүүлэгт мөн мэдүүлсэн.

5. “УИД” ХК болон “А Т Э” ХХК нарын хооронд 2020 оны 05 дугаар 20-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.1 дахь хэсэгт гэрээт ажлын төлбөрийг 14.600.000 төгрөг байхаар талууд тохиролцсон бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах зардлыг уг төлбөрт багтаахаар заасан байхад дахин шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05-092/28 дугаар дүгнэлтийн 4 дүгээрт Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дахь хэсэгт “барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах” үүргээ биелүүлээгүй гэснийг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй болжээ.

6. Мөн хохирогч Л.Дарьсүрэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзах тухай хүсэлт гаргасан байх тул мөн зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авч, хангаж өгнө үү.

Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/889 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтад иргэний хариуцагч “УИД” ХК-иас 4.573.818.471.60 төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Ма Д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай компанийн 19/00240839 гэрээний даатгуулагч “Юнител” ХХК, 18253455123568 тоот гэрээний даатгуулагч “Ай Си Би Си” ХХК-иуд нь УИД-т түрээсийн гэрээний гэрээний дагуу худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл УИД-т гал гарсны улмаас манай компанийн даатгуулагч “Ю” ХХК-д 84.624.765 төгрөгийн хохирол, “А С Б С” ХХК-д 14.365.827 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллага нь дээрх даатгуулагч нарт учирсан хохирлыг барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, гэж мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг “Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ” -ний дагуу манай компани шилжүүлэн авсан. Энэхүү шаардах эрхийн хүрээнд шүүгдэгч “А Т Э” ХХК-ийн захирал Б.Ц, ажилтан Г.Ганболд болон иргэний хариуцагч “УИД” ХК нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралд иргэний нэхэмжлэгчээр оролцсон, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/889 дүгээр шийтгэх тогтоолоор тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон Даатгалын компаниудын нэхэмжилсэн хохирлыг “А Т Э” ХХК-иас гаргуулахаар, харин УИД-н  түрээслэгч буюу хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг “УИД” ХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус байна. Учир нь:

1. Тус хэрэгт оролцсон иргэний нэхэмжлэгч болох “Ма Д” ХК нь хохирогч байгууллагын даатгагч бөгөөд хохирол шаардах эрхийг хохирогчийн өмнөөс хэрэгжүүлж буй эрх юм. Манай компанийн даатгуулагч нар нь “УИД” ХК-тай түрээсийн гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд хуралд оролцсон бусад хохирогч нартай адил хохирсон байхад Юнител ХХК болон “Ай Си Би Си” ХХК-иудын хохирлыг даатгалаас барагдуулсан гэдэг шалтгаанаар шүүгдэгч болох төлбөрийн чадваргүй, өөрийн нэр дээр ямар нэгэн хөрөнгөгүй иргэдээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

2. “УИД” ХК нь түрээслэгч нарынхаа өмнө адил тэгш үүрэг хүлээх үүрэгтэй. Тухайн байгууламж, аюулгүй байдлыг хангах үүрэг нь “УИД” ХК-д байсан бөгөөд “А Т Э” ХХК-ийг барилгын тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус байгууллага гэдгийг мэдсээр байж ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажилдаа хайхрамжгүй хандсан буюу эс үйлдэхүйгээрээ буруутай учир хохирлыг “УИД” ХК хариуцах учиртай. Түүнчлэн УИД түүний хамаарал бүхий компаниас шүүхэд хохирогчоор тогтоолгосон болон түүнээс өмнө түрээслэгч нарт учирсан хохирлыг барагдуулсан байдаг. Энэ нь УИД өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, тэдгээр түрээслэгч нарын хохирлыг барагдуулсан гэж ойлгогдож байна.

3. Тогтоолын 7 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч “Ма Д” ХК-иас хохирогч “Ай Си Би” ХХК-д нөхөн төлсөн даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй гэжээ. Хавтас хэрэгт “Ай Си Би Си” ХХК-д 8.119.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэсэн бөгөөд манай байгууллагыг хохирлоос давсан хэмжээгээр буюу 14.365.827 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгож шаардсан гэдэг. Манай байгууллага тухайн үед даатгуулагчид учирсан бодит хохиролд даатгалын нөхөн төлбөр олгосон байдаг. Хавтас хэрэгт авагдсан үнэлгээний дүн болох 8.119.000 төгрөг нь тухайн галын ослоос үүдэн хайрцаг эвдэрсэн бусад барааны хохирлыг тооцоогүй дүн байсан. Шүүхээс “Ай Си Би Си” ХХК-д учирсан бодит хохирол болох 8.119.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоосон боловч, олгосон нөхөн төлбөр маргаантай гэдэг шалтгаанаар шийдвэрлэхгүй үлдээсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “Ай Си Би Си” ХХК-ийн 8.119.000 төгрөгийн хохирлыг гаргуулах боломжтой талаар шүүхэд саналаа илэрхийлж, үнэлгээнээс давсан дүнгээс татгалзсан болно. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 889 дүгээр шийтгэх тогтоолын 6, 7 дахь хэсгүүдэд өөрчлөлт оруулж, “Юнител” ХХК-д учирсан 84.624.765 төгрөгийн хохирол, “Ай Си Би Си” ХХК-д учирсан 8.119.000 төгрөгийн хохирлыг “УИД” ХК-иас гаргуулж иргэний нэхэмжлэгч “Ма Д” ХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Иргэний нэхэмжлэгч “Бо Д” ХХК-ийн төлөөлөгч Б.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын 101 дүгээр хуудсанд “...иргэний нэхэмжлэгч “Бо Д” ХК нь “Номт хатан” ХХК-д бараа материалын хохиролд тооцож төлсөн 89.977.910 төгрөгийг иргэний хариуцагч “А Т Э” ХХК-иар төлүүлэхээр тогтоов” гэжээ. Гэтэл тус хэрэгт шүүгдэгчээр Б.Ц, Г.Б нарын 2 иргэнийг, иргэний хариуцагчаар “А Т Э” ХХК болон “УИД” ХК нарыг тус тус тогтоон хэргийг шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолд дурдсан этгээдүүд нь иргэний нэхэмжлэгч “Бо Д” ХК-нд учруулсан 89.977.910 төгрөгийн хохирлыг хамтран хариуцах үүрэг бүхий этгээд болохыг иргэний хуулийн 497.3-т заажээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ төлбөрийн чадваргүй иргэний хариуцагч “А Т Э” ХХК-иас даатгалын байгууллагуудын хохирлыг нийтэд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах тухай хуулийн зарчмыг зөрчиж байна. Иймд, иргэний нэхэмжлэгч “Бо Д” ХК-д учруулсан 89.977.910 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497.3-т заасны дагуу хамтран хариуцах үүрэг бүхий этгээдүүдээр хувь тэнцүүлэн хуваан төлөх шийдвэрийг тогтоолд тусгаж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч “Мо Д” ХК-ийн төлөөлөгч О.Эрдэнэбулган тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд: 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах УИД-н  6 давхрын дээврийн хар цаасыг солих ажлыг гүйцэтгэж байхдаа бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээсэн гэмт хэргийн улмаас, “Эн Пи Эй” ХХК-нд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Бараа материалын үлдэгдлийн даатгал”-ын гэрээний дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 34.956.614.40 төгрөгийг, “Боса глобал брэндс” ХХК-нд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Бараа материалын үлдэгдлийн даатгал”-ын гэрээний дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ний өдөр даатгалын нөхөн төлбөрт 35.093.288.54 төгрөгийг, “Цаст Согоот” ХХК-нд 2020 оны 01 дүгээр арын 06-ны өдрийн 90С2020000039 дугаартай “Лангуу болон жижиг худалдаа эрхлэгчдийн даатгал”-ын гэрээний дагуу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 5.366.760.30 төгрөгийг тус тус “Мо Д” ХК-иас төлж барагдуулсан. Улмаар даатгалын нөхөн төлбөрийг олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасан үндэслэлээр даатгуулагч нарт олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрх нь “Мо Д” ХК-д шилжсэн тул нийт 75.416.663.24 төгрөгийг хариуцах эрх бүхий буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “Мо Д” ХК нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон.

2. Шийтгэх тогтоолын үндэслэлийн тухайд: Тус шийтгэх тогтоолд “А Т Э” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.13, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНБД 12-03-04-ийн 6.5 дахь хэсгийг ханган ажиллах үүргээ биелүүлээгүй нь тухайн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах үндэслэл болно. “УИД” ХК нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “А Т Э” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан 6 дугаар давхрын дээврийн хар цаасыг солих ажлыг гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагатай байгуулж ажиллах үүрэгтэй болно. Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл /захиалагчийн чиг үүргийн 37.1.9 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах арга хэмжээг авч, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг гэрээний дагуу гүйцэтгэж буй ажлын төсөвт хуульд заасан хэм хэмжээг дордуулахгүйгээр суулгах үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татах үндэслэл болно” гэсэн байна. Мөн иргэний хариуцагч “УИД” ХК, “А Т Э” ХХК-иас хохирлыг дараах байдлаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнд: Иргэний хариуцагч “УИД” ХК-иас 4.529.662.471.60 төгрөгийг гаргуулж хохирогч “Номт хатан” ХХК-д 82.027.090 төгрөгийг, “Снөү филдс” ХХК-д 75.326.600 төгрөгийг,... тус тус олгуулах нь зүйтэй” гэж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон даатгалын компаниуд олгосон нөхөн төлбөрөө буруутай этгээдээс буцаан шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “А Т Э” ХХК-иас 3.131.802.125 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Н Д” ХХК-нд 2.440.970.687 төгрөг, “М-ре д” ХХК-д 90.141.500 төгрөгийг, “Бо Д” ХК-д 89.977.910 төгрөгийг, “А д” ХК-д 330.670.600 төгрөгийг, “Ма Д” ХК-д 84.624.765 төгрөгийг, “Ми д” ХХК-д 20.000.000 төгрөгийг “Мо Д” ХК-д 75.416.663.24 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж үзлээ” гэж шийдвэрлэсэн.

3. Гомдлын хууль зүйн үндэслэл: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц, Г.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан үндэслэлээр гэм буруутай этгээдүүд болон хариуцвал зохих бусад этгээдүүдээс буюу иргэний хариуцагч “УИД” ХК, “А Т Э” ХХК-иас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ иргэний хариуцагч “УИД” ХК нь хохирогч нарын хохирлыг, харин “А Т Э” ХХК нь иргэний нэхэмжлэгч буюу даатгалын компаниудын хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд нийцсэнгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу “Мо Д” ХК-ийн иргэний нэхэмжлэлийг “УИД” ХК, “А Т Э” ХХК-иуд тус бүртээ тэнцүү хувиар хуваан хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/889 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Мо Д” ХК-ийн иргэний нэхэмжлэл болох 75.416.663.24 төгрөгийг иргэний хариуцагч “УИД” ХК, “А Т Э” ХХК-иас хувь тэнцүүлж гаргуулж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч “П” ХХК-ийн төлөөлөгч Б.А тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “П” ХХК нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож, оролцсон. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт манай компанийн оноосон нэрийг “Пакал” ХХК гэж буруу алдаатай бичсэн байна. Манай компанийн бүртгэлд тусгагдсан хууль ёсны оноосон нэр нь “П” туп Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт уг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна” гэж заасны дагуу тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч буюу хохирогч “Пакал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд нь хүсэлт гаргаж байгаа болно. Иймээс шийтгэх тогтоолд үгийн алдаа буюу “Пакал” гэж тусгагдсаныг “П” ХХК гэж залруулж, шүүхийн шийтгэх тогтоол биелэгдэх нөхцөл боломжийг тодорхой болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч “Н Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэргээс үүдэн “Н Т” ХХК, “Но  фейшин” салбар 101.462 ширхэг бараа бүтээгдэхүүнээр буюу 470.645.089 төгрөгөөр хохирсон. Даатгалаас 426.906.939 төгрөгийг авсан. Үлдэгдэл 43.738.149 төгрөгийг шүүхээс эцэслэн гэм буруутайд тооцогдсон этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. ...” гэв.

 Хохирогч “Н х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.У-н өмгөөлөгч К.Жархынбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Процессын алдаанууд байсан талаар өмгөөлөгч А.Ариунаа тодорхой дурдлаа. Иргэний хариуцагч “УИД” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд шинжээчийн дүгнэлтээр хууль тогтоомж зөрчсөн үйлдлийн талаар тодорхой дурдсан. Холбогдох хууль тогтоомжийг зөрсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд тухайн барилга байгууламж нь Монгол Улсын хууль, тогтоомж, стандартад нийцээгүй барилга байсан нь тогтоогдсон. “УИД” ХК нь ажил гүйцэтгэгч компанийн тусгай зөвшөөрөл шаардалгүйгээр ажил хийлгэсэн гэдгээ анхан шат болон давж заалдах шатны шүүхийн шатанд мэдүүлж байна. ... Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалаар Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмыг баталсан. Энэ журмын 1 дүгээр хавсралтад 16-30 метрийн өндөртэй, 5-9 давхар орон сууцнаас бусад зориулалттай олон нийтийн барилгыг дунд төвөгшилтэй барилгад хамаарна гэж тодорхой заасан. Тэгэхээр энэ талаар шинжээчээс хариулт авах шаардлагагүй. Барилгын тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дунд зэргийн төвөгшилтэй барилга, мөн хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2, 3 ,4 дэх хэсэгт заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн ажлыг заавал тусгай зөвшөөрөлтэй этгээд хийнэ” гэж заасан. Үүнээс үзэхэд УИД тусгай зөвшөөрөлгүй этгээдээр барилгын ажил гүйцэтгүүлсэн, үүний улмаас гал гарсан болох нь тогтоогдож байна. Өмчлөгч нь барилга байгууламжийн галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангах үүрэгтэйг Барилгын тухай хуулийн 46.1 дүгээр зүйлд заасан. Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй болох нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ дагуу УИД нь иргэний хариуцагч мөн. Түүнчлэн тодорхой үйлдлүүдээр иргэний хариуцагч мөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирлоосоо татгалзсан бөгөөд энэ талаарх баримтыг УИД өөрийн санаачилгаар бүрдүүлээд хэрэгт хавсаргадаг. Хэрэв иргэний хариуцагч биш байсан бол эдгээр баримтуудыг бүрдүүлж явах шаардлагагүй гэж үзэж байна. УИД хууль тогтоомж зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд УИД эдгээр дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол гаргасан боловч дүгнэлтэд дурдагдсан үндэслэлүүдийг няцаасан баримтуудыг гаргаж өгөөгүй. Энэ дагуу нэр бүхий хохирогч нарт хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын энэ хэсэг үндэслэлтэй. ...” гэв.

Хохирогч “И” ХХК, Ө.Ц нарын өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын хэмжээнд маргах зүйлгүй. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь УИД-н  холбогдох албан тушаалтныг хэрэгт татаж шалгах саналыг прокурорт хүргүүлсэн боловч хөөн хугацаа дууссан тул яллагдагчаар татахаас татгалзсан. Шүүгдэгч нар бус албан тушаалтнууд буруутай гэж давж заалдах гомдолд дурдагдсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд, талуудын мэтгэлцээнийг үндэслэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр “УИД” ХК-ийн холбогдох албан тушаалтныг яллагдагчаар татаагүй боловч гэм буруутай байсан нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. “УИД” ХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хамааралтай байсан. Анхан шатны шүүх “УИД” ХК-иас манай байгууллагад хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 Иргэний нэхэмжлэгч “Н Д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Н Д” ХХК-иас нийт 97 даатгуулагчид 2.440.970.000 төлбөрийн даатгалын нөхөн төлбөрийг олгосон. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдсон этгээдээс хохирлын хэмжээг нэхэмжлэх талаар байр сууриа илэрхийлсэн. Манай компанийн зүгээс “А Т Э” ХХК, Г.Б, Б.Ц нарыг гэм буруутай гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцсон боловч дүгнэлтээ тайлбарлаж чадаагүй. Мөн “УИД” ХК иргэний хариуцагчийн хувьд хууль зөрчсөн талаар хангалттай нотлох баримт байгаагүй, шинжээчийн дүгнэлтээр нотолж чадаагүй гэж үзэж байна. Манайд учирсан хохирлыг “А Т Э” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Э г с” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын яллах дүгнэлтэд “Эх гурван сайхан” ХХК-д учирсан хохирлыг 243.865.140 төгрөг гэж тооцсон. Миний үйлчлүүлэгчид учирсан хохирлыг зарим хэсгийг “Но тр” ХХК-иас төлсөн. Гэтэл үлдэгдэл төлбөрийг “УИД” ХК-иас эсхүл “Но тр” ХХК-иас гаргах уу гэдэг нь тодорхойгүй байна. Ер нь энэ олон компани ямар эрх, үүрэгтэй, хэрхэн оролцож байгаа нь ойлгомжгүй байна. Магадгүй “Но тр” ХХК-иас “манайх ямар ч хамааралгүй, УИД-ээс төлбөрийг гаргаж байгаа учир төлбөр мөнгийг буцаах” гэсэн асуудлыг ярих боломжтой учир энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Мөн тухайн компани нь хохирлын зарим хэсгийг гаргасан бөгөөд талбай түрээслүүлнэ гэсэн атлаа өнөөдрийг хүртэл талбай гаргаж өгөөгүй. Миний үйлчлүүлэгчид маш их хохирол учирч, бараануудын 90 хувь шатсан. Аль байгууллага, аль байгууллагатай гэрээ хэлцэл хийж, хэрхэн холбогдож байгаа, галын аюулгүй байдлын дүрмээ сахисан эсэх талаар түрээслэгч байгууллага мэдэх боломжгүй учир хохирол төлбөртэй холбоотой асуудлыг онцгой анхаарч өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Б, Б.Ц нар ил галаар хар цаас нааж байгаад хөөсөнцөрт гал алдсан үйл баримт тогтоогдсон. ... Анхан шатны шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Ж.Давааням шинжээч Ц.Бадмаагаас барилгын төвөгшилтийн талаар удаа дараа асуусан. Иргэний хариуцагч “УИД” ХК нь энэ төвөгшлийн асуудлыг няцааснаар иргэний хариуцлагаас мултарна гэж ойлгоод байгаа. Сайдын тушаалын хавсралтад “...16-30 метрийн өндөртэй, 5-9 давхар орон сууцнаас бусад зориулалттай олон нийтийн барилгыг дунд төвөгшилтэй барилгад хамаарна...” гэж тодорхой заасан талаар өмгөөлөгч К.Жархынбек тайлбарласан. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд дунд төвөгшилтэй барилгын засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй компаниар гүйцэтгүүлэх талаар заасан. Шинжээчийн дүгнэлтэд УИД-н  зүгээс гал гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах байсан талаар дурдсан. “УИД” ХК нь иргэний хариуцагчаар тогтоогдсон нь үндэслэлтэй. ... Мөрдөгчөөс “УИД” ХК-ийг яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурорын зүгээс 2 үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Албан тушаалтнууд хайнга хандсан үйлдэл байгаа эсэх талаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах боломжоор хангаж ажилласан. Энэ хэргийн улмаас 126 иргэн, хуулийн этгээд хохирсон. Үүнээс “УИД” ХК хамгийн их хохиролтой байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг “А Т Э” ХХК-иас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлголоо. Иргэний хариуцагч “УИД” ХК хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээдүүдийн хохирлыг төлөхөөр шийтгэх тогтоолд заасан. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол, нэхэмжлэлээсээ татгалзсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын асуудлаар прокурорын зүгээс тогтоолуудыг үйлдэж байсан бөгөөд шүүхэд хохирлоос хасаж тооцож шилжүүлсэн. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэгт хуулийн этгээд иргэний хариуцагч уу, яллагдагч уу гэдгийг зохицуулсан. Мөн хуулийн 20.2 дугаар зүйлд хуулийн этгээдийг төлөөлөх хүн яллагдагч байвал энэ зүйл хамаарахгүй гээд “А Т Э” ХХК-ийг яллагдагч Б.Ц төлөөлсөн нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Б, Б.Ц нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь “А Т Э” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “УИД” ХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах УИД-н 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг тогтоосон хугацаанд, захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу, чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохиролцон, “А Т Э” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, өөрөө энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Г.Б, Э.Б, Ц.Т, Д.О нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр тухайн барилгын засварын ажлыг зөвхөн амаар тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгүүлэхдээ,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 /Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна/, 28 дугаар зүйлийн 28.1.1 /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах/, 40.1.5 /барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах/, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 /ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх/, 17.2.6 /гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах/, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" Барилгын норм ба дүрмүүдийн 12-03-04-ийн 6.5 дахь хэсэг, Барилгын дүрмийн 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн байгууллагын үүргийн 1 /барилгын талбайд гал гарах нөхцөлийг бүрэн хаах арга хэмжээ авна/, 2 /Болзошгүй аюулаас сэргийлэх багаж хэрэгслийг ажилд бэлэн байлгана/, 5 /галд шатамхай бодис, материалын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын нөхцөлийг хангуулна/ гэсэн заалтууд, мөн МNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-уудыг тус тус зөрчиж ажиллуулж байсны улмаас 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г.Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ үедээ гал алдаж, ил гал тархсанаар гал түймэр гарч, тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 126 хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24.111.316.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Б нь “А Т Э” ХХК-ний захирал Б.Ц-той Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах УИД-н  6 дугаар давхрын дээврийн парпедны хар цаасыг солих барилгын засварын ажлыг ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр, зөвхөн амаар тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгэхдээ,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Барилгын дүрмийн 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн ажилтны үүргийн 1 /галын аюул осол гарахад нөлөөлөх үйлдлийг хийхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчиж ажиллаж байсны улмаас 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ үедээ гал алдаж, ил гал тархсанаар гал түймэр гарч, тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 126 хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24.111.316.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Саран /27 хх 81-82/, “Дойчевурст” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхжаргал /27 хх 96-97/, “Хүнс комплекс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Отгонжаргал /27 хх 116-117/, “Батбайгаль” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэгмид /27 хх 139-140/, “Бэст Ийст” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Хоролсүрэн /27 хх 212/, “Монбэйкери” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Доржмаа /27 хх 229/, “Артизан” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Мөнхмандах /28 хх 32-33/, Э.Ариунболд /28 хх 108-110/, Ц.Дэлгэрсайхан /28 хх 124-126/, Р.Гантуяа /28 хх 200-201/, “Монфарм трейд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нансалмаа /28 хх 200-201/, Д.Мөнхзул /29 хх 14-15/, Б.Одгэрэл /57 хх 250/, “Амар транс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Дөлгөөн /58 хх 98-99/, “Баялаг-Өлзий” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнх-Өлзий /29 хх 77-79/, “Бишрэлт Интернейшнл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганцэцэг /29 хх 109-111/, “Блюскай кашемир” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Е.Булгансайхан /29 хх 149-150/, “Буян” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэлгэрнасан /29 хх 168-169/, И.Лхамсүрэн /29 хх 186-188/, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Шинэбаяр /29 хх 202-203/, “Гоёл кашмер” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунболд, Г.Дэлгэрбат /30 хх 6-8, 66 хх 81-82/, “Жаргал кашмер” ХХК-ийн захирал, хууль ёсны төлөөлөгч Ц.Лхагважаргал /30 хх 24-25/, “Кашемир холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнзаяа 30 хх 53-54, “Монгол ноос” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэбат /30 хх 97-98/, “Наран лайфстайл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Нэргүй /30 хх 154-155/, “Номт хатан” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Уянга /30 хх 225-226, 237-238/, “Нэгүн кашмер” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантуяа /31 хх 86-87/, Ц.Оюунчимэг /31 хх 132-133/, “Саран эх” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Баярмаа /31 хх 148-149/, “Сноуфилдс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Нарантуяа /31 хх 194-195/, Д.Мөнхцэцэг /31 хх 235-236/, “Ханбогд кашемир” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэн, Э.Энхнаран нар /32 хх 25-26, 66 хх 16-17/, “Хатан сүлжээ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадамханд /32 хх 50-51, 62 хх 157/, “Натурал Текстайл групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ө.Болор-Эрдэнэ /32 хх 77-78/, Б.Гантуяа /32 хх 132-133/, Б.Эхбаяр /32 хх 200-201, 33 хх 1-15/, “Цаст согоот” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандах /33 хх 18-19, 66 хх 11/, “Нейшнл кашмер силк” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Р.Сэр-Од /30 хх 183-184/, “Зета өргөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Шагдарсүрэн /33 хх 45-46, 27 хх 90/, “Би Ти Эф” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Төмөр-Очир, Б.Анхтуяа /33 хх 87-88, 36 хх 159-160, 66 хх 107/, “Анх энх” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Хэрлэн /33 хх 147-148/, “Аянчин Аутфиттерс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Баярмаа /33 хх 205-206/, Ж.Балжинням /34 хх 72-73/, “Боса глобал брэндс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батсайхан /34 хх 93-94/, “Жей Эм Ти Зэт” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сувдаа /34 хх 143-144/, Т.Ганцогт /34 хх 198-199, 51 хх 148/, “Наранлайф стайль” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Чанцалням /34 хх 219-220/, Б.Мөнхзаяа /35 хх 17-18/, “Номадик Фейшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Буяндэлгэр /35 хх 35-36/, “Үйтэм Фэшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Одцэцэг /35 хх 106-107/, “Хас Эрдэнэ трейд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ /35 хх 161-162, 66 хх 70/, “Хосгангийн оргил” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбат /35 хх 185-186, 54 хх 155/, “Хос агч” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуяа /35 хх 202-204, 54 хх 213/,  “Чансаа Хан Хөхий Холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярсайхан /35 хх 233-234, 61 хх 151/,  “Эм Би Фэйшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Билгүүн /36 хх 7-8, 66 хх 69/, “ТЗТ трейд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмон /57 хх 117, 63 хх 102-104/,  “Мөнх-Аанаа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөрбуян  /63 хх 119-120, 55 хх 155/,  “Брикланд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Бадрахгэрэл /36 хх 41-42, 61 хх 79/,  “Абико” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Нансалмаа /36 хх 181-182, 61 хх 60/, Б.Баярцэцэг /36 хх 209-210, 61 хх 1/,  “Вингхаус” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Баясгалан /37 хх 23-24, 55 хх 73/, Г.Гантуяа /37 хх 62-63, 55 хх 140/, “Грейт сан трейд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэсүрэн /37 хх 83-84, 50 хх 161/, Г.Будрагчаа /37 хх 102-103, 73 хх 66-70/,  “Сүйт мэлоди” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарангарав /37 хх 173-174/, “Эх гурван сайхан” ХХК, “Тохилог шоп” дэлгүүрийн хууль ёсны төлөөлөгч Ц.Янжинсүрэн /37 хх 195-196, 55 хх 110/, Б.Даваадоржийн /38 хх 60-61, 55 хх 23/, Л.Наранбаатар /38 хх 125-12, 55 хх 43/, Г.Ядмаа /38 хх 165-166, 66 хх 3/,  “Шувуунсаарал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхсувд /38 хх 184-185, 52 хх 232/, Д.Энхмэнд /38 хх 197-198, 66 хх 93-94/,  “Грийн Амиго” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан /38 хх 224-225, 53 хх 148/, “Марш Мэллоу” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Сударч /39 хх 3-4, 53 хх 233/, Г.Энхжаргал /39 хх 30-31, 53 хх 215/, Н.Энхмаа /39 хх 43-44, 52 хх 246/, “Ариун Эдвэнчур тур” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Ариунаа /63 хх 137-140, 61 хх 36/, “Ай Си Би Си” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Амартүвшин /39 хх 73-74, 67 хх 198/,  “Эн Өү Би энд Ти Эм Ти” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбилэг /39 хх 123-124, 52 хх 58/, “Масада Амити” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхмандах /39 хх 144-145, 52 дугаар хх 94/,  “Но  Пикчерс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Хонгор /39 хх 168, 52 хх 67/, “Мисускай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Төмөрболд /39 хх 186, 52 хх 33/,  “Монозком” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хорвоосайхан  /39 хх 214, 52 хх 154/, “Хайфай медиа групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Азжаргал /39 хх 235, 65 хх 218/, “Протек” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Гантуяа, О.Цэрэннадмид /40 хх 17, 52 хх 12-13/,  “Темпел” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхчимэг /40 хх 45, 50 хх 179/, Ш.Цэрмаа /40 хх 61, 54 хх 50/, “Эгшиглэн Магнай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрах /40 хх 73/, “Олимпус спортинг гүүдс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтулга /40 хх 100/, Э.Энхтөгс /40 хх 119/,  “Эн Эс Эм Жэй Ви” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч У.Буяндэлгэр /49 хх 134-135/, “Бэстшүес” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ундраа /40 хх 165/,  “Агни” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Дуламсүрэн /40 хх 181, 66 хх 96/, “Мөнгөн Зээбад” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэндсүрэн /40 хх 202-203/, Т.Батцэцэг /40 хх 233, 58 хх 43/, Т.Баттунгаа /40 хх 226/, Т.Энхбат /40 хх 244-245/, Э.Сарантуяа /41 хх 4-5/,  “Бүрэнсүх” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Галцэцэг /41 хх 22-23, 65 хх 205-206/,  “Мөнгөн талст” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнгөнцоож /41 хх 48-49, 65 хх 241-242/, О.Ням-Очир /41 хх 111-112/, Б.Оргил /41 хх 133-134/,  “Орчид” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Одончимэг /41 хх 160-161/, “Наран смарт” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Наранчимэг /41 хх 174-175, 58 хх 232/, Ч.Даваадорж /41 хх 210-211/, Л.Дарьсүрэн /41 хх 223/, Д.Жаргалсайхан /42 хх 21-22/,  “Зосон фэшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Ариунболд /42 хх 33-34/, “Ивентус” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэчимэг /42 хх 48-49, 63 хх 67/, Б.Туул /42 хх 91-92/,  “Мон үйл савхи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал /42 хх 107-108/,  “Монтулга” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ганбат /42 хх 128-129/, В.Багахангай /42 хх 152-153/, Ө.Цэрэн-Ойдов /42 хх 162/, “Ялгуун Аксесорис” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Уранчимэг /42 хх 195-196/, “Техно транс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Анар /42 хх 242-245/,  “Эн Пи Эй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунбаяр /43 хх 20-21/, С.Содсайхан /43 хх 69-70/, М.Төрбат /43 хх 86-87/, “Уушгийн агуй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Гансүх /43 хх 95-96/, Э.Уранбайгал /65 хх 208-209/,  “Эм Жи Эл Гоёл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянга /49 хх 132/, “Пазал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гүенболор /43 хх 160-161/,  “Н Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мандахнаран /48 хх 60/,  “Но тав трейд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Гомбо /49 хх 9/, “УИД” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Төгөлдөр /49 хх 110-111/, “Юнител” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Үйлсдэлгэр /96 хх 45-46/ болон

гэрч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн салаан захирагчийн туслах Ц.Ганзориг /45 хх 32/, “УИД” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сайнбат /45 хх 35-36, 96 хх 116-118/, М.Хулан /45 хх 41-42/, Ц.Төмөр-Очир /45 хх 58-89/, Д.Отгонлхагва /45 хх 60-64/, Э.Бямбажаргал /45 хх 66-67/, Х.Гүлбарша /68 хх 93-94/ нарын мэдүүлгүүд,

УИД”-ийн барилгын 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр хийх ажлыг “А Т Э” ХХК-иар хийлгэхээр харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн UID/20/07 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” болон сонгон шалгаруулалт явуулсан материал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /90 хх 101-109, 64 хх 131, 66 хх 245-247/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Саран /27 хх 84-93, 158-172/, “Дойчевурст” ХХК /27 хх 100-113/, “Хүнс комплекс” ХХК /27 хх 120-136/, “Баялаг-Өлзий” ХХК /29 хх 81-105/, “Гоёл кашмер” ХХК /30 хх 10-21/, “Кашемир холдинг” ХХК /30 хх 56-94/, “Номт хатан” ХХК /30 хх 229-236, 240-250, 31 хх 1-83/, “Цаст согоот” ХХК /33 хх 21-41/, “Би Ти Эф” ХХК /33 хх 91-144, 36 хх 161-178/, “Анх энх” ХХК /33 хх 150-202/, “Боса глобал брэндс” ХХК /34 хх 95-140/, Т.Ганцогт /34 хх 200-216/, Г.Будрагчаа /37 хх 105-170/, Ц.Янжинсүрэн /37 хх 198-250, 38 хх 1-57/, Д.Энхмэнд /38 хх 199-221/, Г.Энхжаргал /39 хх 32-40/, “Но  Пикчерс” ХХК /39 хх 170-183/, “Хайфай медиа групп” ХХК /39 хх 236-250, 40 хх 1-14/, “Протек” ХХК /40 хх 22-42/,  “Мөнгөн талст” ХХК /41 хх 51-108/,  “Зосон фэшн” ХХК /42 хх 36-45/, “Ивентус” ХХК /42 хх 50-88/, М.Төрбат /43 хх 89-90/ нарын хохирлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтууд,

“Хөрөнгийн үнэлгээний төв”, “Хохирлын үнэлгээний төв” ХХК болон “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /48 хх 63-76, 77-250, 49 хх 1-6, 12-15, 16-25, 26-108, 137-250, 50 хх 162-178, 180-190, 193-205, 208-219, 222-245, 248-250, 51 хх 11-15, 24-26, 32-41, 44-124, 127-146, 149-198, 201-219, 222-248, 52 хх 1-7, 14-29, 34-56, 59-65, 68-92, 95-114, 117-152, 155-169, 172-187, 190-198, 201-210, 213-230, 233-244, 247-250, 53 хх 1-20, 24-33, 37-60, 63-71, 74-98, 101-114, 117-122, 125-130, 133-144, 149-192, 197-211, 216-229, 234-242, 247-250, 54 хх 18-48, 51-59, 62-69, 72-100, 107-113, 117-134, 143-153, 156-185, 188-211, 214-227, 230-246, 249-250, 55 хх 1-21, 24-41, 44-70, 74-107, 111-138, 142-152, 157-202, 206-237, 241-250, 56 хх 9-27, 31-51, 55-68, 73-94, 98-116, 222-250, 57 хх 1-87,  91-115, 118-141, 145-156, 159-170, 178-191, 195-208, 212-221, 234-238, 241-246, 58 хх 1-11, 15-25, 45-50, 53-61, 66-79, 83-91, 100-110, 114-127, 131-138, 142-170, 174-186, 190-230, 59 хх 1-11, 15-20, 24-37, 45-56, 59-68, 76-84, 88-114, 120-140, 144-175, 181-197, 204-219, 225-250, 60 хх 175-208, 198-248, 61 хх 2-34, 37-58, 61-77, 80-149, 152-172, 211-238, 62 хх 11-22, 25-46, 49-85, 88-155, 158-177, 180-201, 210-229, 235-244, 63 хх 12-31, 35-48, 51-64, 68-82, 86-93, 65 хх 213-214, 244-250, 66 хх 113-158, 68 хх 96-120, 96 хх 60-81 /, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /46 хх 54-250, 47 хх 1-11, 96 хх 48-59 /,

Хэрэг учрал гарсан буюу 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах галд өртсөн УИД-н  1-7 давхар барилгад хэргийн газрын үзлэгийг ерөнхий байдлаар хийсэн тэмдэглэл /1 хх 103-126/, энэ ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 127-244/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /6 хх 11-12, 16-17, 62-70, 101-111, 9 хх 42-58, 10 хх 37-46, 51-62, 11 хх 1-51, 12 хх 1-8, 44-55, 110-182, 13 хх 3-14, 15-19, 20-26, 27-34, 44-61, 75-81, 14 хх 1-15, 42-48, 53-61, 63-71, 78-81, 10 хх 45-50, 70-78, 12 хх 56-62, 63-70, 71-76, 13 хх 35-43, 15 хх 1-37, 38-45, 46-54, 55-59, 16 хх 15-21, 22-35, 59-63, 64-69, 82-83, 69 хх 33-40, 55-63, 64-81, 82-84, 70 хх 1-7, 26-67, 49-58, 68-80, 71 хх18-28, 73 хх 10-41 47-54, 55-59, 60-65, 71-75, 76-77, 74 хх 1-4, 5-14, 15-23, 24-35, 36-41, 52-57, 58-69, 83-92, 75 хх 6-13, 14-90, 76 хх 3-13, 14-21, 28-35, 36-47, 48-61, 77 хх 20-29, 30-36, 47-55, 64-68, 69-85, 78 хх 3-13, 14-19, 25-34, 60-84, 79 хх 1-81, 80 хх 26-33, 1-85, 81 хх 1-90, 82 хх 1-33, 28-52/,

хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /65 хх 121-135, 136-157, 158-170, 171-176, 177-186, 188-199, 200-201/,

хохирогчоос шатсан гэх тавилгын зургийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /54 хх 136-141/,

2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах галд өртсөн УИД-н  1-7 давхар барилгад худалдаа, үйлчилгээний лангуу тус бүрт эзэмшигчдийг оролцуулан хэргийн газрын үзлэгийг хэсэгчилсэн байдлаар хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, бараа материалын тооллого хийсэн актын хамт /1 хх 102 хуудаснаас 16 хх 84, 69 хх 1 дэх хуудаснаас 84 хх 34/,

УИД-н  барилгад хэргийн газрын хэсэгчилж хийсэн үзлэгээр хураан авсан нийт 711 нэр төрлийн 5002 ширхэг эд зүйлсийн эзэмшигчдийг олж тогтоох зорилгоор Таньж олуулах ажиллагааг явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /86 хх 231-250, 87 хх 1-124, 88 хх 1-126, 89 хх 1-61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн гаргасан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4545, 4601 дугаартай дүгнэлтүүд /47 хх 200-219/,

үнэт металл /мөнгө, зэс/ эдлэлийн зах зээлийн үнийг 2020 оны 6 дугаар сарын байдлаар үнэлж тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /47 хх 86-198/,  

Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээч Д.Балжинням, Г.Лхагвадорж нарын гаргасан “...Шинжилгээнд шингэрүүлсэн хийн даралтад савыг 2020.06.12-ны өдөр ирүүлсэн. Тус ирүүлсэн өдөр жингийн хэмжилт хийхэд 25,445 кг байсан. Тухайн өдрөөс хойш 2020.06.16, 18, 22-ны өдрүүдэд жингийн хэмжилт хийхэд 25,445 кг байна. Энэ нь тус даралтад савнаас, савны ам болон бусад хэсгээр шингэрүүлсэн хий алдагдахгүй байгааг нотолж байна...” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 12/158 дугаар дүгнэлт /45 хх 147-148/,

Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Д.Балжинням, Б.Ариунтунгалаг, Г.Лхагвадорж нарын “...Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжүүдэд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно..., Хэргийн газраас хураан авсан 7 ширхэг бүхий цахилгаан дамжуулагч утаснуудад богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл гэх мэт үүссэн шинж тэмдэг илрээгүй. Хэрэв үүссэн тохиолдолд цахилгаан дамжуулагч утаснуудад бөмбөлөг үүснэ. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүснэ...” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 12/157 дугаар дүгнэлт /45 хх 151-154/,

Гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор томилсон тогтоолын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч М.Батсайхан, Б.Дамдин, У.Ууганбаяр нарын гаргасан “...Галын голомт нь ертөнцийн зүгээр тухайн барилгын баруун хойд талын булангаас 14,3 метр зайтай дээврийн хэсэгт байрлаж байна..., Хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд тухайн гал түймэр нь ил галын улмаас гал түймэр гарсан байна. Гал түймэр гарахын өмнө тухайн барилга дээр “А Т Э” ХХК-ийн ажилтнууд дээврийн хар цаас хуулж шинээр солих ажил гүйцэтгэж байсан бөгөөд хар цаасыг халааж, хайлуулан наах ажил хийх явцдаа гал алдаж гал түймэр гарахад хүргэсэн байна. .., Цахилгааны холболт угсралт болон гал хамгаалагч, цахилгааны шитүүдийг үзэхэд ямар нэг богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал болсон шинж тэмдэг байхгүй. Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтэд цахилгааны утсанд бөмбөлөг үүсээгүй байна..., Нийслэл хотын гамшгийн нөхцөл байдлын хоногийн мэдээнээс үзэхэд үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 15-17 градус дулаан байх бөгөөд тухайн цаг агаарын нөхцөл байдлаас үзэхэд гал түймрийн тархан дэлгэрэлтэнд нөлөөлсөн гэж үзэж байна. Гадна задгай орчин хүчил төрөгч хангалттай байгаа нөхцөлд гал түймэр хурдацтай тархан дэлгэрэхэд нөлөөлдөг..., Гал түймэр нь барилгын насжилт болон материалын физик, химийн шинж чанараас хамааран харилцан адилгүй байна. ...” гэсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 256/1083 дугаар дүгнэлт /45 хх 171-173/,

УИД-н  барилгад гал гарсан шалтгаан нөхцөл нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мөрдөгчийн томилсон тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн улсын байцаагч Ш.Хонгорзулын гаргасан 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 05-078/23 дугаартай “... “А Т Э” ХХК УИД-н  6 давхрын дээврийн ажлыг гүйцэтгэх явцад гал гарсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 /Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна/, 28 дугаар зүйлийн 28.1.1 /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах/, 40.1.5 /барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах/, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 /ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх/, 17.2.6 /гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах/, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.5 дахь хэсэг, БД12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилга өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн байгууллагын үүргийн 1 /барилгын талбайд гал гарах нөхцөлийг бүрэн хаах арга хэмжээ авна/, 2 /Болзошгүй аюулаас сэргийлэх багаж хэрэгслийг ажилд бэлэн байлгана/, 5 /галд шатамхай бодис, материалын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын нөхцөлийг хангуулна/ заалтууд тус тус зөрчигдсөний улмаас үүссэн. “А Т Э” ХХК-ийн захирал Б.Ц нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байна.

Ажилтан Г.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, БД12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн ажилтны үүргийн 1 /галын аюул осол гарахад нөлөөлөх үйлдлийг хийхгүй байх/ заалтуудыг зөрчсөн байна.

Захиалагч “УИД” ХК нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн /захиалагчийн чиг үүрэг/-ийн 37.1.9 дэх заалт /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт /Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна/-уудын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах арга хэмжээг авч, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг гэрээний дагуу гүйцэтгэж буй ажлын  төсөвт хуульд заасан хэм хэмжээг дордуулалгүйгээр суулгаж, ажлын гүйцэтгэлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтын дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /45 хх 164-168/,

Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Ц.Бадмаа, Б.Батцэнгэл нарын гаргасан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05-092/28 дугаартай “...Захиалагч “УИД” ХК нь..., ажлын гүйцэтгэлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтын дагуу хяналт хийж ажиллах үүрэгтэй болно. ... Гүйцэтгэгч “А Т Э” ХХК нь..., Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрд байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тогтоолыг ашиглаж сургасан байна.

... Мөн заалт нь тухайн объектын хэмжээнд гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл, гал гарсан үед аврах ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг норм стандартын дагуу хийж байрлуулах тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургах үүргийг үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага ханган ажиллах үүрэгтэй...,

Барилгын ажил гүйцэтгэж буй захиалагч болон гүйцэтгэгч байгууллагууд нь Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, барилгын салбарын норм, норматив баримт бичгийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй. ...” гэсэн дүгнэлт /67 хх 26-28/,

УИД-н барилгын 1-7 хүртэлх давхруудад худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан хүн, хуулийн этгээдүүдийн эд хөрөнгөд хохирол учирсан байдалд хэргийн газрын үзлэгийг хэсэгчилсэн байдлаар хийж, тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн болон бараа материалын тооллого хийсэн талаарх баримтууд /1 хх 102 дугаар хуудаснаас 16 хх 86, 69 хх 1 дүгээр хуудаснаас 84 хх 34/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн прокуророос шүүгдэгч Б.Ц, Г.Б нарыг бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцсон мэтээр хуулийн зүйлчлэлийг, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “П” ХХК-ийн оноосон нэрийг “Пакал” ХХК гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэв.

Шүүгдэгч, иргэний хариуцагч “А Т Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-с “... “Но  холдинг” ХХК нь манай байгууллагаас тусгай зөвшөөрөл шаардаагүй, дээврийн ажлыг хийхэд компанийн тусгай зөвшөөрөл шаарддаг болохыг мэдээгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаагаас “... шийтгэх тогтоолд дурдагдсан хууль зөрчсөн гэх үйлдлүүд нь хуулийн этгээдийн гаргасан зөрчил эсвэл Б.Ц-н хувь хүний тухайд гаргасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй болох нь тодорхойгүй, Б.Ц-г гэм буруутайд тооцсон атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “А Т Э” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шинжээчийн 2020 оны 05-078/23, 05-092/28 дугаар дүгнэлтүүдээр шийтгэх тогтоолд дурдагдсан зөрчсөн гэх хуулийн хэм хэмжээнүүдийг “А Т Э“ ХХК зөрчсөн гэж дүгнэсэн байх ба Б.Ц-г яллагдагчаар татаж, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, энэ хэрэг нь Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэг байтал Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч нараар шинжээчийн дүгнэлт гаргуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай, хэрэг шалгах болон хянан хэлэлцэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зөрчсөн эсэхийг шалгаагүй, шүүгдэгч нарыг бусдад хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэж байна...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “УИД” ХК нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “А Т Э” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “А Т Э” ХХК нь УИД-н  6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр хийх ажлыг хийхээр тохиролцсон байна.

“А Т Э” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, түүний захирал Б.Ц нь энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Г.Б-г тухайн барилгын засварын ажлыг амаар тохиролцон гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, 17.2.6 дахь заалт, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” Барилгын норм ба дүрмүүдийн 12-03-04-ийн 6.5 дахь хэсэг, Барилгын дүрмийн 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн байгууллагын үүргийн 1, 2, 5 дахь заалтууд, мөн МNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм” стандартын 3.9, 3.16 дахь заалтуудыг тус тус зөрчиж ажиллуулсан болох нь, шүүгдэгч Г.Б нь “А Т Э” ХХК-ний захирал Б.Ц-той УИД-н  6 дугаар давхрын дээврийн парпедны хар цаасыг солих барилгын засварын ажлыг ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр, зөвхөн амаар тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 18.2.7, Барилгын дүрмийн 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн ажилтны үүргийн 1 дэх заалтыг зөрчиж ажиллаж байсны улмаас газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ үедээ гал алдаж, ил гал тархсанаар гал түймэр гарч, тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 126 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээсэн хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Тухайн гэмт хэрэг гарахад уг “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулахын өмнө буюу дээврийн парпед солих ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ талууд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хэрхэн байгуулах, гэрээний өмнөх хууль эрхийн үндэс, үүнээс улбаалан аж ахуйн нэгжид тавигдах шалгуур, нөхцөл байдлыг хангасан эсэхийг шалгаж тодруулаагүйн улмаас уг гэмт хэрэг гарах үндэс болсон бөгөөд анхан шатны шүүх “УИД” ХК нь “А Т Э” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 6 дугаар давхрын дээврийн хар цаасыг солих ажлыг гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй нь “УИД” ХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутган үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд иргэний хариуцагч “УИД” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Даваанямын “УИД” ХК-иас 4.573.818.471.60 төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгч, иргэний хариуцагч “А Т Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага...” хүлээхээр заасан байхад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг “УИД” ХК-тай хамтран хариуцуулахгүйгээр зөвхөн “А Т Э” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд иргэний нэхэмжлэгч “Н Д” ХХК-д 2.440.970.687 төгрөгийн, “М..ре д” ХХК-д 90.141.500 төгрөгийн, “Бо Д” ХК-д 89.977.910 төгрөгийн, “А д” ХК-д 330.670.600 төгрөгийн, “Ма Д” ХК-д 84.624.765 төгрөгийн, “Ми д” ХХК-д 20.000.000 төгрөгийн, “Мо Д” ХК-д 75.416.663.24 төгрөгийн, нийт 3.131.802.125 төгрөгийг “А Т Э” ХХК болон “УИД” ХК-иас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, дээрх иргэний нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгч “Ма Д” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Сувданбилэгийн “... манай даатгалын компанид учирсан бүх хохирлыг “УИД” ХК-иас гаргуулж өгнө үү. ...” гэсэн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлын хэмжээг 24,11,316,900 гэж алдаатай бичсэнийг анхан шатны шүүх шууд хуулбарлах байдлаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буруу бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/889 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 1 дэх заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт...” гэж,

- 5 дахь заалтын “... “Пакал” ХХК-д...” гэснийг “... “Пазал” ХХК-д ...” гэж,

- 6 дахь заалтын “А Т Э” ХХК-иас 3,131,802,125 төгрөгийг гаргуулж, ...” гэснийг “А Т Э” ХХК болон “УИД” ХК-иас 3.131.802.125 /гурван тэрбум нэг зуун гучин нэгэн сая найман зуун хоёр мянга нэг зуун хорих тав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, иргэний хариуцагч “А Т Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаа, иргэний хариуцагч “УИД” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Төгөлдөрийн өмгөөлөгч Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   

                 ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ  

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧ                                                            М.АЛДАР