Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2025/00039

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух, утас ..., *******ийн *******ийн

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дугаар баг, ... гэх газар нутаглах, утас ..., *******ын *******д холбогдох 

худалдан борлуулсан адууны үнэ 3,000,000 (Гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би өөрийн азаргаа Мөнххаан сумын харьяат Д.******* гэх хүнд зарсан. Түүнийг настай хүн, хурдан морь уяж, сойж байсан болохоор итгээд 3,000,000 төгрөгөөр худалдсан. Ингээд Д.*******гийн хэлснээр хүү *******гийн *******т 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Мөнххаан сумын Цагаан-Усны хоолой гэх газарт нутаглаж байхад нь баримт үйлдэж хүлээлгэн өгсөн. Тэр үед Д.******* Улаанбаатар хотод байсан. Азаргаа хүлээн авснаас хойш нэг ч төгрөгийг төлөөгүй. Тиймээс хариуцагч Д.*******гаас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд харилцан тохиролцож 1,500,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 1,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсон гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг хариуцагч Д.******* 2 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард багтаан 1,500,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 31,475 төгрөгийг хариуцагч Д.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 (Гурван сая) төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард багтаан 1,500,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 31,475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА