| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00610/И |
| Дугаар | 132/ШШ2024/00536 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 132/ШШ2024/00536
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Булган аймаг, *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, *******,*******,*******,******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах тухай 132/2024/00610/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 10 дугаар сард Б.Баасанжалбатай машин худалдах талаар харилцан тохиролцож Исуцу вилкорн загварын 97-87 БУЛ улсын дугаартай машиныг 5,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Машины үнийг бэлэн мөнгөөр авах бол 5,000,000 төгрөг байхаар, харин бэлэн бусаар 2024, 2025 онуудад манай ямаар самнаж өгөхөөр тус тус харилцан тохиролцсон. Ингээд бид хоёр харилцан тохиролцоод мөнгөө өгөх, эсвэл 2 жил дараалан манай ямаар самнаж өгөхөөр тохиролцож машиныг бичиг баримтын хамтаар явуулсан. Гэвч машиныг авч яваад өөр хүнд зарж борлуулсан. Иймд Б.Баасанжалбаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баасанжалба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхсайхан нь хариуцагч Б.Баасанжалбад холбогдуулан нийт 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Баасанжалба нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Мөнхсайханы нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 /таван сая/ төгрөгийг хариуцагч Б.Баасанжалба нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Б.Баасанжалбаас 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА