| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00030/И |
| Дугаар | 103/ШШ2025/00055 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00055
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00055 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: *******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,349,285.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар 2025 оны 12 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК нь хариуцагч Г.******* 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2022/БРА-13 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй олгосон бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. Одоогоор үндсэн зээлийн 384 хоногийн хүү 1,341,068.65 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2,997,816.90 төгрөг, нотариатын зардал 10,400 төгрөг нийт 4,349,285.55 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.******* нь 4,349,285.55 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны дотор 349,285.55 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж нэхэмжлэгчтэй цаг хугацаа, төлбөр төлөх үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч 4,349,285.55 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 84,539 төгрөг төлөх ёстой байтал 4,384 төгрөг илүү төлсөн байх тул 4,384 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,349,285.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 4,349,285.55 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны дотор 349,285.55 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4,384 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,269.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******ээс 42,269.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА