Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2025/00038

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн  шүүгч П.Болормаа би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, утас: ..., Мобифинанс ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 282,602 (Хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.******* нь Мобифинанс ББСБ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 140000521619 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан. Ч.******* нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй ба өнгөрсөн хугацаанд 13,239 төгрөгийг төлсөн. Тиймээс үндсэн зээл 99,966 төгрөг, зээлийн хүү 153,829 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,807 төгрөг, нийт 282,602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний буруу тул уг нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дотор төлж барагдуулна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 282,602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 282,602 төгрөгийг хариуцагч Ч.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,528 төгрөгийн тал хувь 4,264 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 4,264 төгрөгийг хариуцагч Ч.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн хариуцагч Ч.*******гаас 282,602 (Хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун хоёр) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,528 төгрөгийн тал хувь 4,264 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 4,264 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА