| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01324/И |
| Дугаар | 320/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00036
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00036 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ********, Сүхбаатарын *********
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** багийн ***** гудамжны **** тоотод оршин суух, ***********
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 18,128,455.93 төгрөг, зээлийн хүү 1,054,884.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,169.20 төгрөг, нийт 19,210,510.12 (арван есэн сая хоёр зуун арван мянга таван зуун арван төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01324/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* нь 2022 оны 11 дүгээр сарын *** өдөр Голомт банктай ********* тоот зээл болон барьцааны зээлийн гэрээ байгуулж 20,000,000.00 (хорин сая төгрөг) төгрөгийг жилийн 16.8% (арван зургаа аравны найман)-ийн хүүтэйгээр 30 (гучин сар) сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ******* тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 24,000,000.00 (хорин дөрвөн сая төгрөг) төгрөгөөр нэмэгдүүлж жилийн 17.4% (арван долоо аравны дөрвөн)-ийн хүүтэйгээр 30 (гучин сар) сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч нь дээрх ********тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй ****хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд *********-ны өдрийн байдлаар цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн зээлийн төлбөрт 18,128,455.93 төгрөг
Үндсэн хүү 1,054,884.99 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 27,169.20 төгрөг
Нийт 19,210,510.12 төгрөг
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэгч ***** Голомт банктай байгуулсан ЗГ3205126317 зээлийн гэрээний үүрэгт нийт 19,210,510.12 ( Арван есэн сая хоёр зуун арван мянга таван зуун арван төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ****** олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн *********тоот оршин суух, ********** миний бие Голомт банкнаас нэхэмжилж байгаа 19,210,510.12 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
2025.01.31-нд 1,600,880
2025.02.28-нд 1,600,880
2025.03.31-нд 1,600,880
2025.04.30-нд 1,600,880
2025.05.31-нд 1,600,880
2025.06.30-нд 1,600,880
2025.07.31-нд 1,600,880
2025.08.31-нд 1,600,880
2025.09.30-нд 1,600,880
2025.10.31-нд 1,600,880
2025.11.30-нд 1,600,880
2025.12.31-нд 1,600,830.12
Нийт 19,210,510.12 төгрөгийг Голомт банкинд төлж барагдуулна гэжээ.
******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *********нь Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Зээлдэгч ********** шүүхэд гаргасан хариу тайлбар болох
2025.01.31-нд 1,600,880
2025.02.28-нд 1,600,880
2025.03.31-нд 1,600,880
2025.04.30-нд 1,600,880
2025.05.31-нд 1,600,880
2025.06.30-нд 1,600,880
2025.07.31-нд 1,600,880
2025.08.31-нд 1,600,880
2025.09.30-нд 1,600,880
2025.10.31-нд 1,600,880
2025.11.30-нд 1,600,880
2025.12.31-нд 1,600,830.12
Нийт 19,210,510.12 төгрөгийг төлж барагдуулах саналыг Голомт банкны зүгээс хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ холбогдуулан үндсэн зээл 18,128,455.93 төгрөг, зээлийн хүү 1,054,884.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,169.20 төгрөг, нийт 19,210,510.12 (арван есэн сая хоёр зуун арван мянга таван зуун арван төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 19,210,510.12 (арван есэн сая хоёр зуун арван мянга таван зуун арван төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,600,830.12 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч ********* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ************ 2024 оны *********** өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,003 (хоёр зуун тавин дөрвөн мянга гурав) төгрөгийн тал хувь болох 127,001.50 (нэг зуун хорин долоон мянга нэг төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,001.50 (нэг зуун хорин долоон мянга нэг төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,001.50 (нэг зуун хорин долоон мянга нэг төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ********** олгохоор тогтов.
Хариуцагч ********* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *********т холбогдох, үндсэн зээл 18,128,455.93 төгрөг, зээлийн хүү 1,054,884.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,169.20 төгрөг, нийт 19,210,510.12 (арван есэн сая хоёр зуун арван мянга таван зуун арван төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 19,210,510.12 (арван есэн сая хоёр зуун арван мянга таван зуун арван төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,600,880 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,600,830.12 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,003 (хоёр зуун тавин дөрвөн мянга гурав) төгрөгийн тал хувь болох 127,001.50 (нэг зуун хорин долоон мянга нэг төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,001.50 (нэг зуун хорин долоон мянга нэг төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,001.50 (нэг зуун хорин долоон мянга нэг төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ********** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ