Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2024/00508

 

 

 

 

 

2024 12 09 132/ШШ2024/00508

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хүсэлт гаргагчийн шаардлага: Мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай 132/2024/00314/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

******* би Булган аймгийн *******анд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй мал маллаж амьдарч байна. ******* би өндөр насныхаа тэтгэвэрт гаргах гэсэн боловч 1995, 1997, 1999 онуудын малын А данс архиваас олдохгүй байна. Мөн 1998 оны малын А данс дээрх нэр зөрүүтэй буюу Ч.Баярсайхан гэдэг нэр бичигдсэн байна. 1995, 1997, 1999 онуудын малын А данс архиваас олдохгүй байгаа нь тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болсон байна. Мөн ******* намайг төрөхөд аав, ээж минь бичиг баримтаараа ******* гэсэн нэр хайрласан боловч аав, ээж миний ламд үзүүлэхэд нэр нь хүндэдсэн байна гээд Ч.Баярсайхан гэдэг нэр хайрласан байдаг. Намайг бага байхаас өнөөдрийг хүртэл аав, ээж, төрөл, садангийн хүмүүс, нутгийн хүмүүс бүгд Ч.Баярсайхан гэдэг нэрээр дууддаг. Тухайн үед нэрээ сольсон боловч албан ёсоор бичиг баримтаараа нэрээ солиулаагүйгээс болж малын А данс дээрх нэр зөрүүтэй бичигдсэн байна.

Иймд ******* намайг 1995,1997, 1998, 1999 онуудад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

- Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн *******ын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаартай тодорхойлолт,

-Нийгмийн даатгалын 047977 дугаартай дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Мал тооллогын маягтын хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-Нийгмийн даатгалын лавлагаа /хэргийн 9-12-р хуудас/,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05/158 дугаартай лавлагаа /хэргийн 14-р хуудас/,

-Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 132/ШШ2019/00209 дугаартай шийдвэр /хэргийн 16-17-р хуудас/,

-Мал тооллогын баримтууд /хэргийн 24-32-р хуудас/,

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Ч.Батбаатар, Ч.Энхтайван нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гарагч *******ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь 1995, 1997, 1999 онуудын малын А данс архиваас олдохгүй, 1998 оны малын А данс дээрх нэр зөрүүтэй буюу Ч.Баярсайхан гэдэг нэр бичигдсэн байна. ******* намайг төрөхөд аав, ээж минь бичиг баримтаараа ******* гэсэн нэр хайрласан боловч аав, ээж маань намайг бага байхад ламд үзүүлэхэд нэр нь хүндэдсэн байна гээд Ч.Баярсайхан гэдэг нэр хайрласан байдаг. 1995,1997, 1998, 1999 онуудад мал маллаж байсан боловч нэр зөрүүтэй байгаа тул шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, нийгмийн даатгалын 047977 дугаартай дэвтрийн хуулбар, Мал тооллогын маягтын хуулбар, гэрч Ч.Батбаатар, Ч.Энхтайван нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

5. Иймд хүсэлт гарагчийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Хөргүүд овогт Чүлтэмийн Энхбаяр /РД:ГЙ69052210/-ийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА