Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2024/00511

 

 

 

 

 

2024 12 09 132/ШШ2024/00511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хүсэлт гаргагчийн шаардлага: Мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай 132/2024/00536/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1969 онд Булган аймгийн *******анд төрсөн.54 настай. Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд халагдаж ирснээс хойш тасралтгүй мал маллаж амьдарч байна.

Миний 1995, 1997 оны мал тооллогын А дансанд Дашийн Батаа гэж овгийг өвөөгөөр маань овоглож буруу бүртгэсэн байх бөгөөд миний ээж Цэнд-Аюушийн аавыг Хоролын Даш гэж хүн байсан. Би өвөөтэйгөө хамт мал маллаж өвөөгөө харж асарч өнгөрүүлсэн болохоор Дашийн гэж андуурч бүртгэсэн байна. Миний аав Түгжийн Найдан гэж хүн байдаг бөгөөд ааваараа овоглодог юм. Иймд 1995,1997 онуудад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

- Мал тооллын баримт /хэргийн 5-7-р хуудас/,

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Д.Болормаа, Б.Дэмбэрэлдорж нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гарагч *******гийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь 1995, 1997 онуудын малын А дансанд Дашийн Батаа гэж овгийг өвөөгөөр маань овоглож буруу бүртгэсэн байх бөгөөд миний ээж Цэнд-Аюушийн аавыг Хоролын Даш гэж хүн байсан. Би өвөөтэйгөө хамт мал маллаж өвөөгөө харж асарч өнгөрүүлсэн болохоор Дашийн гэж андуурч бүртгэсэн байна. Иймд 1995,1997 онуудад мал маллаж байсан тул шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь, төрсний бүртгэлийн лавлагаа лавлагаа, мал тооллын баримт, гэрч Д.Болормаа, Б.Дэмбэрэлдорж нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

5. Иймд хүсэлт гарагчийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Хөргүүд овогт Чүлтэмийн Энхбаяр /РД:ГЙ69052210/-ийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА