| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01110/И |
| Дугаар | 320/ШШ2025/00035 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2025/00035
| 2025 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 320/ШШ2025/00035 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **********багийн ******* байрны ********* тоотод оршин суух, *******************
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 155/2024/01110/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *********** нь 2001 онд *********** гэх хүнээс одоогийн оршин сууж байгаа уг байрыг худалдаж авсан юм. Манай байр нь хуучны гурилын үйлдвэрийн байр байсан бөгөөд анхны өмчлөгч нь ********* гэх хүн байсан юм билээ. Манай байр байсан бөгөөд анхны өмчлөгч нь ********* гэдэг хүн байсан юм билээ. Манай байр нь 18 айлын орон сууц бөгөөд нэг давхар шавран байр бий.
Манайх том жижиг 2 цонхтой хойшоо харсан хаалгатай 2 өрөө байр байгаа. Нийтдээ 35.2 м.кв хэмжээтэй, байраа худалдаж авсанаас хойш 23 жил тасралтгүй амьдарч байна. Би анх байраа худалдаж авахдаа гэрээ бичиг хийсэн зүйл байхгүй. Анхны өмчлөгч болох *********, миний байр худалдаж авсан **********нартай холбогдож чадахгүй хаана байгааг нь мэдэхгүй байна. Одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах болтол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөө тогтоолгох шаардлагатай болсон тул ********* намайг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа: ********* миний бие 2004 онд ************ гэх хүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* багийн Гурилын үйлдвэрийн ******* байрны ********** байрлах ******* 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Тухайн үед ямар нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, баримт шилжүүлэг хийж аваагүй юм. Надад худалдсан гэх ********* нь тус байрыг Ч.********* гэдэг хүнээс худалдаж авсан байдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ мөн адил Ч.*********гаас шилжүүлж аваагүй байсан. Одоо Ч.********* нь надад тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрдөг. Мөн ****** бид хоёрын дунд ямар нэг өр төлбөрийн асуудал байхгүй учир ********* нь намайг Ч.*********гаас гэрчилгээгээ шилжүүлэн авахыг зөвшөөрсөн бөгөөд өр төлбөргүй гэдгээ баталж гар бичвэр тус шүүхэд бичиж өгсөн байгаа.
Иймд миний бие Ч.********* гэх хүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Гурилын үйлдвэрийн ***** байрны ****** байрлах ********* өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлэн авахаар болсон учир тус шүүхэд гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** багийн Гурилын үйлдвэрийн ** байрны ***** тоотод байрлах **** 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ********* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны эзэмшигч Ч.********* гэх хүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** багийн Гурилын үйлдвэрийн ******* байрны **** байрлах 35.2 м.кв 2 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлэн авахаар болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *********ы 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *********д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *********ы нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ********* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны эзэмшигч Ч.********* гэх хүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Гурилын үйлдвэрийн **** байрны **** байрлах ******* орон сууцны гэрчилгээг шилжүүлэн авахаар болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *********д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ