| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01314/И |
| Дугаар | 320/ШШ2025/00078 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2025/00078
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 320/ШШ2025/00078 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Б Д-гийн Ч,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2024/01239/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Ч нь Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрт засварчин, цехийн ажилчин, Галт сумын Идэр Ундрал нэгдэлд үхэрчин, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барилга завсарын газарт өрлөгчин, Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоонд өрлөгчин, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 4-р цэцэрлэгт жижүүрээр тус тус ажиллаж байсан.
Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдал бүрэн бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал дутуу зэргээс ажилласан жил тооцогдохгүй байгаа тул миний Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал нормчин, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэр-Ундрал нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үхэрчин, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барилга засварын тасагт 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал засварчин, Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал өрлөгчин, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ч нь тэтгэвэрт орох гээд ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Хүнсний үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 250 толгой сувай эр үхэр маллаж байсан. Үүний дараа цэргийн жинхэнэ албанд татагдаж яваад цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллаж байгаад 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гарсан тушаал байгаа боловч ажлаасаа гараагүй 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Дулаан Эрчим хоршоо болох хүртэл нь ажилласан. Энэ хугацааны ажилласан жил нь тооцогдохгүй байна. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр цэцэрлэгт 1994 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жижүүрээр ажиллаж байсан. Мөрөн сумын 4 дүгээр цэцэрлэг гэж байгаад 2 дугаар цэцэрлэг гэж нэр нь өөрчлөгдөхөд 1997 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан байсан.
Д.Ч нь 1997 оноос 2000 он хүртэл 3,5 жилийг улсаас нөхөн тооцуулсан. ...Бодит ажиллаж байсан хугацаа нь ийм байгаа ба холбогдох баримтууд нэмж гарч ирвэл дахин шүүхэд хандаж тогтоолгоё. Одоо хавтаст хэрэгт авагдсан баримтууд болоод анх шүүхэд гаргасан хүсэлтийнх нь дагуу түүний Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд засварчнаар, Хоршоодын холбооны харьяа Дулаан Эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өрлөгчнөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Б Д-гийн Чын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 94 дугаартай Түр хугацаагаар ажилчин авч ажиллуулах тухай 1983 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай Ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/213 дугаартай албан бичиг, Д- овогтой Чын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн Рашаант бригадад 1985 оны 8-12 дугаар сар, 1986 оны 1-5 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай Түр ажилчдын хөдөлгөөний тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Боловсон хүчний газраас Д- овогтой Чад 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Тус хэлтсийн архивт Д- овогтой Чын ажиллаж байсан Дулаан эрчим хоршоо нь 1991, 1992, 1993 онд, хүүхдийн 4 дүгээр цэцэрлэг нь 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов. гэх бичилт бүхий 945 дугаартай архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай Ажилд авах тухай Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай Ажилчин авч ажиллуулах тухай тушаалын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д- Ч БХЯ-ны сайдын 1986.06.05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 (210) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.08.25-ны өдөр 612258 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй 113 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Иргэн Б овгийн Д- (эцэг/эх-ийн нэр)-ийн Ч РР0000000 нь Ажилласан жилл, тэтггэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 3 жил 5 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. гэх бичилт бүхий баталгаажилтын хуудасны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Тус аймгийн Дулаан эрчим хоршооны баримт манай архивд шилжиж ирээгүй тул Д.Чад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/1012 дугаартай албан бичиг зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-18 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.М, Б.П нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 47, 64-69 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Чын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Д.Чын нэрээр Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэр, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэл, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барилга засварын тасаг, Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоо, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 4 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрүүдийн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоо нь 1991, 1992, 1993 онуудад нийгмийн даатгал төлж байсан эсэх, Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол тухайн компанид ажиллагсдын тоогоор эсэх, эсхүл тухайн компанид ажиллагсдын нэрсээр төлөгдсөн эсэх, тухайн баримтад Д.Чын нэр бий эсэх лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 19-22, 39, 64-69 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд засварчнаар, Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өрлөгчнөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Ч нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.Ч нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд засварчнаар, Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өрлөгчнөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Б Д-гийн Чын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Худалдаа бэлтгэлийг удирдах газрын боловсон хүчний газраас Д- овогтой Чад 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээж олгосон 1988 10 14 тус газрын барилга засварын тасагт барилгын өрөгчөөр түр томилон ажиллуулав. Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1988 оны 10-р сарын 29-ний өдрийн 115 тоот тушаалаар, 1990 05 01 ХБУгазар татан буугдах болсон тул өрлөгчний ажлаас чөлөөлж, ЭХН-ийн аймгийн зөвлөлийн мэдэлд шилжүүлэв. Газрын даргын 1990 оны ... 67 тоот тушаалаар, 1990 05 14 хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоонд өрөгчөөр авч ажиллуулав. Хоршооны даргын 1990 оны 05 сарын 1 тоот тушаалаар, 1993 09 02 өөрийн хүсэлтийг үндэслэн өрөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Хоршооны даргын 1993.09.02-ны өдрийн 15 тоот тушаалаар, 1993 09 03 Мөрөн хотын хүүхдийн 4-р цэцэрлэгт жижүүрээр авч ажиллуулав. Цэцэрлэгийн эрхлэгчийн 1993-12-15-ны өдрийн 10 тоот тушаалаар, 1995 01 01 нийгмийн даатгалын багц хууль мөрдөгдөх болсонтой холбогдуулан хөдөлмөрийн дэвтрийг хаав. НД-ийн 441107 тоот дэвтэр нээв. 2-р цэцэрлэг яслийн цогцолборын эрхлэгчийн 1995 оны 1 сарын 15-ны өдрийн 02 тоот тушаалаар гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1.Тус үйлдвэрийн завсарын цехэд засварчнаар ... Л.Ч нарыг 7-р сарын 21-ний өдрөөс эхлэн 8-р сарын 12-ныг дуустал засварчнаар түр хугацаагаар томилсугай. гэх бичилт бүхий 94 дугаартай Түр хугацаагаар ажилчин авч ажиллуулах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1983 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1.Талх, гоймонгийн цехийн ажилчин Ш-ын Ш, Д-гийн Ч нарын ажилласан хугацааны ээлжийн амралтыг 1983 оны 3-р сарын 17-ноос эхлэн ... Чад ажлын 8 хоногоор бодож тус тус олгосугай. гэх бичилт бүхий 55 дугаартай Ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3.Түр орж ажиллахыг хүссэн Д-гийн Ч ... нартай 10 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 сарын гэрээ хийж ажиллуулсугай. гэх бичилт бүхий 115 дугаартай Түр ажилчдын хөдөлгөөний тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1.Тус цэцэрлэгийн жижүүрээр Д.Чыг 1993-9-3-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай. гэх бичилт бүхий 19 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
Мөрөн хотын ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1.Тус цэцэрлэгийн жижүүр Ч нь ар гэрийн гачигдлаар чөлөө авсан учир оронд нь Ч.Н-г жижүүрээр түр авч ажиллуулсугай. гэх бичилт бүхий 36 дугаартай Ажилчин авч ажиллуулах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 15 дугаар хуудас) ,
Д- овогтой Чын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн Рашаант бригадад 1985 оны 8-12 дугаар сар, 1986 оны 1-5 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),
2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5.Овог: Д-, 6.Нэр: Ч... 14.Ажилладаг байгууллага: Идэрийн Ундрал нэгдэл, ажилд орсон он 1988, эрхэлдэг ажил хоньчин, ...оршдог сум, район Галт сум... гэх бичилт бүхий архивын хуулбар (хавтаст хэргийн 19-22 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11/1086 тоот албан бичгээр хуулбарлан ирүүлсэн Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... 6.Д-гийн Чыг 1988-10-16-наас нормчноор ... тус тус томилсугай. гэх бичилт бүхий Ажилд авах тухай 114 дугаартай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
Гэрч С.Мгийн ...Ямар ч байсан 4 дүгээр цэцэрлэгийн жижүүрээр ажиллаж байгаад, намайг 1994 оны 01 дүгээр сард ажилдаа ороход мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар цэцэрлэг, яслын жижүүрээр ажиллаж байсан. Тус газраас хэзээ гарсныг нь мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Пийн ...1988 оноос Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барилга засварын тасагт засварчнаар ажиллаж байгаад, хувьчлалын үед тус газар нь Дулаан эрчим хоршоо болж өөрчлөгдөхөд 1993 оныг дуустал ажиллаж байсан. Энэ үед мужаанаар ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 31-36 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Ч нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд засварчнаар, Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өрлөгчнөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Д-гийн Чын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд засварчнаар, Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өрлөгчнөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН