| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00313/И |
| Дугаар | 132/ШШ2024/00281 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00281
| 2024 07 25 | 132/ШШ2024/00281 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: *******, *******,*******,*******,
Нэхэмжлэгч: *******, *******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаас 8,360,000 /найман сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Баттөмөр, О.Даваасүрэн нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.Баттөмөр, О.Даваасүрэн миний бие Б.Майцэцэгт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Майцэцэгтэй бид харилцан тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Баттөмөр, О.Даваасүрэн нар нь хариуцагч Б.Майцэцэгт холбогдуулан 8,360,000 /найман сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчтай харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Баттөмөр, О.Даваасүрэн нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Майцэцэгт холбогдох, 8,360,000 /найман сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,355 /далан дөрвөн мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 74,355 /далан дөрвөн мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баттөмөр, О.Даваасүрэн нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ