| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01290/И |
| Дугаар | 320/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2025/00074
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 320/ШШ2025/00074 |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Ц овогт Н-гийн Ц,
Хариуцагч: ***од оршин суух, Х овогт Н-ы Н нарт холбогдох,
Үндсэн зээл 13,423,708 төгрөг, зээлийн хүү 553,885 төгрөг, алданги 1,904,147 төгрөг, нийт 15,881,740 (арван таван сая найман зуун наян нэгэн мянга долоон зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2024/01290/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 8 дугаар сарын 12-нд Н.Ц, Н.Н нарт Ажлын хувцас үйлдвэрлэл зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сан-гаас 15,000,000 (арван таван сая) төгрөгийг нэг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан санхүүжилт авсан.
Зээлийн гэрээний хувиараар буюу 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 2,495,500 (хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга таван зуу) төгрөгийг төлж барагдуулсан.
Зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 13,423,708 (арван гурван сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун найм) төгрөг, хүү 553,885 (таван зуун тавин гурван мянга найман зуун наян тав) төгрөг, алданги 1,904,147 (нэг сая есөн зуун дөрвөн мянга нэг зуун дөчин долоо) төгрөг нийт 15,881,740 (арван таван сая найман зуун наян нэг мянга долоон зуун дөч) төгрөгийг Хө.Мөрөн Хоршоог хөгжүүлэх сангийн 100172251002 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Ц, Н.Н нар нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сум хөгжүүлэх сан-аас 15,000,000 төгрөг авсан нь үнэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...-н газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 15,881,740 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Ц, Н.Н нар нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сум хөгжүүлэх сан-аас 15,000,000 төгрөг авсан нь үнэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..н газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 15,881,740 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... нь хариуцагч Н.Ц, Н.Н нарт холбогдуулан үндсэн зээл 13,423,708 төгрөг, зээлийн хүү 553,885 төгрөг, алданги 1,904,147 төгрөг, нийт 15,881,740 (арван таван сая найман зуун наян нэгэн мянга долоон зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ц, Н.Н нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 15,881,740 (арван таван сая найман зуун наян нэгэн мянга долоон зуун дөч) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...-н /төсвийн байгууллага/ гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул хариуцагч Н.Ц, Н.Н нараас нэхэмжлэлийн шаардлага 15,881,740 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 237,359 төгрөгийн тал хувь болох 118,679.5 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ц, Н.Н нарт холбогдох үндсэн зээл 13,423,708 төгрөг, зээлийн хүү 553,885 төгрөг, алданги 1,904,147 төгрөг, нийт 15,881,740 (арван таван сая найман зуун наян нэгэн мянга долоон зуун дөч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Ц, Н.Н нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 15,881,740 (арван таван сая найман зуун наян нэгэн мянга долоон зуун дөч) төгрөгийг Хоршоог хөгжүүлэх сангийн 100172251002 тоот дансанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Ц, Н.Н нараас улсын тэмдэгтийн хураамж 118,679.5 (нэг зуун арван найман мянга зургаан зуун далан есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН