| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00005/И |
| Дугаар | 103/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2025/00033
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2025/00033 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ..... дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ....... дүгээр хороо, ******* ******* .... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,455,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,455,565 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч ******* ******* 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* банктай ...........дугаарт зээлийн гэрээ байгуулан 19,560,000.00 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан бөгөөд мөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/........... дугаарт зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 21,970,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 24,775,996.88 төгрөг болгон, жилийн хүүг 15,6 хувь болгож, дахин зээл авсан мөн болно. Хариуцагч Б.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээл 14,561,256.89 төгрөг, үндсэн хүү 1,792,547.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,760,58 төгрөг, нийт 16,455,465,78 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.******* миний бие ******* банкнаас авсан 16,455,567.78 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчтэй харилцан тохиролцож 6 сарын дотор хувааж төлөхөөр гэрээ байгуулав.
Төлбөрийг -2025 оны 1 дүгээр сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг,
-2025 оны 2 дугаар сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг,
-2025 оны 3 дугаар сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг,
-2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг,
-2025 оны 5 дугаар сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг
-2025 оны 6 дугаар сарын 30-ны дотор 2,742,595 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 16,455,564.78 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-наас 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй цаг хугацаа, төлбөр төлөх үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,455,565 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь
-2025 оны 1 дүгээр сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг,
-2025 оны 2 дугаар сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг,
-2025 оны 3 дугаар сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг,
-2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг,
-2025 оны 5 дугаар сарын 30-ны дотор 2,742,594 төгрөг
-2025 оны 6 дугаар сарын 30-ны дотор 2,742,595 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 120,113.5 төгрөгийг улсын орлогоос, 120,113.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА