| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/01309/И |
| Дугаар | 151/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2025/00052
2025 01 03 151/ШШ2025/00052
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Б Бт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.031.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Б.Баас гэрээний үүрэгт 1.031.100 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б миний бие Г-ийн гэрээний үүрэгт 1.031.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 1.031.100 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны дотор Г-ийн Хаан банк дахь 5115007217 тоот дансанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч Г нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэрээний үүрэгт 1.031.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1.031.100 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны дотор Г-ийн Хаан банк дахь 5115007217 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1.031.100 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны дотор Г-ийн Хаан банк дахь 5115007217 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.297 төгрөгийн тал хувь 14.648,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14.648,5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 14.648,5 төгрөгийг хариуцагч Б.Баас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ