Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00037

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух, утас ..., ******* ******* ХХК-ийн,

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас ..., *******гийн *******од холбогдох 

барааны үлдэгдэл төлбөр 4,857,675 (Дөрвөн сая найман зуун тавин долоон мянга зургаан зуун далан тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.******* нь манай ******* ******* ХХК-аас бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдаж авдаг байсан. Талуудын тооцооны үлдэгдлийн баталгаагаар Б.******* нь манайд бараа, бүтээгдэхүүний 9,497,929 төгрөгийн өртэй гарсан. Хариуцагч нь уг бараа, бүтээгдэхүүний төлбөрөөс манайд төлөлт хийж явсаар одоо 4,857,675 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа. Бид хариуцагчаас бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Иймд хариуцагчаас бараа, бүтээгдэхүүний тооцооны үлдэгдэл төлбөр 4,857,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилж буй 4,857,675 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Гэхдээ уг мөнгийг бөөн төлөх санхүүгийн боломжгүй байгаа тул 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 357,675 төгрөгийг төлж төлбөрийг бараглуулах хүсэлтэй байна. Иймд миний саналыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 4,857,675 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага барааны төлбөр 4,857,675 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 375,675 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,000 төгрөгийн тал хувь 46,500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 46,500 төгрөгийг хариуцагч Б.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Б.*******оос барааны үлдэгдэл төлбөр 4,857,675 (Дөрвөн сая найман зуун тавин долоон мянга зургаан зуун далан тав) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 375,675 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,000 төгрөгийн тал хувь 46,500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 46,500 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА