| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2024/0011/З |
| Дугаар | 109/ШШ2024/0023 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 109/ШШ2024/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Ц.Б-г албан тушаалаас халах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б (цахим), нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0641 дүгээр магадлалын дагуу 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон иргэн Ц.Б-ыг аймгийн Засаг дарга 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар ажлаас халсан байна.
2. Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б миний бие 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер-геофизикч мэргэжилтэй, 1988 оноос улсад ажиллаж байгаа, төрийн захиргааны тэргүүн түшмэлийн гутгаар зэргийн албан тушаалын зэрэг дэвтэй, тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч. Миний бие Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 574 тоот “ Зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоол гарган, намайг ажилд томилсон дээрх захирамжийг хүчингүй болгохыг Архангай аймгийн Засаг даргад хугацаатайгаар үүрэг болгосон. Энэ нь тангараг өргөсөн төрийн албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сард энэхүү тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган хариу авч, мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тухайн үед дээрх шүүхүүд төрийн албан хаагчид шууд хохирол үзүүлээгүй байна гэж үзэн хүлээн аваагүй. Харин 2023 онд шинээр томилогдсон аймгийн Засаг дарга дээрх тогтоолыг үндэслэл болгон намайг 2023 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0641 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Энэ магадлал Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хариуцагчийн гаргасан хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар хэвээр үлдэж, хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул миний бие холбогдох хүсэлт гарган шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б/10 тоот захирамж гарган намайг ажилд эгүүлэн томилсон. Гэвч 3 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 15-ны өдөр надад сахилгын шийтгэл оногдуулахаар сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл өгч, 3 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагаа хуулийн шаардлага хангахгүйгээр хэлбэр төдий хийсэн болж, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 тоот захирамжаар надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд миний бие төрийн албаны төв байгууллагад гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл надад сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн албан хариу өгсөн. Шүүхэд хандан дараах үндэслэлүүдийг гаргаж байна. 1. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн Б/11 дугаар захирамжид “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолыг дахин үндэслэл болгож, Ц.Б- нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилогдохдоо Төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон” гэсэн үндэслэл заасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Энэ тогтоолыг үндэслэл болгон намайг ажлаас халсан Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг шүүхээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад ийнхүү дахин уг үндэслэлийг зааж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2.Төрийн албаны шаардлага хангасан төрийн албан хаагчийг аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилсон Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/41, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон нь мөн л дээрхтэй адил хууль бус гэж үзэж байна. 3. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн Б/11 дугаар захирамжид “Ц.Б- нь ажиллах хугацаандаа холбогдох хууль тогтоомжийг удаа дараалан ноцтой зөрчсөн нь эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдсон тул” гэж төрийн албан хаагчийг хууль хяналтын байгууллагаас албан ёсоор буруутай гэж үзсэн мэтээр гуйвуулан дүгнэж, гүтгэжээ. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17/02/17/04/09, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17/02/11 дугаартай албан шаардлагууд, Архангай аймаг дах Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 130 тоот дүгнэлт, 275/АО360212, 278/АО360212, 279/АО360212, 280/АО360212 дугаартай шаардлагууд, Сангийн яамнаас 2021-2022 оны аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалтын материал зэрэгт төрийн албан хаагч Ц.Б-ыг хууль зөрчсөн гэсэн дүгнэлт, нотолсон, тогтоосон зүйл огт байхгүй, тухайн санхүүгийн зөрчил, дутагдалд холбогдох байгууллага, албан тушаалтнуудад чиглэсэн засах залруулах, хариу өгөх зэргийг шаардсан актууд юм. 4. Эдгээр хяналтын байгууллагуудын албан шаардлага, дүгнэлт, санал зэргийг төрийн албан хаагчийг шууд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Миний оронд томилогдсон дараагийн хүн, холбогдох албан тушаалтнууд түүн дотор аймгийн Засаг дарга өөрөө манлайлан засаж залруулах, алдаа дутагдлыг давтахгүй байх үүрэгтэй. 5. Мөн цаг хугацааны хувьд 2021-2022 оны аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагч буюу өмнөх Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын даргын үйл ажиллагааг үүгээр шалтаглан үгүйсгэж, шийдвэр гаргах, ялангуяа төрийн албан хаагчийг ажлаас халах үндэслэл болгож байгаа нь өөрөө хууль бус үйлдэл, дээрх тайлан, дүгнэлт, албан шаардлагад дурдагдсан одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамаатуулж дахин давтаж болзошгүй сөрөг үр дагавартай. Түүнчлэн хариуцагч нь шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг огт анхаараагүй байна. 6. Миний бие ажиллах хугацаандаа 2021, 2022 оны төрийн жинхэнэ албан хаагчийн болон байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнгээ зохих журмын дагуу үнэлүүлж, хангалттай дүн /2021, 2022 оны төрийн албан хаагчийн гүйцэтгэлээр ”Сайн” болон “Маш сайн” гэж үнэлэгдсэн/ авсан байхад аймгийн Засаг дарга Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийг 52.1 дахь заалтыг зөрчиж, Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хуулийн заалтуудыг үндэслэл болгосон нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийг 52.3 дахь заалтуудтай зөрчилдөж байна. 7. Мөн Архангай аймгийн Засаг дарга захирамждаа тухайн төрийн албан хаагчийн гүйцэтгэх үүрэг, эрхлэх ажлын хүрээнд хамаарахгүй ажилтай холбоотой хуулийн заалтууд хэрэглэсэн нь хууль бус гэж үзэж байна. 8. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 03 сарын 19-ны өдрийн Б/11 дугаартай захирамж нь үг үсэг, тоог буруу бичсэн алдаатай зэргээс үзэхэд уг захирамж нь байгууллагын дотоод хяналтаар ороогүйг илтгэж байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өдгөө 59 настай 1988 оноос улс төрийн албанд тасралтгүй ажиллаж ирлээ. Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга гэдэг төрийн албаны ажилд ажиллаж байгаад Архангай аймгийн Засаг даргатай тохиролцсоны дагуу 2021 оноос Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраар томилогдон ажилласан. Энэ тухайд хариуцагч тал өмнө нь гаргаж байсан маргаан байхгүй, шүүхээр эцэслэгдсэн гэж үзэж байгаа учраас маргаан байхгүй. Би төрийн албаны тангаргийг 2 удаа өргөсөн. Би төрийн захиргааны тэргүүн түшмэлийн гутгаар зэргийн албан тушаалын зэрэг дэвтэй, тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч юм. Ийм шаардлага хангасан төрийн захиргааны албан хаагчийг Архангай аймгийн Засаг даргын даргаар шинээр томилогдсон Засаг дарга 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ тухайд шүүхэд хандаад 3 шатны шүүхээр эргүүлэн томилох ийм шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр одоо хүртэл биелэгдэж дуусаагүй байгааг юуны өмнө хэлье. Өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоог хүртэл хэсэгчлэн биелэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй. Энэ хугацаанд дахин намайг ажилд аваад 7 хоногийн дотор дахин чөлөөлсөн, халсан. Төрийн албанаас халахдаа өмнө нь шүүхээр нэгэнтээ хэлэлцэгдээд явсан төрийн албаны зөвлөлийн 2022 оны 574 дүгээр тогтоол мөн Архангай аймгийн санхүү, аудитын эрх бүхий байгууллагуудаас гаргасан хянан шалгасан зөрчил хянан шийдвэрлэх ч гэдэг юм уу энэ актуудтай холбоотойгоор Сангийн яамнаас Архангай аймгийн 2022 оны төсөвт хийсэн хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай энэ албан тоотыг үндэслэсэн. Нэгдүгээрт өмнө нь шийдэгдсэн асуудлуудаар дахин акт гаргасан. Үүнийг төрийн албаны тухай хуульд заасан дүр эсгэсэн тийм үндэслэл болжээ гэж үзэж байгаа. Тухайлбал, төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дүгээр тогтоолыг дахин үндэслэл болгосон байгаа. Уг тогтоолыг өмнөх шүүхийн маргаан дээр нарийвчлан тайлбарласан. Дараагийн намайг төрийн албанаас халсан үндэслэлүүд дотор Ц.Б- нь ажиллах хугацаандаа хууль тогтоомжуудыг удаа, дараа зөрчсөн гэдэг ийм үндэслэл гаргаж ирсэн. Үүнийгээ эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзсэн байгаа. Тухайлбал, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод албаны дотоод аудитын албаны шаардлагууд байгаа. Архангай аймгийн Төрийн аудитын албаны дүгнэлт байгаа. 2021-2022 оны аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн буюу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлд хийсэн материалуудыг үндэслээд хууль зөрчсөн байна, удаа дараа ноцтой зөрчсөн байна гэж үзсэн нь гүтгэлэг байгаа юм. Тэр Сангийн яамны шалгалт бол аймгийн 2021-2022 оны төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргын төсвийн гүйцэтгэлийг гаргаад тэндээс нь сайн мууг нь шүүгээд анхаарч ажиллах, засах алдаануудыг гаргасан. Энэ нь аймгийн нийт төсвийн байгууллагуудаар, тухайн төсвийн захирагч нарт өгсөн байгаа. Төрийн албан хаагч Б нь ямар нэгэн хууль зөрчсөн гэсэн үг үсэг огт байхгүй. Мөн үүнтэй адилхан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны энэ дүгнэлт шаардлагууд Архангай аймгийн Төрийн аудитын газрын дүгнэлт шаардлагууд, тухайлсан төрийн албан хаагч Ц.Б-ад хандсан зүйл байхгүй. Тэнд төрийн албан хаагчийг хууль тогтоомжуудыг удаа дараалан ноцтой зөрчсөн гэсэн ямар нэгэн дүгнэлт байхгүй байтал эдгээрийг хяналт шалгалтын материалын үндэслэл болгож намайг ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэлт гарган намайг ажлаас халж байгаа нь хууль бус юм. Төрийн албан хаагчдыг ажлаас халж сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн ямар ч үндэслэлгүй байхад ийм үндэслэл бий болгосон. Намайг халах талаар 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр танилцуулаад 3 дугаар сарын 9-ний өдөр халж байхад халагдсан хүн тухайн албан тушаалтныхаа хувьд тэр бүхнийг засаж залруулах тийм боломж байхгүй шүү дээ. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.5, 49 дүгээр зүйлийн 49.1 гэх заалтууд, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам зэргийг зөрчсөн. Жишээлбэл, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ноогдуулж болохгүй гэсэн байгаа. Ц.Б-ын хувьд миний бие 2021, 2022 оны хугацаанд аймгийн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраар даргаар ажиллахдаа Төрийн албаны тухай хуулийн бүх дүрэм журам, холбогдох зааврын дагуу төрийн жинхэнэ албан хаагч болоод өөрийн удирдаж байсан байгууллагынхаа ажлын гүйцэтгэл, үр дүнгээ зохих журмуудынх нь дагуу үнэлүүлж дүгнүүлсэн. Ийм байхад энэ Төрийн албаны тухай хуулийн 52.1 дэх заалтыг зөрчиж захирамж гарган төрийн албанаас чөлөөлж байгаа нь өөрөө Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн захирамж болжээ. Архангай аймгийн Засаг дарга захирамждаа Засаг даргын Тамгын газрын даргын буюу миний эрхэлж байсан тэр албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, эрхлэх ажлын хүрээнд хамаарахгүй ажил гүйцэтгэлийн холбоотой заалтыг хэрэглэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Жишээлбэл анхан шатны баримтад нягтлан бодох бүртгэл хөтлөх санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв авах үндэслэл болно гэсэн байна. Тэр тусмаа нягтлангууд хариуцна гэж заасныг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хамааруулж өөр албан тушаалтны хариуцах зүйлийг үндэслэл болгож байгаа нь буруу юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20, 26 дугаар зүйлд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийх, үлдэгдлийг баталгаажуулах, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах нь өөрөө байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гээд заачихсан байхад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад огт хамаарахгүй заалтыг баримталсан нь захирамжийн үндэслэл буруу гэдгийг нотолж байгаа юм. Иймд төрийн албан хаагчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн захирамж гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажилд томилоод 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг ерөөсөө хуульд заасны дагуу явуулаагүй гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар холбогдох захиргааны актынхаа үндэслэл болгоод байгаа баримттай танилцаж тайлбар гаргах ийм боломжийг олгоогүй. Цэвэр улс төрийн шинжтэй ийм шийдвэр байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахиж үнэлэхгүй гэсэн ийм зохицуулалт тодорхой байгаа. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 374 дүгээр тогтоолыг дахиад барьчихсан. Захирамжийн нэг дэх хэсэгт заалтад мөн л Тамгын газрын даргаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийг хууль зөрчиж томилогдсон гээд бичсэн. Гэтэл энэ нь хууль зөрчиж томилогдоогүй байна аа гэдэг чинь бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн магадлалаар тогтоогдоод хууль ёсны дагуу томилогдсон байна гэдэг ийм дүгнэлтүүд тодорхой гарчихсан байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тодорхой дүгнэчихсэн байгаа зүйлийг дахин дахин бичиж хүнийг халж байгаа ийм үйлдлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрс буруутгаж байна. Мөн Төрийн аудитын газрын дүгнэлтийг барьчихсан байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гээд Төрийн аудитын тухай хуулийн 42.1 дүгээрт зохицуулсан зохицуулалт байгаа. Тэр зохицуулалт дээр санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан нь ажлаас халах сахилгын шийтгэл болох үндэслэл болно гэсэн ийм тодорхой зохицуулалт байгаа. Гэхдээ хязгаарлалттай дүгнэлт өгсөн бол яах вэ гэдэг тийм зохицуулалт ерөөсөө байдаггүй. Гэтэл Төрийн аудитын газраас санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн гэдэг үндэслэлийг ажлаас халах нэг үндэслэл болгож байгаа юм байна. Гэтэл Төрийн аудитын тухай хуулиараа өөрөө хязгаарлалттай санал дүгнэлт гэдэг бол муу зүйл ерөөсөө биш. Тэр бол зарим нэг зүйлийг нь засаж сайжруулаад явах боломжтой гэдэг ийм зүйл байдаг. Тэгээд өмнө хэлсэнчлэн сахилгын зөрчлөө хэзээ илрүүлээд байгаа юм, сахилгын зөрчил нь хэзээ гарсан гэж өөрсдөө үзээд байгаа юм. Тэр талаарх үйл баримтыг ерөөсөө нарийвчилж тогтоосон зүйл байхгүй. Албан тоотоос ирүүлсэн хугацаанаас нь тооцоолж үзэхэд л хуульд заасан хугацаа нь дуусчихсан байгаа. Дандаа 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 7 сард гарсан Төрийн аудитын газрынх нь дүгнэлт нь 4 сард гарсан ийм зүйлүүд байгаа. Энэнээс хойш хугацаагаар тоолоод үзэхэд л илрүүлснээс хойш 6 сар гэдэг хугацаа нь өнгөрчихсөн. Энэ баримтууд нь төрийн албан хаагчийг ажлаас халах хэмжээний зүйл мөн үү гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Холбогдох байгууллагуудад маш олон байгууллагуудад энийгээ засаж, цаашид анхаар гэсэн ийм л зөвлөмжийн шинж чанартай зүйлүүд байгаа гэв.
5. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/41 дугаартай захирамж, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаартай захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын даргаар анх томилогдон ажилласан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолоор дээрх аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Ц.Б-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” Б/41 дүгээр захирамж, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай" Б/42 дугаар захирамж нь тус тус Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчсөнийг тогтоож, дээрх захирамжуудыг хүчингүй болгож, биелэлтийг Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Архангай аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилох хуулийн зохицуулалттай. Гэтэл Ц.Б-ыг анх аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохдоо хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж, сонгон шалгаруулалт явуулалгүй төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах” 2.3-т “тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно” гэснийг зөрчиж Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан буюу 6 жилийн хугацаанд ажиллаж буй албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь хууль, журам зөрчсөн үйлдэл болсон байна. Дээрх үйл баримтаар Ц.Б нь Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоонд төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэсэн хуулийн зарчмыг зөрчиж томилогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа болно. Хоёрдугаарт, Нэхэмжлэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс томилогдон ажиллаж байх хугацаанд ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг кодолж, лацдаагүй, нягтлан бодох бүртгэлд нэр марк, сери дугаараар бүртгээгүй, тооллогын явцад 16 төрлийн 25 ширхэг 43989.8 төгрөгийн тоног төхөөрөмж, 59 төрлийн 161 ширхэг 47753.2 мянган төгрөгийн тавилга эд хогшил биетээр байхгүй /3 албан тушаалтны албан өрөө тооллогод хамрагдаагүй/ гадны байгууллагад ашиглуулах ямар нэгэн шийдвэргүй, хүлээлгэн өгсөн анхан шатны баримтгүй, өмч хөрөнгийг эзэнгүйдүүлэх нөхцөл бүрдүүлсэн зэрэг зөрчил илэрсэн. Мөн албан конторт 12 төрийн, 4 төрийн бус байгууллага байрлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч эдгээр байгууллагатай байр ашиглалтын болон түрээсийн гэрээ байгуулж, үр дүнг тооцож ажиллаагүй, аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 6/67, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/124 дугаартай тушаалаар хүчингүй болсон эрх зүйн акт болох Сангийн сайдын 2006 оны 292 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтанг шагнах журам'-ыг үндэслэн 8,6 сая төгрөгийн урамшуулал олгосон, төрийн архиваас олгосон лавлагаа хуулбарын орлогын тооцоог бодож, үлдэгдлийг баталгаажуулаагүй, ажлын цаг ашиглалтын бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, албан томилолттой байсан эсэх нь тодорхойгүй тээвэр шатахууны зардлын зарцуулалтад зарим тохиолдолд аймгийн төвөөс Улаанбаатар хотод сумдад ажиллахад албан ажлаар ажилласныг нотлох албан томилолтын хуудасгүй, автомашины спидометрийн заалт зөрүүтэй, шаардах хуудсанд зориулалтыг тодорхой тусгаагүй сумдад явах маршрутыг заагаагүй, даргын цохолтгүй, автомашины техник ашиглалтын дэвтрийг хөтлөөгүй, сэлбэг хэрэгслийг эвдэрсэн тохиолдолд эвдэрсэн тухай, засварласан бол засвар хийгдсэн он, сар, өдөр, ямар эд ангид засвар хийгдсэн тухай тэмдэглэл үйлдэхгүйгээр засвар үйлчилгээ хийсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх аймгийн ЗДТГ-ын санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулга болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн урьдчилан төлөвлөж, төсөвт тусган батлуулах боломжтой 117,360,000 төгрөгийн төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн, “А" орон нутгийн өмчит ХХК-ийг орлого төвлөрүүлэх, үр ашигтай ажиллуулах арга хэмжээ авч ажиллалгүйгээр урсгал зардлыг засаг даргын нөөц хөрөнгөнөөс 33,500,000 төгрөгөөр санхүүжүүлсэн, Засаг дарга нь тайлант онд 2 зөвлөх, орлогчийг ажиллуулж нийт 24,052,942 төгрөгийн цалингийн зардал гаргаж төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй зарцуулсан зөрчил илэрсэн Аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/52 дугаартай захирамжаар удирдлагын академийн ахлах түшмэлийн захиалгат сургалтад “А" ХХК-ийн захирал М.Г, иргэн С.Б нарыг хамруулж засаг даргын нөөц хөрөнгөнөөс 3,240,000 төгрөгийг зарцуулсан. Мөн аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөхөөр төрийн албаны холбогдох байгууллагад сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлээгүй. Шилэн дансны тухай хуулийн дагуу шилэн дансны нэгдсэн системд мэдээлбэл зохих 171 мэдээллийг хугацаанд нь, 4 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн зөрчил илэрсэн. Мөн Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/16 дугаар тушаалаар төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орон тоонд төрийн үйлчилгээ-мэдээллийн төв хариуцсан ажилтны орон тоог баталсан байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Г.Г-г тус орон тоонд томилон ажиллуулж 7,913,178 төгрөгийн цалин хөлс олгосон Уг албан тушаалтны гүйцэтгэх ажил үүргийг албан тушаалын тодорхойлолтоор батлаагүй бөгөөд тус иргэн үйлчлэгчийн ажил гүйцэтгэж байсан ЗДТГ-ын дарга нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/13 дугаар тушаалаар нийтлэг үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа нийтлэг үйлчилгээний газрын орон тоонд төрийн үйлчилгээ-мэдээллийн төв хариуцсан ажилтны орон тоог давхардуулан баталсан зэрэг зөрчил дутагдлуудад холбогдох шалгалтаар илэрсэн. Эдгээр зөрчлүүд нь аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтууд, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлагууд болон Архангай аймаг дахь төрийн аудитын газрын хязгаарлалттай дүгнэлт, албан шаардлага, Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалтын материал зэргээр нотлогдон тогтоогдсон. Дээрх зөрчлүүдээс дүгнэн Ц.Б нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар төлөвлөж зарцуулах, төсвийн хөрөнгийг удирдах зарцуулалтад нь хяналт тавих, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоохыг хориглох, хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглох зэрэг хуулийн зохицуулалтыг зөрчсөн шийдвэрүүд гаргасан байна. Түүний ажиллаж байх хугацаандаа гаргасан дээрх шийдвэр үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ 37.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.18 Хууль тогтоомжид заасан бусад үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1. төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 39.1.3. Хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэснийг зөрчсөн байх тул түүнд төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4. төрийн албанаас халах гэж заасныг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр гаргасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон Төрийн албаны тухай хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалд нөөцтэй байгаа иргэдээс сонгон шалгаруулалт томилно гэсэн хуулийн зохицуулалтыг бас зөрчсөн гэж үзсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.3-д нь тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил, нэг албан тушаалд нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах болно гэсэн зохицуулалт байгаа. Ц.Б- нь тухайн байгууллагадаа Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр томилогдоод 6 жилийн хугацаанд ажиллаж байсан. Энэ журамд зааснаар 10 жил болон түүнээс дээш нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг шилжүүлэн ажиллуулж болно гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энийг зөрчсөн гэж үзээд Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоонд түүний жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтална гэсэн хуулийн төслүүдийг зөрчсөн гэж үзээд албан тушаалаас нь халсан шийдвэрийг гаргасан. Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар төлөвлөж зарцуулах, 16 дугаар зүйлийн 16.5.2-т нь болохоороо батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах зарцуулалтад хяналт тавих, 16 дугаар зүйлийн 5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлийг хориглоно. 1.2, 1.3, 15.2, 15.2.6 гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Эдгээр зүйлүүд нь Архангай аймгийн Санхүүгийн дотоод хяналт, аудитын албаны 2023 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 9 дугаартай 11 дугаартай албан шаардлага, улсын захирагчийн байцаагчийн албан шаардлага Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 сарын 5-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт, мөн 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 275, 278, 279, 280 дугаартай албан шаардлагууд Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалтын материал зэрэг байдлаар нотлогдсон гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан албан шаардлагуудыг үзэх юм бол Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь ийм шийдвэрээр ингэж ингэж ийм зөрчил гаргасан байна гэдгийг албан шаардлагадаа дурдаад явчихсан байгаа. Эдгээр зөрчлүүд, түүнийг ажиллаж байх хугацаандаа гаргасан шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчсөн гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-д зааснаар түүнийг ажлаас халах шийдвэрийг гаргасан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн энэ хуулийн зохицуулалтуудыг удирдлага болгоод ажлаас халсан нь үндэслэлгүй, өөрт нь хамааралгүй хуулийн зохицуулалтууд гэсэн тайлбар гаргаж байна. Үүнд техникийн шинжтэй алдаа гарсан байж магадгүй. Үүнийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай албан тушаалаас халах тухай шийдвэрийг гаргахдаа өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд тухайн албан тушаалтныг зөрчсөн сахилгын шийтгэл оногдуулж, гаргасан шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай Архангай аймгийн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэл үндэслэлтэй болжээ гэж үзэж дэмжиж байгаа. Харин энэ дээр техникийн шинж чанартай Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хамааралгүй заалтыг барьсан байна гээд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаад байгаа. Энэ нь техникийн шинж чанартай алдаа байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ялангуяа 20 дугаар зүйлд заасан ерөнхий нягтлан бодогчийн эрх үүргийн заалтууд орсон байна лээ. Энэ дээр алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү ганцхан энэ алдаа нь байна гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус байна аа гэж дүгнэх ийм хууль зүйн боломжгүй юм. Хариуцагч талыг захиргааны маргаан бүхий акт гаргах гэж байгаа энэ үндэслэлүүдийг буруутгах ийм боломж байхгүй байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 23, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлүүд нь ганцхан энэ Төрийн албаны зөвлөлийн 575 дугаартай тогтоолыг барьсан байна. Өөрөөр хэлбэл Ц.Б-ын өмнө нь захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 4 дүгээр сард гаргасан маргааны үйл баримтыг шат шатны шүүхүүд дүгнэсэн үйл баримттай дахиж энэ үндэслэлийг барьсан байна гэдэг асуудал ярьдаг. Гэтэл тухайн Төрийн албаны зөвлөлийн 574 дугаартай тогтоол нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаал Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албаныхаа тухай хуульд заасны дагуу холбогдох хууль тогтоомжуудыг ямар нэгэн хэлбэрээр хэлбэрэлтгүй дагаж мөрдөж, зөрчихгүй байх ийм үүрэгтэй байдаг. Гэтэл энэ маргаан бүхий Захиргааны актад дурдсан Төсвийн тухай хууль, төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж гарч байгаа Төрийн албаны зөвлөлийн тогтоол, мөн энэ холбогдох энэ хууль дүрэм журмуудыг зөрчсөн байна гэдэг нь санхүүгийн хяналтын холбогдох байгууллагуудын дүгнэлтүүдээр хангалттай тогтоогдож байгаа юм. Энэ маргаан бүхий захиргааны актын үндэслэл дээр дурдагдаж байгаа Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага байна. Ингээд холбогдох албан шаардлагууд Архангай аймгийн Төрийн аудитын газрын бас шалгалт орсон байгаа. Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын энэ шалгалтууд шат дараатай орсон байдаг л даа. Энэ нь 2021, 2022 оны санхүүд орсон байгаа юм. Тэгэхээр 2021 болон 2022 оны санхүүгийн хяналт шалгалт төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд орж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч, нэхэмжлэгч талаас нэг жилийн хугацаа буюу зөрчил гаргаснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна гэдэг асуудал дээр тайлбар хэлээдэхье. 2021 болон 2022 онуудад явагдаж байгаа санхүүгийн үйл ажиллагаа дээр тухайн жилүүдэд болбол шалгалт орох ийм боломж байхгүй. Мэдээж тухайн жилийн санхүүгийн жил дуусаад үйл ажиллагаа явагдаад санхүүгийн тайлан гарсны дараа 2023 онд санхүүгийн хяналт орж байгаа. Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар ч гэсэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шалгалт эхлээд 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр дуусаж байгаа. Ингээд холбогдох санхүүгийн зөрчлүүдийг гаргасан байна. Санхүүгийн хувьд сахилга батгүй байсан байна. Сахилгын зөрчлүүдийг гаргажээ гээд холбогдох албан шаардлага, дүгнэлт материалуудаа төсвийн ерөнхийлөн захирагч Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Ингээд танилцуулагдсан байлаа гэхэд тэр цаг хугацаанд нэхэмжлэгч маань 2023 оны энэ танилцуулагдаж байгаа цаг үед ажлаасаа халагдсан. Ажлаас халагдсан маргаан нь шүүхийн шийдвэрээр маргаантай явж байсан ийм үйл баримтууд тогтоогдож байгаа юм. Тэгэхээр танилцуулагдсан тэр даруйд нь арга хэмжээ авах ийм боломжгүй болчхож байгаа. Өөрөөр хэлбэл ажлаас халагдсан хүн дахиад арга хэмжээ авах боломжгүй. Тэгэхээр энэ тухайд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ийм нөхцөл байдал үүссэн байна. Дээрээс нь уг шалгалтууд хамгийн сүүлд хэзээ дуусаж шалгагдсан бэ гэдэг он сарыг бид харах ёстой. Тэгэхээр энэ маань 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хяналт шалгалт дуусгавар болсон байна. Ингээд аймгийн Засаг даргад үүнээс хойш танилцуулагдаж байгаа юм. Тэгээд энэ цаг хугацааг тоолоод үзэхээр 2023, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 тоот захирамж гарахад зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаа нь дотроо байж байгаа. Тэгэхээр 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд томилоод 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлж байгаа үйл баримт байгаа. Өмнө нь санхүүгийн хувьд зөрчил гаргасан асуудал дээр нь арга хэмжээ авч байгаа юм. Хэдийгээр аймгийн Засаг даргын буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр орлогч эд нарыг авч ажиллуулж байгаа гэж дурдаад байгаа асуудлууд байгаа ч гэсэн хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байх үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн нөгөө 37, 39 дүгээр зүйлд заасныхаа дагуу хууль ёсны шийдвэрийг л биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч тайлбартаа Ц.Б гэдэг хүн д арга хэмжээ аваагүй гэж тайлбарласан. Тамгын газрын дарга нь тухайн үед төсвийнхөө зарцуулалтаа хууль бусаар төсвийн хэмнэлтийг хийгээгүй байна. Хэт үрэлгэн байдлаар хандсан байна, Хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна аа гээд ноцтой ноцтой зөрчил гаргасан асуудлууд байгаа шүү дээ. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа бүрэн явагдсан. Тэгэхээр энэ гаргасан зөрчлүүд нь хангалттай бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ийм нөхцөл байдал байна аа гэдгийг бас дурдъя гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд
1.1. Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Б-г ажлаас халжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал)
1.2. Улмаар иргэн Ц.Б-аас Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлөөс 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 01/1092 дугаар албан бичгээр сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал)
1.3. Ийнхүү маргаан бүхий Б/11 дүгээр захирамжид холбогдуулан тус шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1., 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд
2.1. Анх Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/41 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйл, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоол, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 05/10256 тоот албан бичгийг үндэслэн Ц.Б-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд 6 жилийн хугацаатай томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал)
2.2. Мөн аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамжийн 1 дэх заалтаар аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/41 дүгээр захирамжийн үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг нэмж, 2 дахь заалтаар 6 жилийн хугацаагаар томилсугай гэснийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Ц.Б-ыг 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн томилсугай гэж өөрчилсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал)
2.3. Иргэн Ц.Б нь дээрх хугацаанаас хойш 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар 1 жил 4 сар 9 хоног ажиллаж байх бөгөөд энэ хугацаанд 2021 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 86.1 буюу “сайн”, 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 87.9 буюу “сайн, 2022 оны жилийн эцсийн үнэлгээгээр 93.8 буюу “маш сайн” үнэлэгджээ. (1 дүгээр хавтаст 166-174 дэх тал)
2.4. Үүнээс хойш 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр аймгийн Засаг даргын Б/11 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1.20 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 574 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн Ц.Б-ыг ажлаас чөлөөлсөн. (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал)
2.5. Улмаар дээрх 2023 оны Б/11 дугаартай захирамжид холбогдуулан шүүхэд маргаан үүсч, тус шүүх 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 109/ШШ2023/0018 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0641 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Ц.Б-ыг “ ... 2006 онд Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч төдийгүй, эрхэлсэн түшмэлийн ангиллаас дээгүүр буюу захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалын болзол шаардлагыг хангасан, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилогдсон Ц.Б-ад холбогдох Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дүгээр тогтоол нь холбогдох хуулийн зохицуулалтад нийцээгүй ...” талаар тус магадлалын хянавал хэсгийн 2.10, 2.11-д дүгнэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 200-223 дахь тал)
2.6. Улмаар дээрх магадлал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болж (Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хариуцагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан), Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Ц.Б-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал)
2.7. Нэхэмжлэгч Ц.Б-ыг ажилд эгүүлэн томилсноос хойш 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 01/367 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргаас Санхүүгийн хяналт, аудитын алба, Төрийн аудитын газар, Сангийн яамны шалгалтын материал, албан шаардлага, дүгнэлтүүдийг хүргүүлж, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор биелэлтийг ирүүлэхийг мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал)
2.8. Дээрх албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03/382 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал)
2.9. Үүний дараа аймгийн Засаг даргаас 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий Б/11 дүгээр захирамжийг гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал)
2.10. Ийнхүү тус албан тушаалд эгүүлэн томилсноос хойш 7 хоногийн дараа аймгийн Засаг дарга маргаан бүхий 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Ц.Б-ыг ажлаас халж, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар Ш.Г-г аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйл баримт тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 76, 78 дахь тал)
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд
3.1. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.20 заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.18 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,15.1.2,15.1.3,15.2.6 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 574 дүгээр тогтоол, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17/02/17/04/09 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17/02/11 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 130 тоот дүгнэлт, мөн газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 275/АО360212, 278/АО360212, 279/АО360212, 280/АО360212 дугаар албан шаардлага, Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалтын материалыг тус тус үндэслэн Ц.Б- нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдохдоо Төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон, мөн ажиллах хугацаандаа холбогдох хууль журмуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/21, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тасалбар болгон аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас халжээ.
3.2. Тухайлбал, маргаан бүхий Б/11 дүгээр захирамжид, Ц.Б- нь 1. Төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон, 2. Ажиллах хугацаандаа холбогдох хууль тогтоомжуудыг удаа дараалан ноцтой зөрчсөн нь эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлийг дурдсан байна.
Ц.Б- нь төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэлийн тухайд
3.3. Өмнө Архангай аймгийн Засаг дарга 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1.20 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн Ц.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
3.4. Улмаар иргэн Ц.Б-аас дээрх 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид холбогдуулан шүүхэд маргаж, тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 109/ШШ2024/0018 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0641 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3.5. Тодруулбал дээрх магадлалын хянавал хэсгийн 2.8-д “ ... Архангай аймгийн Засаг дарга нь дээрх хуульд зааснаар шилжүүлэн ажиллуулах албан тушаалын зайлшгүй шаардлага буюу ... зэрэг нөхцөл байдал байгаа гэж үзэж Ц.Б-тай шилжүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцсон байхад Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дүгээр захирамжаар “ ... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна ...” гэж, 2.11-д “ ... маргаан бүхий актын гол үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан ....” тус тус нийцээгүй байна”., 2.16-д “ ... Ц.Б- нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдохоос өмнө Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, уг албан тушаалыг орон тооны бус байхаар тогтоосон ч нэхэмжлэгч Ц.Б-ын буруугаас болоогүй, ...” хэмээн дүгнэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 218-223 дахь тал)
3.6. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.Б-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалд шилжүүлэн томилогдохдоо Төрийн албаны тухай хууль зөрсөн болох нь эрх бүхий байгууллагын ямар шийдвэр, баримтаар тогтоогдсон гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагчаас гаргасан хариу тайлбарт Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 547 дүгээр тогтоолд дурдсан үндэслэлийг тайлбарлаж буй боловч уг тогтоол, түүнд дурдсан үндэслэлийн талаар дээр дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бүхий хүчин төгөлдөр магадлал байгааг анхаараагүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал)
3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /магадлал/-ээр дүгнэсэн асуудлыг шүүх дахин нотлохгүй, нотлогдсонд тооцох зарчимтай.
3.8. Иймд маргаан бүхий 2024 оны Б/11 дүгээр захирамжид дурдсан дээрх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан зарим, зохицуулалтад нийцэхгүй байна.
Ажиллах хугацаандаа холбогдох хууль тогтоомжуудыг удаа дараалан ноцтой зөрчсөн нь эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлийн тухайд
3.9. Маргаан бүхий Б/11 дүгээр захирамжид, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17/02/17/04/09 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17/02/11 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 130 тоот дүгнэлт, мөн газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 275/АО360212, 278/АО360212, 279/АО360212, 280/АО360212 дугаар албан шаардлага, Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалтын материалыг тус тус дурджээ.
3.10. Тодруулбал, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17/02/17/04/09 дүгээр албан шаардлагаар “ ... ЗДТГ-н үндсэн хөрөнгөд нэг бүрчилсэн тооллого хийхэд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг кодолж, лацдаагүй, нягтлан бодох бүртгэлд нэр марк, сери дугаараар бүртгээгүй, тооллогын явцад хавсралтад дурдсан 16 төрийн 25 ширхэг 43989.8 мянган төгрөгийн тоног төхөөрөмж, 59 төрлийн 161 ширхэг 47753.2 мянган төгрөгийн тавилга эд хогшлыг биетээр байхгүй (3 албан тушаалтны өрөө тооллогод хамрагдаагүй), гадны байгууллагад ашиглуулах ямар нэгэн шийдвэргүй, хүлээлгэн өгсөн анхан шатны баримт байхгүй, өмч хөрөнгийг эзэнгүйдүүлэх нөхцөл бүрдүүлсэн зэрэг зөрчил ирсэн ...” гэх үндэслэлээр 1. Шалгалтаар илэрсэн нийт 91743.0 мянган төгрөгийн зөрчлийг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөр арилгаж, дутагдсан болон гадны байгууллагад шилжүүлсэн хөрөнгийг биетээр хүлээн авч шалгалтын багт тооллогод хамруулах, 2. Эзэнгүй байгаа албан өрөөний тавилга эд хогшил, тоног төхөөрөмж болон тухайн албан хаагчдад бүртгэлтэй хөрөнгийг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн дотор тооллогод хамруулах, 3. Үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг нэр, марк сери дугаараар коджуулж, лацдах, 4. Тооллогын комиссыг үр дүнтэй ажиллуулж, тооллогыг үнэн зөв хийж, ашиглаж дутагдуулсан хөрөнгийг бодитойгоор гаргаж, дүгнэлт гаргах, байгууллагын өмч хамгаалах зөвлөлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 56-р тогтоолын хавсралт “Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам”-ын дагуу үр дүнтэй ажиллуулах; 5. Албан шаардлагын хариуг 2023 оны 7 дугаар сарын 7-ны дотор Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж, холбогдох албан тушаалтнуудад гардуулжээ.
3.11. Мөн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17/02/11 дүгээр албан шаардлагаар “ ... 1.Албан конторт 12 төрийн, 4 төрийн бус байгууллага байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа боловч эдгээр байгууллагатай байр ашиглалтын болон түрээсийн гэрээ байгуулж, үр дүнг тооцож ажиллаагүй, аймгийн ЗДТГ-н даргын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн б/67, 11 дүгээр сарын 29-ний өдрийн б/124 дугаартай тушаалаар хүчингүй болгосон эрх зүйн акт болох Сангийн сайдын 2006 оны 292 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчит аж ахуй нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам”-ыг үндэслэн 8.6 сая төгрөгийн урамшуулал олгосон, 3.Төрийн архиваас олгосон лавлагаа, хуулбарын орлогын тооцоог бодож үлдэгдлийг баталгаажуулаагүй, 4. Ажлын цаг ашиглалтын бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, өвчтэй чөлөөтэй, ээлжийн амралттай, албан томилолттой байсан эсэх нь тодорхойгүй, 5.Тээвэр шатахууны зардлын зохицуулалтад зарим тохиолдолд аймгийн төвөөс Улаанбаатар хот, сумдад ажиллахад албан ажлаар ажилласныг нотлох албан томилолтын хуудасгүй, автомашины спидометрийн заалт зөрүүтэй, шаардах хуудсанд зориулалтыг тодорхой тусгаагүй, сумдад явах маршрутыг заагаагүй, даргын цохолтгүй, 6. Автомашины техник ашиглалтын дэвтрийг хөтлөөгүй, сэлбэг хэрэгслийг эвдэрсэн тохиолдолд эвдэрсэн тухай, засварласан бол засвар хийгдсэн он, сар, өдөр, ямар эд ангид засвар хийгдсэн тухай тэмдэглэл үйлдэхгүйгээр засвар үйлчилгээ хийсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн ...” гэх үндэслэлээр 1.Аймгийн Засаг даргын тамгын газрын байранд төрийн болон төрийн бус байгууллагатай байр ашиглалтын болон түрээсийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны дотор хийх, 2.Төрийн архиваас олгож байгаа лавлагаа, хуулбарын орлого, үнэт цаасны тооцоог сар бүр бодож, тооцоо нийлсэн актаар баталгаажуулж ажиллах, 3. Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан "Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын дагуу цаг ашиглалтын дэвтрийг бүрэн, үнэн зөв хөтлөх, 4.Тушаал шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг үндэслэх, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолыг мөрдөж ажиллах, 5. Тээвэр шатахууны зарцуулалтад тухайн газарт албан ажлаар ажилласан баримтуудыг бүрдүүлэх, албан томилолтын хуудсаар баталгаажуулж, үр дүнг тайлагнах, 6. Албаны авто машин тус бүр авто машины техник ашиглалтын дэвтэрт тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийсэн тухай болон тухайн засвар, үйлчилгээгээр зарцуулсан сэлбэг, тослох материал, тусгай шингэний хэмжээ, спидометрийн заалтыг засвар үйлчилгээ хийсэн зэргийн хөтөлж стандартыг мөрдөн ажиллах, албан шаардлагын хариуг 2023 оны 9 дүгээр сарын 30-ны дотор Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж, холбогдох албан тушаалтнуудад гардуулжээ.
3.12. Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 130 дугаар дүгнэлтээр “ ... аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн урьдчилан төлөвлөж, төсөвт тусган батлуулах боломжтой 117,360,000 төгрөгийн төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн, "А" орон нутгийн өмчит ХХК-ийг орлого төвлөрүүлэх, үр ашигтай ажиллуулах арга хэмжээ авч ажиллалгүйгээр урсгал зардлыг засаг даргын нөөц хөрөнгөөс 33,500,000 төгрөгөөр санхүүжүүлсэн, Засаг дарга нь тайлант онд 2 зөвлөх, орлогчийг ажиллуулж нийт 24,052,942 төгрөгийн цалингийн зардал гаргаж төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй зарцуулсан ...” гэх зөрчлийг дурдаж, хязгаарлалттай дүгнэлт гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал)
3.13. Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 275/АО360212АРА-2023/64-НА-СТА-ТШЗ дугаартай зөрчил арилгуулах албан шаардлагаар “ ... аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/52 дугаар захирамжаар удирдлагын академийн ахлах түшмэлийн захиалгат сургалтад “А” ХХК-ийн захирал М.Г, иргэн С.Б нарыг хамруулж Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.240.000 төгрөг зарцуулсан ...” гэж дурдан 1.Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөн зарцуулж, биелэлтийг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг мэдэгдэж, цаашид алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал)
3.14. Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 278/АО360212АРА-2023/64-НА-СТА-ТШЗ дугаартай зөрчил арилгуулах албан шаардлагаар “ ... тайлант онд аймгийн ЗДТГ-н Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөхөөр төрийн албаны холбогдох шатны байгууллагад сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлээгүй ...” гэж дурдан 1. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын сур орон тоог нөхөх арга хэмжээ авч биелэлтийг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг мэдэгдэж, цаашид алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал)
3.15. Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 279/АО360212АРА-2023/64-НА-СТА-ТШЗ дугаартай зөрчил арилгуулах албан шаардлагаар “ ... Шилэн дансны тухай хуулийн дагуу шилэн дансны нэгдсэн системд мэдээлбэл зохих 171 мэдээллийг хугацаанд нь, 4 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн байна ... “ гэж дурдан 1. Зөрчлийг таслан зогсоож, Шилэн дансны тухай хуулийг мөрдөн ажиллаж, шилэн дансны нэгдсэн системд мэдээллийг тогтоосон хугацаанд мэдээлэх арга хэмжээг авч, биелэлтийг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг мэдэгдэж, цаашид алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал)
3.16. Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 280/АО360212АРА-2023/64-НА-СТА-ТШЗ дугаартай зөрчил арилгуулах албан шаардлагаар “ ... аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/16 дугаар тушаалаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн орон тоонд төрийн үйлчилгээ-мэдээллийн төв хариуцсан ажилтны орон тоог баталсан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Г.Г-г тус орон тоонд томилон ажиллуулж, 7.913.178 төгрөгийн цалин хөлс олгосон байна. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Төрийн үйлчилгээ-мэдээллийн төв хариуцсан ажилтны гүйцэтгэх ажил үүргийг албан тушаалын тодорхойлолтоор батлаагүй бөгөөд Г.Г- тус албан тушаалын ажлыг хийж гүйцэтгээгүй, харин үйлчлэгчийн ажлыг хийж ирсэн байна. ЗДТГ-н дарга 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/13 дугаар тушаалаар нийтлэг үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа нийтлэг үйлчилгээний газрын орон тоонд төрийн үйлчилгээ-мэдээллийн төв хариуцсан ажилтны орон тоог давхардуулсан байна ...” гэх зөрчлийг дурдан 1.Төрийн үйлчилгээ-мэдээллийн төв хариуцсан ажилтны орон тоог давхардуулан тогтоосон зөрчлийг таслан зогсоож, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөн ажиллаж, биелэлтийг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг мэдэгдэж, цаашид алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал)
3.17. Мөн Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.Э, Б.Э нараас 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөрт аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд санхүүгийн хяналт шалгалт хийж, дүгнэлт гарган цаашид авах арга хэмжээний талаар санал гаргажээ. Уг шалгалтын материалд аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор тамгын газрын даргад холбогдуулан ямарваа санал, дүгнэлт, хариуцлага хүлээлгэх талаар тэмдэглэгдээгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82-128 дахь тал)
3.17. Дээрх дурдсан аймгийн Төрийн аудитын газрын албан шаардлагуудыг аймгийн Засаг даргад 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны албан шаардлагуудыг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргад тус тус хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 129-134 дэх тал)
3.18. Төрийн аудитын газрын дээрх зөрчилтэй холбоотой асуудлаар тус газраас 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 99 дүгээр албан бичиг хүргүүлж, Ц.Б-аас 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 03/391 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар тайлбар хүргүүлж байжээ. (2 дугаар хавтаст хэргийн 7-11, 18-23 дахь тал)
3.19. Дээрх байгууллагуудын зөрчилд хариу ирүүлэх тухай албан шаардлагын дагуу Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 03/1028 дугаар албан бичиг, түүний хавсралтаар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 03/1482 дугаар албан бичгээр тус тус хариу хүргүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 1-3, 68-84 дэх тал)
3.20. Нэхэмжлэгчээс дээр дурдсан нэр бүхий Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны албан шаардлага, Төрийн аудитын газрын дүгнэлт, албан шаардлагуудад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, тус албан шаардлага, дүгнэлт, хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл нь нэхэмжлэгч Ц.Б-ад шууд холбогдуулан гараагүй, түүнд сахилгын арга хэмжээ авах талаар дурдаагүй бөгөөд эдгээр нь төрийн албан хаагчийг ажлаас халах зөрчилд хамаарахгүй, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэж, хариуцагчаас “ ... тус албан шаардлага, дүгнэлт, шалгалтын материалуудад дурдсан зөрчил нь Ц.Б-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх үед хамаарч байгаа, эдгээр албан шаардлага, дүгнэлт, шалгалтын материал гарах үед Ц.Б нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн, шүүхийн маргаантай байсан тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй байсан, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсоноор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой болсон ...” гэж тус тус тайлбарласан байна.
3.21. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5. дахь хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж зааснаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны албан шаардлагыг аймгийн Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, аймгийн Төрийн аудитын газрын албан шаардлага, дүгнэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авснаас хойш дээрх хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
3.22. Өөрөөр хэлбэл, нэгэнт ажлаас чөлөөлөгдөж, шүүхэд маргаантай байгаа этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэл үүсэхгүй бөгөөд түүнийг шүүхээс урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсноор ажлаас чөлөөлөгдсөний дараа тогтоогдсон зөрчилд холбогдуулан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.
3.23. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т “мэргэшсэн, тогтвортой байх”, 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4.-д “төрийн албанаас халах”, 48.5. дахь хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.”, 62 дугаар зүйлийн 62.1. дэх хэсэг Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.1.-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасан.
3.24. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15.-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн” гэж зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь төсвийн шууд захирагчид хамаарна.
3.25. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.49.-д "дотоод аудит" гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8.-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж,
3.26. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, 42.2. дахь хэсэгт “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, 42.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ.” гэж тус тус заасан.
3.27. Маргаан бүхий уг хэргийн тухайд, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17/02/17/04/09, 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17/02/11 дүгээр албан шаардлагын дагуу 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 03/1482 дугаар албан бичгээр зөрчлийг арилгасан талаар хариу хүргүүлсэн, Архангай аймгийн Төрийн аудитын газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд сөрөг дүгнэлт гаргасан эсхүл санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан зүйлгүй бөгөөд нэр бүхий 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн албан шаардлагуудын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 03/1028 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын шалгалтын материалд аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор Тамгын газрын даргад холбогдуулан ямарваа санал, дүгнэлт, хариуцлага хүлээлгэх талаар тэмдэглэгдээгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 52-68, 2 дугаар хавтаст хэргийн 1-84 дэх тал)
3.28. Хуулийн дээрх зохицуулалтыг маргаан бүхий энэ нөхцөлд хэрэглэхэд нэхэмжлэгч Ц.Б-ыг дээрх санхүүгийн зөрчилд холбогдуулан ажлаас халахаар хуульд тухайлан заасан нөхцөл бий болоогүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан “хуульд өөрөөр заасан” нөхцөл нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн аудитын тухай хуулиар тогтоогдохгүй байна.
3. 29. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд маргаан бүхий Б/11 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж зааснаар хууль тогтоомжид нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.
3.30. Хариуцагч захиргааны байгууллага /албан тушаалтан/ нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмын агуулгыг мөн дээрх байдлаар зөрчжээ.
3.31. Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч дээрх захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй, тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасан, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсож тайлбар, санал аргах боломжоор хангаж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
3.32. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” хэмээн заасан.
3.33. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлстэй нь тэнцэх олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болно.
3.34. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий Б/11 дүгээр захирамжид Төрийн хэмнэлтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан нь техникийн шинжтэй алдаа байсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болохыг тэмдэглэв.
3.35. Ийнхүү дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.5, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Ц.Б-г албан тушаалаас халах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-г урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийлгэхийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА