| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00352/И |
| Дугаар | 315/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 315/ШШ2025/00011
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1-д байрлах, утас 88433360, ХААН банкны
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дугаар багт оршин суух, утас ..., ******* овогт *******ын *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 12,554,740.3 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг нийт 12,570,740.3 (Арван хоёр сая таван зуун далан мянга долоон зуун дөчин төгрөг, гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь ХААН банк ХК-ийн БЗ Цайз ТТ тооцооны төвтэй 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/201743297332 тоот зээлийн гэрээ байгуулж 8,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй. Тиймээс үндсэн зээл 5,440,274.4 төгрөг, зээлийн хүү 6,413,655.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 700,810.7 төгрөг, нотариатын төлбөр 16,000 төгрөг, нийт 12,570,740.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,554,740.3 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 12,570,740.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 12,570,740.3 төгрөгийг хариуцагч Г.******* нь 6 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,070,740.3 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,082 төгрөгийн тал хувь 108,041 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 108,041 төгрөгийг хариуцагч Г.*******эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 12,554,740.3 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг нийт 12,570,740.3 (Арван хоёр сая таван зуун далан мянга долоон зуун дөчин төгрөг, гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь зургаа хувааж 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,070,740.3 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,082 төгрөгийн тал хувь 108,041 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 108,041 төгрөгийг хариуцагч Г.*******эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА