| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00894/И |
| Дугаар | 103/ШШ2025/00035 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2025/00035
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2025/00035 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:*******нуур дүүргийн ...... дүгээр хороо, ******* ......... дугаар гудамжны .......... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******нуур дүүргийн ......... дугаар хороо, ******* ******* ........ дугаар гудамжны ....... тоотод оршин суух, ******* овогт ******* *******- холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С. нь хариуцагч Д.*******- холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.Болорцэцэг миний бие Д.*******-Эрдэнэтэй 2011 онд танилцаж хамт амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 4 дүгээр сарын 29 нд хүү Б.- төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид цаашид зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаа болон архидалтын улмаас хамт амьдрах боломжгүй болж байгаа.
Цаашид хүү минь миний асрамжид байх учир Б.- хүүд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С. миний бие тус шүүхэд *******- холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч *******- харилцан тохиролцсон бөгөөд *******- нь цаашид сайн дураар хүүхдийн тэтгэлэг төлөхөө надад илэрхийлсэн учраас би энэ удаад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Цаашид хариуцагч сайн дураар тэтгэлгээ төлөхгүй байвал дахин шүүхэд хандаж шийдвэрлүүлэх болно гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдоос ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С. нь хариуцагч Д.*******- холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тэтгэлгийг сайн дураар төлнө гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч хүүхдийн тэтгэлгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******- холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч С. нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА