| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00368/И |
| Дугаар | 315/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00020
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, .. тоотод оршин суух, утас .., *******гийн *******ын,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Наран сумын ... дугаар багт оршин суух, утас 9...0, ******* *******д холбогдох
8,020,000 (Найман сая хорин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.*******тэй танилцаж тодорхой тооны төлөг, даага, гүү авахаар тохиролцож 1 төлгийг 50,000 төгрөгөөр бодож түүний ХААН банкны ******* тоот дансаар нийтдээ 13,020,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн. 186 тооны бог мал авахаас 100 тооны бог авсан. 2021 оны намар Корона вирус гарснаас шалтгаалж бусад малаа авч чадаагүй. Ингээд цар тахал хэвийн болж 2023 онд холбогдоход удахгүй өгнө, одоо гэж хэлсээр сүүлдээ утсаа авахаа больсон. Б.*******д мал авах боломжгүй болсон тул мөнгөө буцааж авъя гэж удаа дараа хэлсэн ч өгөөгүй. Тиймээс 86 тооны төлөгний мөнгө 4,300,000 төгрөг, 1 дааганы мөнгө 600,000 төгрөг, 1 гүүний мөнгө 800,000 төгрөг, үхэр өгнө гэж өөрөө авсан 2,320,000 төгрөг, нийт 8,020,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын иргэн Д.*******д 6,500,000 төгрөг төлж хохирлыг барагдуулахаар тохиролцсон нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 8,020,000 (Найман сая хорин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 8,020,000 төгрөгийг 6,500,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Б.******* 6,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн 8,020,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,550 төгрөгийн тал хувь 76,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 6,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 118,950 төгрөгийн тал хувь 59,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Б.*******гээс 8,020,000 (Найман сая хорин мянга) төгрөг гаргуулах шаардлагаа 6,500,000 (Зургаан сая таван зуун мянга) төгрөг болгон багасгаж, хариуцагч Б.******* 6,500,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,550 төгрөгийн тал хувь 76,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 6,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 118,950 төгрөгийн тал хувь 59,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА