| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00004/И |
| Дугаар | 103/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2025/00034
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2025/00034 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Сэнтрал тауэр .... давхар ...... тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ...... дүгээр хороо, ******* ........ дугаар гудамжны .........тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 453,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 453,326 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "******* ******* ББСБ" ХХК нь ******* *******ай 2024.05.05-ны өдөр 63064 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 185,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ............ тоот зээл, 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 178,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй .............. тоот зээлүүдийг Хаан банк дахь ............... тоот дансанд зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.12.04-ний өдрийн байдлаар 1. 2000361242 тоот зээл 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дуусч үндсэн зээлээс 18,500 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 166,500 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 180 хоногийн хүү 59,740 төгрөгөөс хүүнд төлсөн 8,004 төгрөгийг хасаж нийт хүү 51,736 төгрөг, нийт дүн 218,236 төгрөг,
2.2000403414 тоот зээл 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дуусч үндсэн зээл 178,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 158 хоногийн хүү 55,310 + шимтгэл 1,780 төгрөг нийт хүү 57,090 төгрөг, нийт дүн 235,090 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 344,500 төгрөг, нийт хүү 107,046 төгрөг, шимтгэл 1,780 төгрөг бүгд нийлээд 453,326 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* кампитал ББСБ" ХХК нь Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 453,326 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 453,326 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн албан бичиг зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 453,326 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 453,326 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,125 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 7,125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА