2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 191/ШШ2025/00314

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: Х ХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.У-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,707,602 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь 2024.06.10-ны өдөр 19,280,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн 660,456 төгрөг, зээлийн хүү 643,307 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,580 төгрөг төлсөн. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ 2024.08.09-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024.11.20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 101, зээлийн үлдэгдэл 18,619,543 төгрөг, хүү 1,071,883 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,176 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 19,707,602 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг боловч үр дүнгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 19,707,602 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,707,602 төгрөгийг 2025.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 6,707,602 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд төлж барагдуулахаар тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 19,707,602 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,707,602 төгрөгийг 2025.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 6,707,602 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Наранцэцэгт эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчдын тайлбар, итгэмжлэл, гэрээгээр тогтоогдож байна.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,707,602 төгрөгийг 2025.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 6,707,602 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 256,488 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 128,244 төгрөгийг буцааж, хариуцагч *******гоос 128,244 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА