| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2024/0024/З |
| Дугаар | 121/ШШ2024/0027 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Татвар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 121/ШШ2024/0027
2024 оны 09 сарын 23 Дугаар 121/ШШ2024/0027 Өвөрхангай аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч У, С нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батдолгор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч У, С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “****” ХХК-аас анх “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актыг хянан хэлэлцээд нийт 122,733,123.74 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснээс 106,640,660 төгрөгийг хасаж 16,092,463.2 төгрөг болгон багасгуулах” гэж өөрчилжээ.
2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:
2.1. Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч У, Снар нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актаар 71,908,517 төгрөгийн нөхөн татвар, 27,013,315 төгрөгийн торгууль, 29,892,129 төгрөгийн алданги, нийт 128,813,961 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.
2.2. Тус компаниас гаргасан гомдлын дагуу Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 1,048,403,578.00 төгрөгийн зөрчилд 71,908,517.00 төгрөгийн нөхөн татвар, 27,013,315.0 төгрөгийн торгууль, 29,892,129.00 төгрөгийн алданги, нийт 128,831,961.0 төгрөгийн төлбөрөөс 3,531,999.80 төгрөгийн нөхөн татвар, 1,059,600.04 төгрөгийн торгууль, 1,489,237.42 төгрөгийн алданги, нийт 6.080.891.58 төгрөгийг бууруулж, 1,048,403,578 төгрөгийн зөрчилд ногдох 68,376,517.20 төгрөгийн нөхөн татвар, 25,953,714.96 төгрөгийн торгууль, 28,402,891.58 төгрөгийн алданги, нийт 122,733,123.74 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж тогтоосон байна.
2.3. “****” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 121/ШЗ2024/0047 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулснаар 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч “****” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. **** ХХК нь Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актыг эс зөвшөөрч тус аймгийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
3.2. Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн НА-***** дугаар актыг эс зөвшөөрч татварын хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгуулахаар дараах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд:
3.3. Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 1-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого 2020 онд 384,280,700.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 188,036,068.00 төгрөгийн зардлыг хасаж, 196,244,632.00 төгрөг, 2021 онд 138,559,839.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 132,544,040.00 төгрөгийн зардал хасаж” гэжээ. ТУБ нар зөвхөн төлбөрийн баримтаар нотлогдсон үйл ажиллагааны зардлыг хасаж үлдэх хэсэгт татвар ногдуулсан.
3.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан...” зардлыг хасаж тооцохоор заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар “****” ХХК-ийн 2021 оны үйл ажиллагааны зардлыг төлбөрийн баримтгүй гэх үндэслэлээр 86,812,565.00 төгрөгийн зардлыг хасаж тооцоогүй. Энэ талаарх үндэслэлийг хүлээж авахаас татгалзсан.
3.5. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.4.3-т “хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; 4.4.11. энэ журмын 4.4.4-т заасан мэдээллийг тодруулах шаардлага үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 21.4-т заасан мэдээ, мэдээлэл, баримтыг гуравдагч этгээдээс гаргуулах, мөн хуулийн 41.10.1-т заасны дагуу харилцагч этгээдээс тайлбар авах; 4.4.12. хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн ногдлыг шууд тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйл, мөн "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг баримтлан ажиллах” гэсэн журмын заалтыг хэрэгжүүлээгүйгээс үйл ажиллагааны зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцоогүй.
3.6. Татварын улсын байцаагч 2020 онд 384,280,700.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 188,036,068.00 төгрөгийн зардлыг хасаж тооцсон. 326,957,781.00 төгрөгийн зардал нь бодитой гарсан бөгөөд төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хасаж тооцоогүй. Түрээсийн зардал, зээлийн хүүгийн төлбөрийг мөн хасаж тооцоогүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3- т "анхан шатны баримт" гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” хэлнэ гэж заасан бөгөөд түрээсийн зардал бодитой гарсныг дансны хуулга, гүйлгээний утга нотолж байна.
3.7. Татварын улсын байцаагчийн зөрчилд тооцож, нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан шийдвэр нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд удаагүй байсан үе юм. Коронавируст халдвар (Ковид- 19)-ын цар тахал эрчимтэй тархаж хөл хорио тогтоож бараа түгээлт хийхэд хүндрэлтэй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу татварын улсын байцаагч зардал бодитой гарсан нөхцөл байдлыг тогтоох ёстой.
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.3-т заасны дагуу татварын улсын байцаагч “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” ёстой. Гэтэл татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг үндэслэснээс үзвэл тогтоосон гэх зөрчил нь хуульд заасан 5 нөхцөл бүхий үйлдэл, эс үйлдэхүйн алинд хамаарч буйг тогтоогоогүй байна.
3.9. Татварын хууль тогтоомжийн аль зүйл, заалт, зөрчсөнийг тэмдэглээгүй нь Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.6.2-т “... Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт”-ыг зайлшгүй бичих хэм хэмжээний актыг зөрчиж байна.
3.10. Иймд татварын улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 (“Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”)-д заасны дагуу хууль бус гэж үзэхээр байна.
3.11. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна” гэсний дагуу татварын улсын байцаагч жишгээр ногдуулж, төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх зардлыг хасаж тооцох боломжтой.
3.12. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж ахуйн нэгжийг татварын хяналт шалгалтад хамруулж, татварын эрсдэлийн оноо 48 буюу бага буюу хүлээн зөвшөөрөхүйц үнэлгээтэй нь татварын улсын байцаагчийн актаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн шаардлага байхгүйг илтгэн харуулж байна.
3.13. Иймд Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актаар тогтоосон төлбөрөөс нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
3.14. Иймд Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.
4. Нэхэмжлэгч: “****” ХХК-ийн захирал ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Би өөрийгөө Татварын тухай хуулийг зөрсөн гэж үзэхгүй байгаа. Татварын хуулийн хэрэгжилт Монголын нийгэмд хэрэгжихэд хэцүү. Би төлбөрийн баримтаа авах гээд худалдан авалт хийж байхад цаад газрууд татварын баримт хэвлэж өгөхгүй. 2019, 2020 онуудад И-баримт, НӨАТ-ын баримтуудаа ялгахгүй байсан үе. Үнэнийг хэлэхэд би ч өөрөө ялгахгүй байсан үе. Татварын байгууллага энэ хуулийнхаа хэрэгжилтийг аж ахуйн нэгж, ард иргэдэд маш муу танилцуулсан.
4.2. Би хуулиа хэрэгжүүлье гээд худалдан авалт хийлээ гэхэд цаанаасаа баримт шивж өгдөг байгууллага маш цөөхөн. Одооноос л жигдэрч байгаа. Тэхээр надад гарсан бодит зардлууд зөндөө байдаг. Тэрийгээ И-баримтаар нотолж чадаагүй, НӨАТ-ын баримтаа авч чадаагүй зөрчлүүд маш их байна.
4.3. Тэгэхээр бид нарын хоорондын маргаан юм шиг боловч цаанаа татварын тогтолцооны юм яваад байна уу, эсхүл татварын байгууллага хуулиа ард иргэддээ тэгш хэрэгжүүлэхгүйгээс болоод энэ гажуудлын хэрчилгэнд орж байна гэж бодож байна. Бодит зардал гарсан. Би өөрийгөө яаж ч байсан хууль зөрсөн гэж үзэхгүй байгаа гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар бүхий актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх тус компанийн зүгээс гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах гэж өөрчилсөн.
5.2. Тодруулбал Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор тус аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актаар тогтоосон төлбөрөөс хасаж 122,733,123.74 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс 106,640,660 төгрөг дээр маргаж байгаа. 16,000,000 төгрөгийг төлнө гэсэн байр суурьтай оролцож байгаа.
5.3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр тус компанийн зүгээс дараах тайлбар гаргасан. Үүн дээр аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал дээр 26,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Торгуультай холбоотой асуудлыг төлөхгүй гэсэн байр суурьтай оролцож байна.
5.4. Нэгдүгээр шаардлагын үндэслэл дээр татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийгээд актаар хариуцлага хүлээлгэхдээ хуулийн зүйл заалтыг хэрэглэхдээ алдаа гаргасан, эрх зүйн зөрчил бүхий акт гаргасан гэж үзэж байгаа. Тодруулбал Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 гэдэг. 84.1-т 5 зөрчил байгаа. Тэр зөрчлөөс алинаар нь торгууль хариуцлага хүлээлгэж байгаа талаар акт дээр бичигдээгүй. Гэтэл Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хууль, мөн Татварын ерөнхий газрын даргын тушаал дээр татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.6.2-т татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн зүйл заалтыг зайлшгүй бичнэ. Захиргааны ерөнхий хууль дээр бичгээр гаргасан акт бол зайлшгүй татвар төлөгч ямар зүйл заалтыг зөрчсөн хууль зүйн үндэслэлээ заах ёстой. Хуульд заасан тавигдаж байгаа шаардлагыг зөрчсөн.
5.5. Татварын улсын байцаагч тухайн үйлдэл дээрээ 84.1.2 гэдгийг сүүлд нь тайлбарласан. Энэ зөрчлийн акт дээр тайлбарлах, залруулах зүйл байхгүй учраас байцаагч нарын гаргасан акт нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байгаа.
5.6. Дараагийн нэг үндэслэл нь татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийн шийдвэрлэсэн зөрчилд тооцсон хугацаа нь ковидын үеэр буюу ковидын дараах үетэй холбогдож байгаа хэрэг.
5.7. Тодруулбал Татварын ерөнхий хууль нь 2019 оны 03 дугаар сарын 22-нд батлагдаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Уг хуулийг хэрэгжиж эхлээд удаагүй буюу татвар төлөгч нар баримтаар нотлогдох зардлыг бүрэн төлбөрийн баримт болгож хэвшээгүй. Тэрэнтэй холбоотой гарсан зардлаа тодорхой гаргасан байдаг. Гарсан зардлаа баримтаар нотолж чадаагүй учраас энэ татварын тохиолдолд тооцно гэдэг байдлаар зөрчил оруулсан байгаа. Үүнийг хууль хэрэглээний хувьд авч үзэхэд жижиг дунд аж ахуйн нэгж дээр 300,000,000-1,500,000,000 төгрөгийн боломжит орлоготой аж ахуйн нэгж жилийн эцэст татварын тайлангаа гаргаад 90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой байдаг.
5.8. Гэтэл энэ аж ахуйн нэгжийн хувьд эрсдэлийн хэмжээ бага байдаг. Ийм эрсдэлийн хэмжээ бага байхад татварын хяналт шалгалт хийгээд, энэ компанийн татварын тайлан гараагүй боловч татварын албаны зүгээс зөвлөгөө туслалцаа мэдээллээр хангаад хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой тул, гарсан зардал нь баримтаар тогтоогдоогүй гээд бага тогтоосон. Энэ бол хуулийн хэрэгжилтийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үндэслэлийг гажуудуулсан, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
5.9. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлтэй холбоотойгоор татвар төлөгч анхан шатны баримтуудаа бүрдүүлдэг юм уу, гарсан зардлуудаа баримтаа өгч чадаагүй байх юм бол татварын албаны жишиг үнээр орлуулах бололцоо татварын хяналт шалгалтын үед байсан. Жишээ нь тухай үед гарч байгаа зардлуудаа, бараа материал авч байгаа, эдний харьцаж байгаа компани, аж ахуйн нэгжүүд баримтаа өгөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 3-т зааснаар жишиг үнээр татварын улсын байцаагч татварын баримтаар тогтоогдоогүй зардлуудыг үнэлээд ойролцоо аж ахуйн нэгжтэй харьцуулах байдлаар баримтын зардлуудыг хасах бүрэн боломжтой байсан. Гэтэл ингэж хасахгүй гэдэг үндэслэлээр энэ компанийн хувьд гарсан зардлаараа хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байгаа. Төлөх татварын хэмжээ үндэслэлгүй гэдгийг мэдэж байгаа нөхцөл байдал үүссэн.
5.10. Албан татвар ноогдуулсан зөрчил гэж тооцож байгаа бол байцаагч нар анх торгохдоо 84.1 гээд ерөнхий хуулийн заалт тавьсан. Алийг нь зөрчсөн гэдгийг бичээгүй эрх зүйн зөрчил агуулсан акт гаргасан. Дээрээс нь аж ахуйн хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой жишиг үнэтэй холбоотой боломжууд байхад түүнийг хэрэглэхгүйгээр акт гаргаж байгаа нь татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тийм учраас зөвшөөрсөн хэмжээгээр төлбөрийн актыг хүлээн зөвшөөрч бусдыг нь төлөх боломжгүй гэдэг зүйл дээр маргаж байгаа гэв.
6. Хариуцагч хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч У, С нараас өөрчилсөн шаардлагатай холбогдуулж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. Өвөрхангай аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч У, С нар 3558525 тоот регистрийн дугаартай “****” ХХК-ийг Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан татварын албаны 2024 оны “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалт”-ын болон Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 01 дугаар сарын 10-ний өдрийн 1024100391 тоот томилолтын дагуу 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн татварын хяналт шалгалт хийхэд дараах зөрчил илэрсэн. Үүнд:
6.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого 2020 онд 384,280,700.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 188,036,068.00 төгрөгийн зардлыг хасаж, 196,244,632.00 төгрөг, 2021 онд 138,559,839.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 132,544,040.00 төгрөгийн зардал хасаж 6,015,799.00 төгрөгийн алдагдал бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно” 7.4.1-д “үйл ажиллагааны орлого; 8 дугаар зүйлийн 8.1-д “үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно” 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэсэн заалтыг;
6.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого 2020 онд 384,280,700.00 төгрөгийг, 2021 онд 138,559,839.00 төгрөгийг дутуу тайлагнаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалтыг;
6.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татвараа хуулийн хугацаанд нь төлөөгүй 2022 оны 2,722,500.00 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэсэн заалтыг зөрчсөн. Нийт 2020 онд 768.561.400.00 төгрөгийн зөрчилд 58,052,533.00 төгрөгийн нөхөн татвар, 21.258.564.00 төгрөгийн торгууль, 25,795,010.00 төгрөгийн алданги нийт 105.106.107.00 төгрөг ногдуулсан. 2021 онд 277,119,678.00 төгрөгийн зөрчилд 13,855,984.00 төгрөгийн нөхөн татвар, 5,542,393.00 төгрөгийн торгууль, 4,003,686.00 төгрөгийн алданги нийт 23,402,063.00 төгрөг ногдуулсан. 2022 онд 2,722,500.00 төгрөгийн зөрчилд 212,355.00 төгрөгийн торгууль, 93,436.00 төгрөгийн алданги нийт 305,791.00 төгрөг ногдуулсан.
6.5. Дээрх зөрчлүүд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020, 2021, 2022 оны тайлан, дансны хуулга, харилцахын тайлан, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
6.6. Татвар төлөгч Өвөрхангай аймгийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч татварын хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгуулахаар гомдлын шаардлагын үндэслэлдээ доорх үндэслэлийг дурджээ.
6.7. Татварын Улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 1-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого 2020 онд 384,280,700.00 борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 188,036,068.00 төгрөгийн зардал хасаж” 196,244,632.00 төгрөг, 2021 онд 138,559,839.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 132,544,040.00 төгрөгийн зардал хасаж” гэжээ. Татварын улсын байцаагч нар зөвхөн төлбөрийн баримтаар нотлогдсон үйл ажиллагааны зардлыг хасаж үлдэх хэсэгт татвар ногдуулсан гэх үндэслэлүүдийн тухайд:
6.8. Татварын ерөнхий хуулийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”. Мөн Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар төлбөрийн баримтыг анхан шатны баримт болгосон. Төлбөрийн баримтаар нотлогдохгүй цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, элэгдэл гэх мэт 2020 онд 27,341,200.00 төгрөг, 2021 онд 23,273,298.87 төгрөг, 2022 онд 122,440,233.54 төгрөг нийт 173,054,732.41 төгрөгийн зардлыг тус тус татвар ногдох орлогоос хасаж тооцсон.
6.9. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан...” зардлыг хасаж тооцохоор заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар “*****” ХХК-ийн 2021 оны үйл ажиллагааны зардлыг төлбөрийн баримтгүй гэх үндэслэлээр 86,812,565.00 төгрөгийн зардлыг хасаж тооцоогүй. Энэ талаар үндэслэлийг хүлээж авахаас татгалзсан гэх үндэслэлүүдийн тухайд:
6.10. Татварын ерөнхий хуулийн 28.5 “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”. Мөн Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар төлбөрийн баримтыг анхан шатны баримт болгосон. Дээрх гомдлын дагуу Өвөрхангай аймгийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 04 дүгээр сарын 04-ний 01 тогтоолоор 13 дугаар зүйлийн 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан...” үндэслэлээр шилжүүлгийн баримтаар нотлогдсон зардлыг хасаж 3,531,999.80 төгрөгийн нөхөн татвар, 1,059,600,04 төгрөгийн торгууль, 1,489,237.42 төгрөгийн алданги нийт 6,080,837.26 төгрөгийг бууруулсан шийдвэр гарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдөн 8 жил хэрэгжиж байна. Тухайн татвар төлөгч албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаа төлбөрийн баримтаар заавал баталгаажуулна гэдгийг одоо болтол бүрэн хэрэгжүүлээгүй байгаа нь татвар төлөхөөс зайлсхийсэн санаатай үйлдэл гэдэг нь харагдаж байна.
6.11. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.4.3-т “хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх” 4.4.11 энэ журмын 4.4.4-т заасан мэдээллийг тодруулах шаардлага үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 21.4-т заасан мэдээ, мэдээлэл, баримтыг гуравдагч этгээдээс гаргуулах, мөн хуулийн 41.10.1-т заасны дагуу харилцагч этгээдээс тайлбар авах; 4.4.12. хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн ногдлыг шууд тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйл, мөн “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ыг баримтлан ажиллах” гэсэн журмын заалтыг хэрэгжүүлээгүйгээс үйл ажиллагааны зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцоогүй. Татварын улсын байцаагч 2020 онд 384,280,700.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 188,036,068.00 төгрөгийн зардлыг хасаж тооцсон. 326,957,781.00 төгрөгийг зардал нь бодитой гарсан бөгөөд төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хасаж тооцоогүй. Түрээсийн зардал, зээлийн хүүгийн төлбөрийг мөн хасаж тооцоогүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” хэлнэ гэж заасан бөгөөд түрээсийн зардал бодитой гарсныг дансны хуулга гүйлгээний утга нотолж байна гэх үндэслэлүүдийн тухайд:
6.12. Татварын хяналт шалгалт хийх явцад дансаарх орлого татварын тайлантай зөрүү үүсч зөрчил илэрсэн тул захирал *****т 96036846 дугаар бүхий утас руу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 56 минутад танилцуулж дансны хуулгаарх орлого нийлж зөрчлөө хамгаалах талаар мэдэгдсэн. Тухайн зөрчилтэй холбоотой 2024 оны 01 дүгээр сарын 25-нд захирлын 2020 оны дансны хуулга боловсруулж 4 файл, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр аж ахуйн нэгжийн 2020, 2021 оны дансны хуулга боловсруулж 8 файл үйл ажиллагаатай холбоогүй орлогоо ялган тэмдэглэн цахимаар явуулсан үүнийг дахин утсаар нийлж үйл ажиллагаатай холбоогүй орлогыг хасаж мөн зөрчилтэй холбоотой нягтлан бодогчтой холбоо барьж зөрчлөө хамгаалах талаар дахин сануулсан боловч шалгалтын хугацаанд өөр нотлох баримт гаргаж өгөөгүй. Захирал *****нь зөрчлийн талаар тодруулахад нягтлан бодогчдоо бүх санхүүгийн баримт бичиг тайланг даатгасан байсан нягтлан эгч ямар ч асуудал гаргахгүй гэхээр үнэхээр итгэсэн байсан мөн аж ахуйн нэгжийн дансны эрхээ өгчихсөн тэгэхэд ийм зөрчил гарчихлаа хэмээн хүлээн зөвшөөрч байсан.
6.13. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд “Татвар ногдуулалт, төлөлт 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”. 29 дүгээр зүйлд Татварын тайлан үйлдэх, тушаах 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 29.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх” зэрэг заалтыг зөрчсөн.
6.14. Татварын улсын байцаагчийн зөрчилд тооцож, нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан шийдвэр нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд удаагүй байсан үе юм. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахал эрчимтэй тархаж хөл хорио тогтоож бараа түгээлт хийхэд хүндрэлтэй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийг 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу татварын улсын байцаагч зардал бодитой гарсан нөхцөл байдлыг тогтоох ёстой гэх үндэслэлийн тухайд:
6.15. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”. Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн татварын жилд, татварын хяналт шалгалтад хамрагдсан тохиолдолд нөхөн татвар, алданги торгуульд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хуулийн заалт байхгүй. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн болон (Ковид-19)-ын цар тахал эрчимтэй тархаж хөл хорио тогтоож байсан нь татвар төлөгчийн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд “Татвар ногдуулалт, төлөлт 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасныг зөрчсөн.
6.16. Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.3-т заасны дагуу татварын улсын байцаагч “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” ёстой. Гэтэл татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг үндэслэснээс үзвэл тогтоосон гэх зөрчил нь хуульд заасан 5 нөхцөл бүхий үйлдэл, эс үйлдэхүйн алинд хамаарч буйг тогтоогоогүй байна. Татварын хууль тогтоомжийн аль зүйл, заалт, зөрчсөнийг тэмдэглээгүй нь Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.6.2-т “...Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт”-ыг зайлшгүй бичих хэм хэмжээний актыг зөрчсөн байна. Иймд татварын улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 (“Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”)-д заасны дагуу хууль бус гэж үзэхээр байна гэх үндэслэлийн тухайд:
6.17. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж зааснаар Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, 84.1-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно” гэж заасны дагуу тухайн татвар төлөгчид торгууль ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд 84.1.1-84.1.5 дах заалтууд багтаж байгаа тул үндсэн заалт 84.1 дүгээр зүйлийг мөрдлөг болгосон (84.1.2.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй).
6.18. Тус компанийн нэхэмжлэхийн шаардлагыг үзэхэд тус компани нь хуулийн хариуцлагаас мултрах болон татвараас зайлсхийх нэг арга хэлбэр гэж харагдаж байна.
Мөн хариуцлагын арга хэмжээний зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход орших бөгөөд хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
6.19. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна” гэсний дагуу татварын улсын байцаагч жишгээр ногдуулж, төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх зардлыг хасаж тооцох боломжтой гэх үндэслэлийн тухайд:
6.20. Тухайн татвар төлөгч нь анхан шатны баримт бүрдүүлсэн боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” гэсэн заалт биелүүлээгүй, нягтлан бодох бүртгэл хөтөлсөн, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдсон, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит үнэ хэрэглэсэн байдал тогтоогдоогүй. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэх үүргээ биелүүлээгүй.
6.21. Аж ахуйн нэгжийн орлогыг албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дутуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж ахуйн нэгжийг татварын хяналт шалгалтад хамруулж, татварын эрсдэлийн оноо 48 буюу бага буюу хүлээн зөвшөөрөхүйц үнэлгээтэй нь татварын улсын байцаагчийн актаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн шаардлага байхгүйг илтгэн харуулж байна.
6.22. Иймд Өвөрхангай аймгийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актаар тогтоогдсон төлбөрөөс нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэх үндэслэлийн тухайд:
6.23. Татварын Ерөнхий газрын даргын 2023 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан 2024 оны “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалт”-ын дагуу хяналт шалгалт хийх, эрсдэлийн оноо “бага буюу хүлээн зөвшөөрөхүйц” үнэлгээтэй байх, Аж ахуйн нэгжийн орлогыг албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэх нөхцөл байдал нь хяналт шалгалтад хамрагдахгүй байх үндэслэл болохгүй.
6.24. Иймд гомдол гаргагч “****” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. Нэхэмжлэгчийн тайлбартай танилцлаа. Үүн дээр Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар 5 зүйл хэсгийг дурдаж өгөөгүй. Энэ нь хяналт шалгалтын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болоод байцаагч нарын үйлдэл, үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Энэнээс үзэхэд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд эрсдэлээ шалгаж хяналт шалгалтын акт тогтоолгоод хяналт шалгалт хийлгэж байгаа аж ахуйн нэгж газрууд дээр Татварын ерөнхий хуулийн 84-т заасныг нэг бүрчлэн заах шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэхээр 84 дүгээр зүйл дээр торгуулийн 40 хувиар гэж заагаад өгсөн байдаг. 5 зүйл хэсгийг дурдаагүй гэдэг нь тодорхой оновчтой үгсийг зааж өгсөн боловч актын хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.
7.2. Зөрчлийн тухай хууль 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Үүн дээр Татварын хуулийг зөрчих гэж орж ирсэн байгаа. Энэ хууль 2017 хэрэгжиж эхэлсэн учраас нэхэмжлэгч байгууллага дээр хяналт шалгалт явуулахдаа Аж ахуйн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 7 дугаар зүйлийн 7.4, 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг зөрчсөн байгаа. Тухайн татвар төлөгч нь анхан шатны баримт бүрдүүлэх боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ноогдох орлогоос хасаж тооцно гэсэн заалтаа биелүүлээгүй. Мөн компаниас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиа барьж байгаа байх.
7.3. 2020 онд ковидтой холбоотой үйл ажиллагааны доголдол байгаад хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулаагүй гэж байна. Монгол улсын их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 9, 2020 оны 12 дугаар сарын 25-нд тус тус татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хууль гарсан. Энэ нь 2020 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ноогдуулах татварын алданги торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэж заасан нь татварын хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актад чөлөөлөхөд хамаарахгүй.
7.4. Яагаад гэхээр тайлагнасан, төлөөгүй гэдгээрээ ялгаатай. Энэ нь ковид-19 цар тахлын үед татварын хяналт шалгалтад хамрагдсан тохиолдолд нөхөн татвар алданги, торгууль, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хуулийн заалт байхгүй. Тэгэхээр хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахгүй. Мөн эрсдэлийн оноо бага буюу хүлээн зөвшөөрөхүйц гэсэн байгаа. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний 305 дугаар журмын 6.4.3-т Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж нь татварын хяналт шалгалт хийх, 2 ба түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнийг ажлын цар хүрээнд мэргэжлийн ур чадвар ажлын ачаалал, хүндэтгэн үзэх шалтгаан, ашиг сонирхлын зөрчил зэргээс шалтгаалан тухай бүр сонгож тухайн албаны чиг үүрэг хариуцсан нэгжийн даргад шилжүүлнэ гэж заасан. Энэ журамд заасны дагуу Татварын ерөнхий газраас ирүүлсэн эрсдэлийн эрсдэлтэй компани гэдгээр ирсэн. Уг үндэслэлээр, удирдамжийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж манай байцаагч нар хяналт шалгалтын актыг тавьсан.
7.5. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх гэж байгаа. Үүн дээр тодруулбал Өвөрхангай аймгийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор тус аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаартай актыг хянан хэлэлцээд 122,733,123.74 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснээс 106,640,660 төгрөгийг хасаж 16,920,463.2 болгон хасаж өгнө үү байгаа. Үүн дээр маргаан таслах зөвлөлийн тогтоолын шийдвэр дээр өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий юм уу гэж манайхаас харж байна. Тэрнээс биш сүүлийн акт дээр энэ мөнгөн дүн нь байцаагч нарын бүрдүүлсэн нотлох баримт дээр нотлогдоогүй баримт байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “****” ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актыг хянан хэлэлцээд нийт 122,733,123.74 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснээс 106,640,660 төгрөгийг хасаж 16,092,463.2 төгрөг болгон багасгуулах” гэж өөрчилсөн.
2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар 07-ны өдрийн А/127 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1024100391 дугаар томилолтын дагуу “****” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гаргасан байна. Тус актаар,
3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого 2020 онд 384,280,700.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 188,036,068.00 төгрөгийн зардлыг хасаж, 196,244,632.00 төгрөг, 2021 онд 138,559,839.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 132,544,040.00 төгрөгийн зардал хасаж 6,015,799.00 төгрөгийн алдагдал бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно” 7.4.1-д “үйл ажиллагааны орлого; 8 дугаар зүйлийн 8.1-д “үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно” 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэсэн заалтыг;
3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого 2020 онд 384,280,700.00 төгрөгийг, 2021 онд 138,559,839.00 төгрөгийг дутуу тайлагнаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалтыг;
3.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татвараа хуулийн хугацаанд нь төлөөгүй 2022 оны 2,722,500.00 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд 2020 онд 768.561.400.00 төгрөгийн зөрчилд 58,052,533.00 төгрөгийн нөхөн татвар, 21.258.564.00 төгрөгийн торгууль, 25,795,010.00 төгрөгийн алданги нийт 105.106.107.00 төгрөг, 2021 онд 277,119,678.00 төгрөгийн зөрчилд 13,855,984.00 төгрөгийн нөхөн татвар, 5,542,393.00 төгрөгийн торгууль, 4,003,686.00 төгрөгийн алданги нийт 23,402,063.00 төгрөг, 2022 онд 2,722,500.00 төгрөгийн зөрчилд 212,355.00 төгрөгийн торгууль, 93,436.00 төгрөгийн алданги нийт 305,791.00 төгрөг буюу нийт 1,048,403,578 төгрөгийн зөрчилд 71,908,517 төгрөгийн нөхөн татвар, 27,013,315 төгрөгийн торгууль, 29,892,129 төгрөгийн алданги, нийт 128,813,961 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. “****” ХХК-ийн дээрх актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь хянаад 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ...2020 онд нийт 37,620,000 төгрөгийн түрээсийн зардал, зээлийн хүү нь бодит гарсан зардал гэж, 2021 онд хийгдсэн иргэн Ч.Уранхолбоо хамтран ажиллах фэйсбүүк сурталчилгаа хийх 1,500,000 төгрөг гэрээтэй бодит гарсан, иргэн Т.Дэлгэрмөрөн хамтран ажиллах гэрээ сурталчилгаа хийх 1 сарын 4,000,000 төгрөг гэрээтэй бодит гарсан, иргэн Даваажаргал хамтран ажиллах гэрээ нэг сарын 3,000,000 төгрөг гэрээтэй бодит гарсан, Улиастай ван аудит ХХК-д гүйцэтгэлийн аудитын төлбөр гэрээтэй бодит гарсан нь 2,500,000 төгрөг, Өөрчлөлт орсон гэрээ иргэн О.Очирбаттай хийсэн түрээсийн гэрээ, агуулах, оффисын барилга сарын 4,500,000 төгрөг /2021.11.28-2022.11.28/-өөр 1 жилийн хугацаатай байна. Бодит гарсан 4,500,000 төгрөг, иргэн О.Очирбаттай хийсэн түрээсийн гэрээ, агуулах, оффисын барилгыг 2021.05.28-2023.05.28 хүртэл хугацаанд сарын 4,000,000 төгрөгөөр түрээслэх гэрээг хийж 24,000,000 төгрөгийг төлбөрийг бодитоор төлсөн гэж тус тус үзэн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 1,048,403,578.00 төгрөгийн зөрчилд 71,908,517.00 төгрөгийн нөхөн татвар, 27.013.315.0 төгрөгийн торгууль, 29,892,129.00 төгрөгийн алданги, нийт 128,831,961.0 төгрөгийн төлбөрөөс 3,531,999.80 төгрөгийн нөхөн татвар, 1,059,600.04 төгрөгийн торгууль, 1,489,237.42 төгрөгийн алданги, нийт 6.080.891.58 төгрөгийг бууруулж, 1,048,403,578 төгрөгийн зөрчилд ногдох 68,376,517.20 төгрөгийн нөхөн татвар, 25,953,714.96 төгрөгийн торгууль, 28,402,891.58 төгрөгийн алданги, нийт 122,733,123.74 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж тогтоожээ.
5. Нэхэмжлэгчээс ийнхүү багасган тогтоосон 122,733,123.74 төгрөгийн төлбөрөөс 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх зөрчилд хамаарах 16,092,463.20 төгрөг /хх-23 тал/-ийн нөхөн татварыг хүлээн зөвшөөрч маргахгүй болохоо илэрхийлсэн, харин бусад нөхөн татвар, торгууль, алданги болох 106,640,660 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй буюу энэ дүнгээр багасгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх-76 тал/
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
6.1. Шалгалтын явцад татвар төлөгчийн ногдлыг шууд тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйл, мөн "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг баримтлан ажиллах” гэсэн журмын заалтыг хэрэгжүүлээгүйгээс үйл ажиллагааны зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцоогүй. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна” гэсний дагуу татварын улсын байцаагч жишгээр ногдуулж, төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх зардлыг хасаж тооцох боломжтой.
6.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу татварын улсын байцаагч зардал бодитой гарсан нөхцөл байдлыг тогтоох ёстой. Гэтэл татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг үндэслэснээс үзвэл тогтоосон гэх зөрчил нь хуульд заасан 5 нөхцөл бүхий үйлдэл, эс үйлдэхүйн алинд хамаарч буйг тогтоогоогүй байна.
6.3. Татварын хууль тогтоомжийн аль зүйл, заалт, зөрчсөнийг тэмдэглээгүй нь Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.6.2-т “...Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт”-ыг зайлшгүй бичих хэм хэмжээний актыг зөрчиж байна.
6.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж ахуйн нэгжийг татварын хяналт шалгалтад хамруулж, татварын эрсдэлийн оноо 48 буюу бага буюу хүлээн зөвшөөрөхүйц үнэлгээтэй нь татварын улсын байцаагчийн актаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн шаардлага байхгүй гэж тодорхойлон маргаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй гэж дүгнэлээ.
7. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ.”, 36.2-т “Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно: 36.2.1.татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй; 36.2.2.татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн; 36.2.3.татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан; 36.2.4.татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа; 36.2.5.татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй.”, 36.3-т “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж тус тус заасан.
8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулах бөгөөд, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар хувь хүн, хуулийн этгээд ... энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төлсөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцохоор заасан хэдий ч мөн зүйлийн 14.5-д зааснаар Албан татвар суутган төлөгч буюу худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй байхаар хуульд зохицуулсан байна.
9. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тооцооллоос үзэхэд татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч компанийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтаа 2020 онд 384,280,700 төгрөг, 2021 онд 138,559,839 төгрөгөөр тус тус дутуу тайлагнасан гэж үзсэн байх бөгөөд ийнхүү бууруулан тайлагнасан зөрчилд нэхэмжлэгчээс маргаагүй, гагцхүү хасагдах зардлыг жишгээр тооцон хасах боломжтой байсан гэж маргаж байна.
10. Иймд татварын улсын байцаагч нар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээг тодорхойлон нэхэмжлэгч компанийн өөрийнх нь тайлагнасан тайлан дахь баримтаар нотлогдох зардлыг хасаж тооцсон /маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тооцоолол 182 хуудас бүхий нотлох баримтын 45, 46 дахь тал/ нь дээрх хуульд нийцэх бөгөөд жишиг үнийн аргыг хэрэглэх хуульд заасан нөхцөл энэ тохиолдолд бий болоогүй байна.
11. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасны дагуу үйл ажиллагааны орлогоос татвар ногдох орлогоо тодорхойлох, тайлагнах, татварын албанд гаргаж өгөх, тухайн хяналт шалгалттай холбоотойгоор өөрт байгаа баримтаа татварын улсын байцаагч нарын шаардсанаар гаргаж өгөх нь нэхэмжлэгч компанийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй. Шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад ч хасагдах зардалтай холбоотой баримт гаргаагүй болно.
12. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно: 73.1.1.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар;”, 82 дугаар зүйлийн 82.1-т “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар;”, 84 дүгээр зүйлийн 84.1.Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно: ...84.1.2.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй;” гэж татварын алданги, торгууль ногдуулах харилцааг зохицуулсан.
13. Энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгч компани нь 2020 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулан тайлагнасныг татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтаар тогтоосон, энэ зөрчлийг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрсөн, 2020, 2021 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулан тайлагнасан зөрчлөөс шалтгаалан татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцсон нь, мөн төлөх татварын хэмжээг бууруулсан зөрчилд торгууль тооцсон нь Татварын ерөнхий хуульд заасан алданги, торгууль ногдуулах дээрх зохицуулалтад нийцсэн байна.
14. Түүнчлэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.” гэж заасан.
15. Дээрх хуульд заасан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компани нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар татвар ногдох орлогоо бууруулан тайлагнасныг 2024 онд татварын хяналт шалгалтаар илрүүлсэн буюу татвар төлөхөөр ногдуулж тайлагнаагүй тул уг хуулийг хэрэглэх үндэслэлгүй, иймээс нэхэмжлэгчээс торгууль, алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.
16. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.”, 35 дугаар зүйлийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно.” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тушаалаар татварын хяналт шалгалтанд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалтыг баталсны дотор нэхэмжлэгч компани багтсан байна.
17. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-т “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны журмыг эрсдэлийн удирдлагын стандартад нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 305 дугаар тушаалаар баталсан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын 5.6 “Татварын харилцаанд оролцогчийн эрсдэлийг ТБМНС-ийн болон бусад мэдээлэл, батлагдсан шалгуур үзүүлэлтэд үндэслэн тодорхой арга аргачлалын дагуу шинжлэх замаар тооцоолж, эрсдэлийн үнэлгээг 0-100 хүртэл оноогоор гаргана.”, 5.7 “Энэ журмын 5.6-д заасны дагуу тооцоолсон эрсдэлийн үнэлгээнээс хамаарч эрсдэлийн оноо “тэгтэй” тэнцүү тохиолдолд “эрсдэлгүй”, бусад тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн эрсдэлийн түвшинг дараах байдлаар тодорхойлно: ...5.7.2. 25<Эрсдэлийн оноо≤50 бол “Бага";”, 6.4.2. “Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн саналыг үндэслэн тайлант хугацааны эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөнд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар тодотгол хийж, ЭУ-02 маягтаар өөрчлөлт оруулж болно.” гэж журамлажээ.
18. Үүнээс үзэхэд татварын алба нь эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнгээр эрсдэлийн түвшнээс үл хамааран “эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх эрхтэй байх тул нэхэмжлэгчээс “Бага эрсдэлтэй” аж ахуйн нэгжийг татварын хяналт шалгалтанд хамруулах шаардлагагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
19. Нэхэмжлэгчийн “...актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг үндэслэснээс үзвэл тогтоосон гэх зөрчил нь хуульд заасан 5 нөхцөл бүхий үйлдэл, эс үйлдэхүйн алинд хамаарч буйг тогтоогоогүй, эрх зүйн алдаатай акт үйлдсэн...” гэх үндэслэлийн тухайд, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.”, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.6 дугаар зүйлд “Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх болон тогтоох, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ:, 7.6.2-т Тогтоох хэсэгт: Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт, баталгаажуулсан үлдэгдлийн дүн, төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, алданги, торгуулийн дүн, төлбөрийг хүлээн авах татварын алба, банкны нэр, дансны дугаар, төлбөр хийх хугацааг бичнэ” гэж тус тус заасан байна.
20. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно” гэж заасан ерөнхий заалтыг бичсэн боловч тус зүйлийн 84.1.1-84.1.5 дахь хэсэгт заасан аль үйлдэл, эс үйлдэлд хамаарч байгааг тухайлан заагаагүй болох нь тогтоогдож байна.
21. Гэвч хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг зөрчин татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан болохыг тус актын тэмдэглэх хэсэгт дүгнэн хуулийн зүйл заалтыг бичсэн тул актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага-ыг ерөнхий байдлаар бичсэн нь бичилтийн алдаа болохоос бус актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах шийдвэр нь тухайн захиргааны актаар төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн, тооцооллын хувьд алдаа гаргасан, зөрчлийн шинж байдалд хуульд заасан хэмжээ хязгаарыг зөв тохируулан хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан нь тогтоогдсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Гэвч хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
23. Иймээс нэхэмжлэгч “****” ХХК-ийн “Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актыг хянан хэлэлцээд нийт 122,733,123.74 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснээс 106,640,660 төгрөгийг хасаж, 16,092,463.2 төгрөг болгон багасгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 35 дугаар зүйлийн 35.10, 35.11, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 41 дүгээр зүйлийн 41.4, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “****” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарт холбогдуулан гаргасан ““Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У, С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-***** дугаар актыг хянан хэлэлцээд нийт 122,733,123.74 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснээс 106,640,660 төгрөгийг хасаж, 16,092,463.2 төгрөг болгон багасгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ