| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/00311/И |
| Дугаар | 146/шш2025/00008 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 146/шш2025/00008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: **********************тоотод оршин суух ******************
Нэхэмжлэгч: *********************тоотод оршин суух ***********************
Нэхэмжлэгч: *************************байрлах *********************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************** багт байрлах ******************* холбогдох,
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгай журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******************* нь хариуцагч ******************ангид холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хөрөнгийн үнэлгээчин *****************нэхэмжлэгч нарын хэн алинтай огт хооронд гэрээ байгуулалгүй үнэлгээ хийсэн. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг зөрчиж, нэхэмжлэгч ******************* ********** сонгоогүй этгээд хөрөнгийн үнэлгээ хийсэн нь хууль зөрчиж байна. Эд хөрөнгийг үнэлэхдээ хорогдуулсан мөнгөн гүйлгээний арга, зах зээлийн хандлага, өртгийн хандлага зэрэг олон аргыг ашиглахдаа нэхэмжлэгч нарын эд хөрөнгө ямар зэрэглэлийн бүсэд байрладаг, газрын ангилал тодорхой бус байгаа нь үнэлгээг буруу гаргах үндэслэл болсон. Зөвхөн “төв” гэсэн ямар ангилалд орж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь бүсчлэл, зэрэглэлээс хамаарч үнийн хэлбэлзэл тогтоох байтал энэ шаардлагыг тодорхой тусгаагүй байгаа нь хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн обьектууд нь бүсийн ямар зэрэглэлд дээр дурдсанаар тодорхойлогдоогүй тул дараагийн зарим үнэлгээний дүгнэлтүүд үндэслэл муутай болсон Мөн уг харьцуулсан эд хөрөнгүүдийг ямар шалгуураар сонгон авч харьцуулсан нь тодорхойгүй байна. 2, 3 дугаар заалтууд нь хууль зөрчсөн үндэслэлтэй бус тул эдгээр эд хөрөнгөөс хэдий хэмжээний орлого олох нь тодорхой бус дүгнэжээ. Үл хөдлөх хөрөнгийн нийт ашигтай талбай, газар дээрээ үнэлгээчний өөрийн биеэр очиж үзлэг дүгнэлт хийгээгүй зэрэг нь үнэлгээ үнэн бодитой бус болохыг илэрхийлж байна. Үзлэгийн огноо хэсэгт “биет үзлэг” хийсэн гэсэн ч бодит байдалтай нийцэхгүй байна. Зочид буудлын зоогийн газрын зориулалттай эд хөрөнгө нь үзлэгийн үеэр 70 хувийн гүйцэтгэлтэй байсан гэсэн нь ямар шалгуур үзүүлэлтээр 70 хувь гэж тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрийн эд хөрөнгийг 1 650 000 000 төгрөгөөр үнэлж байгаа ба зээл авах үеийн зах зээлийн үнэ өнөөдрийн байдлаар өөр их зөрүүтэй өссөн ба 650 сая төгрөгийн үнэлгээ нь одоогийн зах зээлийн ханш өртөгтэй нийцэхгүй хэт хямд үнэлгээ юм. Эд хөрөнгө эзэмшигч нараас өнөөдрийн зах зээлийн үнэ санал болгоход 1 650 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тул 712 891 664 төгрөг гэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэж өгөхийг боломжоор хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудад хөрөнгө үнэлэх талаар мэдэгдэж талуудаас хөрөнгийн үнэлгээний саналыг авсан. Тухайн үед төлбөр төлөгч ************* үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч *************** нар нь өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 650 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай бичгээр санал гаргасан. Төлбөр авагч ***************нь хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлье гэдэг санал гаргасныхаа дагуу хөрөнгийг үнэлүүлэх процессын ажиллагаа явсан. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээтэй мэргэжлийн хөрөнгийн үнэлгээчнээр хөрөнгийн үнэлгээ хийлгэж тухайн хөрөнгийн үнэлгээгээр хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоох процессын ажиллагаа болсон. Хөрөнгийг хэрхэн яаж үнэлж байгаа нарийн процесс ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч мэдэхгүй. Энэ бол бие даасан хөрөнгийн үнэлгээчин явуулдаг ажиллагаа байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа талаасаа хууль зөрчөөгүй бөгөөд хууль ёсны дагуу болсон, ямар нэгэн процесс ажиллагаа болон төлбөр төлөгч, төлбөр авагч талуудын эрхийг зөрчсөн үйлдэл гараагүй. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан, хөрөнгийн үнэлгээг хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр дурдсан гэрээ байгуулаагүй, надад мэдэгдээгүй, мөн хөрөнгийг биет байдлаар үзээгүй гээд байгаа үндэслэлүүдийг манай талаас үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хөрөнгийг үнэлэх процессын үед хөрөнгийн үнэлгээчнээс баталгаажуулж баримтжуулж авсан зүйл байгаа. Тэр нь хөрөнгийн үнэлгээчний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед гаргаж байгаа томилолтын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлээр баталгааждаг. Мөн дээрээс нь хөрөнгийн үнэлгээ хийлгэх талаар талуудад мэдэгдэж байгаа мэдэгдлүүдээр баталгаажна. Хөрөнгийн үнэлгээ хийгдэх талаар, хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлж байгаа талаар дор бүр нь мэдэгдээд явсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв.
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ********************ангийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хуулбар, эрхлэх, үйл ажиллагааны мэдээллийн лавлагааны хуулбар, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч **********************************н ********************** холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөрөнгийн үнэлгээчин ***********нь нэхэмжлэгч нарын хэн алинтай нь гэрээ байгуулалгүй үнэлгээ хийсэн. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг зөрчиж, нэхэмжлэгч *********************** сонгоогүй этгээд хөрөнгийн үнэлгээ хийсэн нь хууль зөрчиж байна. Эд хөрөнгийг үнэлэхдээ хорогдуулсан мөнгөн гүйлгээний арга, зах зээлийн хандлага, өртгийн хандлага зэрэг олон аргыг ашиглахдаа нэхэмжлэгч нарын эд хөрөнгө ямар зэрэглэлийн бүсэд байрладаг, газрын ангилал тодорхой бус байгаа нь үнэлгээг буруу гаргах үндэслэл болсон. Үл хөдлөх хөрөнгийн нийт ашигтай талбай, газар дээрээ үнэлгээчин нь өөрийн биеэр очиж үзлэг дүгнэлт хийгээгүй. Зочид буудлын зоогийн газрын зориулалттай эд хөрөнгө нь үзлэгийн үеэр 70 хувийн гүйцэтгэлтэй байсан гэсэн нь ямар шалгуур үзүүлэлтээр 70 хувь гэж тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрийн эд хөрөнгийг 1 650 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тул 712 891 664 төгрөг гэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ хууль журмын дагуу явагдсан. Шийдвэр гүйцэтгэх албатай гэрээтэй байгуулсан мэргэжлийн үнэлгээчин үнэлгээ хийсэн. Хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч хэрхэн яаж хийснийг мэдэхгүй. Хөрөнгийн үнэлгээчний үнэлгээнд шийдвэр гүйцэтгэгч оролцож үнэлэх хууль зүйн зохицуулалт, боломж байхгүй. Хараат бусаар үнэлгээ гаргадаг үнэлгээчин байгаа гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ************************* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 147 667 860.42 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч ********************“Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан байна.
Уг шүүхийн шийдвэрт тус шүүхийн шүүгчийн ******************** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байна.
Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ************* тогтоолоор эд хөрөнгүүдийг хурааж, уг ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч болох *************нарыг оролцуулж, эрх, үүрэг тайлбарлаж өгсөн, төлбөр төлөгч нарыг байлцуулсан, мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр хэн хэнийг байлцуулан ямар ямар эд хөрөнгийг хураасан тухайгаа дэлгэрэнгүй баримтжуулсан ажиллагааг тус тус хийсэн ба дээрх ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т заасанд нийцжээ.
5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг төлбөр төлөгч ********************* үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ************** нараас авахад бүгд 650 000 000 төгрөг гэсэн саналыг бичгээр гаргаж өгсөн байна. Төлбөр төлөгч нарын үнийн саналыг төлбөр авагч **************** нь үнэлгээ тохирохгүй байгаа тул шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гаргасан ба хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин ****************шинжээчээр томилон, шинжээчид эдлэх эрх, үүрэг, хуулийн хариуцлагыг танилцуулан, тайлбарлан өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг зөрчөөгүй байна.
6. Шинжээч хөрөнгийн үнэлгээчин ************нь төлбөр төлөгч нарын өмчлөлийн ********************* улсын бүртгэлийн дугаартай 258 м.кв, зочид буудал, зоогийн газар зориулалттай үл хөдлөх, **************** тоот улсын бүртгэлийн дугаартай 128 м.кв, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх, ***************** тоог улсын бүртгэлийн дугаартай 17 м.кв, халуун ус зориулалттай үл хөдлөх, ****************улсын бүртгэлийн дугаартай 16 м.кв, гүний худаг зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг, барилгын бүртгэгдсэн 141801011 тоот нэгж талбарын дугаартай 1112 м.кв, гэр бүлийн хэрэгцээ зориулалттай өмчлөх эрхтэй газрын объектуудын хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагаар үнэлж, ийнхүү үнэлэхдээ үнэлэгдэж буй эд хөрөнгөтэй ижил төстэй 3 хөрөнгийг сонгон жишиг нэгжийн үнэд тохируулга хийн, үнэлгээний олон улсын стандартыг баримтлан, зах зээлийн үнэ цэнийг 712 891 664 төгрөгөөр тогтоожээ.
Уг эд хөрөнгийн үнэлгээ, тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нарт********************дугаартай албан бичгээр танилцуулсан ба энэ талаар талууд маргахгүй байна.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 07 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нараас хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр анх шүүхэд гомдол гаргасан.
9. Нэхэмжлэгч нар нь “...үл хөдлөх эд хөрөнгүүдээ 1 650 000 000 төгрөгөөр үнэлж байгаа ба зээл авах үеийн зах зээлийн үнэ өнөөдрийн байдлаар их зөрүүтэй өссөн, 650 000 000 төгрөгийн үнэлгээ нь одоогийн зах зээлийн ханш өртөгтэй нийцэхгүй хэт хямд үнэлгээ тул 712 891 664 төгрөг гэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж байгаа боловч тайлбарынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт бага гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээчин ****************нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгийн үнэлгээ хамгийн өндөр байх зах зээлийн хандлагаарх тооцоололд илүү ач холбогдол өгч, үнэ цэнийг тогтоосон нь төлбөр төлөгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Мөн Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцжээ.
Иймд Нэхэмжлэгч **************** нэхэмжлэлтэй хариуцагч ************** хорих ангид холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.1 дүгээр зүйлд “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй.” гэж заасан тул тус хэргийг хянан шийдвэрлэхэд эдгээр ажиллагаа хийгдээгүй болохыг дурдав.
11. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн ******************захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.
12. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ хавсарган хариуцагч болон төлбөр авагч байгууллагуудаас нотлох баримт гаргуулна гэсэн байх боловч хүсэлтдээ гарын үсэг зураагүй. Хариуцагч байгууллага нь тайлбартаа хавсарган хүсэлтэд дурдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.
13. Нэхэмжлэгч ************* нь хэргийг өөрийг нь байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгч “***********итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ***************нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч талаас нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар тэднийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
14. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн ***********************захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 07 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА