| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00053/И |
| Дугаар | 103/ШШ2025/00044 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00044
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/00044 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ...... дугаар хороо, ******* ******* -1 байр, ..... давхарт байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ... дугаар хороо, ******* ...... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,259,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч С. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,259,230 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч С. нь манай ******* *******" ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн авто машин худалдан авахтай холбогдуулан зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч С. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1, 282 дугаар зүйл 282.1-282.4 дэх хэсэг, зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.аас
1.Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 4,520,520.16 төгрөг төлж, үлдэгдэл 10,479,479.84 төгрөгийг,
2.2022 оны 9 дүгээр сарын 12-ноос 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 830 хоногийн үндсэн хүү 9,336,061.66 төгрөгөөс 3,556,311.78 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,779,749.88 төгрөг нийт 16,259,229.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан нь үнэн болно. Одоо ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 16,252,229.72 төгрөгийг төлж дуусгахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,259,230 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,247 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 119,623 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119,623 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА