| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0161/Э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Цэвээнжав |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Х.Цэвээнжав,
Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ожоо овогт Чгийн Тт холбогдох 1808002100042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1969 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ожоо овогт Чгийн Т /РД:../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарынм 01-ний өдөр би хүү Тэргэл, эхнэр Э нарын хамтаар автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын хойд талын замын уулзвар дээр 2 дугаар эгнээнээс хойшоо буюу ханын материал тал руугаа эргэх гээд дохио өгөөд зогсож байтал манай машины хажуу талд 26-50 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашин ирж зогссон. Гэнэт л тухайн автомашины жолоочийн эсрэг талд буюу урд талд нь сууж явсан согтуу эрэгтэй машинаасаа бууж ирээд автомашины жолооч талын цонхыг гараараа нүдээд байхаар нь машинаас буугаад чи яаж байгаа юм болиоч гэж хэлтэл шууд миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохьсон. Энэ үед миний баруун нүд хөхөрсөн, хамар хавдсан, 1 шүд суларч хөдөлсөн байна. ...Автомашинд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 х/
1.2.Шүүгдэгч Ч.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би дүү З, Төгсбадрах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын хойд талд байрлах засмал замын уулзвар дээр хойшоо эргэх гээд зогсож байтал хажуу талд хар өнгийн приус автомашин ирээд байн байн шахаад байсан. Би энэ үед дүү Згийн машинаас буугаад нөгөө машины жолооч талын цонхыг нь тогшоод чи яаж яваад байгаа юм вэ гэж хэлтэл тухайн автомашины хойд талаас нэг эрэгтэй хүн бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би адилхан зууралдаад 1-2 удаа нүүрэн тус газарт нь цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х/
1.3.Гэрч Т.Тэргэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэнэт тухайн машинаас нэг согтуу ах бууж ирээд миний машины жолооч талын цонхыг цохиод ална шүү гээд байсан. Энэ үед манай аав Т машинаас буугаад болиоч яаж байгаа юм гэж хэлтэл зөрүүлээд аавын нүүрэн тус газарт нь нилээн хэдэн удаа цохьсон. Гэтэл аавын үүдэн урд талын дээд 1 шүд нь суларч хөдөлсөн, хамар нүүр нь шалбарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 х/
1.4.Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад хажуу талд ирээд зогссон цагаан өнгийн приус автомашины хойд хаалганаас нэг согтуу эрэгтэй хүн бууж ирээд миний хүүгийн машины жолооч талын цонхыг гараараа нүдээд байсан. Энэ үед манай нөхөр Т машинаас буугаад чи яаж байгаа юм бэ болиоч гэж хэлтэл нөгөө согтуу эрэгтэй шууд манай нөхрийн нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсныг мэдэхгүй байна. Т цохиулсны дараа урд талынх нь үүдэн 1 шүд нь суларч хөдлөөд нүүр, хамар нь халцарсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х/
1.5.Гэрч Ч.Төгсбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15-16 цагийн орчимд ах Т, дүү З бид 3 ээжийнхээ гэрт оччихоод гэр рүүгээ харих гээд уулзвар дээр Орчлон хороолол руу эргэх гээд дохио өгөөд зогсож байтал хар өнгийн приус машин хажуу талд ирж зогсоод шахаад байсан. Энэ үед ах Т машинаас буугаад тухайн автомашины жолооч талын цонхыг тогшоод яаж яваад байгаа юм бэ гэж хэлтэл арын суудлаас нь нэг эрэгтэй хүн бууж ирээд шууд ах Тыг заамдаад авсан. Гэтэл ах тухайн эрэгтэйг мөн заамдаж аваад нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/
1.6.Гэрч Ч.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт төрсөн ах Т, Төгсбадрах нар ирээд баяр тэмдэглэж хоол цай идэж уугаад цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Т, Төгсбадрах нар гэр рүүгээ харих болоод би 2 ахыг гэрт нь хүргэж өгөхөөр машинаа бариад гэрээс хамт гарцгаасан. Би Т, Төгсбадрах 2 ахын хамт машинаа бариад Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын хойд талд байрлах засмал замын уулзвар дээр эргэх гээд зогсож байтал хажуу талд нэг машин ирж зогсоод манай машиныг шахаад байсан. Энэ үед ах Т машинаас буугаад нөгөө машины жолооч талын цонхыг нь тогшоод яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн, тэгтэл арынх нь суудлаас нэг эрэгтэй хүн мөн бууж ирж байгаа харагдсан. Намайг машинаас буухад манай ах Т нөгөө машины ард талын хаалганаас бууж ирсэн ахтай хоорондоо барьцалдаад байж байсан. миний мэдэх зүйл энэ л байна. ...” гэх мэдүүлэг /хх 13 х/
1.7.Шинжээчийн 993 тоот дүгнэлт
1.С.Тын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, хамрын үзүүр, уруулд зулгаралт, 1 шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид 1 шүдний булгарал бүхий гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт 5% нөлөөлнө. гэх дүгнэлт /хх 17 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Гэрч Ч.Төгсбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ах 5 настай хүүхэдтэйгээ 2-лаа амьдардаг. Эхнэр нь Турк улсад амьдардаг гэсэн. Эхнэрийг нь би сайн мэдэхгүй. Т ах зан аашны хувьд айхтар ширүүн догшин зангүй, дөлгөөн зөөлөн зантай, ах дүү хамаатан садандаа нэр хүндтэй, архи дарс баяр ёслолын үеэр хааяа 1 амсдаг. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/
2.2.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25 х/
2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27 х/
2.4.Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх 38 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирлын тооцооны баримт /хх 39 х/
3.3.Хохиролд 333,000 төгрөг төлсөн баримт /хх 40 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Ч.Т нь архидан согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын хойд талын засмал зам дээр “машин шахлаа” гэх шалтгаанаар иргэн С.Тыг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, хамрын үзүүр, уруулд зулгаралт, 1 шүдний булгарал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Тын “... 2018 оны 01 дүгээр сарынм 01-ний өдөр би хүү Тэргэл, эхнэр Э нарын хамтаар автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын хойд талын замын уулзвар дээр 2 дугаар эгнээнээс хойшоо буюу ханын материал тал руугаа эргэх гээд дохио өгөөд зогсож байтал манай машины хажуу талд 26-50 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашин ирж зогссон. Гэнэт л тухайн автомашины жолоочийн эсрэг талд буюу урд талд нь сууж явсан согтуу эрэгтэй машинаасаа бууж ирээд автомашины жолооч талын цонхыг гараараа нүдээд байхаар нь машинаас буугаад чи яаж байгаа юм болиоч гэж хэлтэл шууд миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохьсон. Энэ үед миний баруун нүд хөхөрсөн, хамар хавдсан, 1 шүд суларч хөдөлсөн байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 х/
Шүүгдэгч Ч.Тын “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би дүү З, Төгсбадрах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын хойд талд байрлах засмал замын уулзвар дээр хойшоо эргэх гээд зогсож байтал хажуу талд хар өнгийн приус автомашин ирээд байн байн шахаад байсан. Би энэ үед дүү Згийн машинаас буугаад нөгөө машины жолооч талын цонхыг нь тогшоод чи яаж яваад байгаа юм вэ гэж хэлтэл тухайн автомашины хойд талаас нэг эрэгтэй хүн бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би адилхан зууралдаад 1-2 удаа нүүрэн тус газарт нь цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х/
Гэрч Т.Тэргэлийн “...Гэнэт тухайн машинаас нэг согтуу ах бууж ирээд миний машины жолооч талын цонхыг цохиод ална шүү гээд байсан. Энэ үед манай аав Т машинаас буугаад болиоч яаж байгаа юм гэж хэлтэл зөрүүлээд аавын нүүрэн тус газарт нь нилээн хэдэн удаа цохьсон. Гэтэл аавын үүдэн урд талын дээд 1 шүд нь суларч хөдөлсөн, хамар нүүр нь шалбарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 х/
Гэрч Д.Эийн “...Гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад хажуу талд ирээд зогссон цагаан өнгийн приус автомашины хойд хаалганаас нэг согтуу эрэгтэй хүн бууж ирээд миний хүүгийн машины жолооч талын цонхыг гараараа нүдээд байсан. Энэ үед манай нөхөр Т машинаас буугаад чи яаж байгаа юм бэ болиоч гэж хэлтэл нөгөө согтуу эрэгтэй шууд манай нөхрийн нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсныг мэдэхгүй байна. Т цохиулсны дараа урд талынх нь үүдэн 1 шүд нь суларч хөдлөөд нүүр, хамар нь халцарсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х/
Гэрч Ч.Төгсбадрахын “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15-16 цагийн орчимд ах Т, дүү З бид 3 ээжийнхээ гэрт оччихоод гэр рүүгээ харих гээд уулзвар дээр Орчлон хороолол руу эргэх гээд дохио өгөөд зогсож байтал хар өнгийн приус машин хажуу талд ирж зогсоод шахаад байсан. Энэ үед ах Т машинаас буугаад тухайн автомашины жолооч талын цонхыг тогшоод яаж яваад байгаа юм бэ гэж хэлтэл арын суудлаас нь нэг эрэгтэй хүн бууж ирээд шууд ах Тыг заамдаад авсан. Гэтэл ах тухайн эрэгтэйг мөн заамдаж аваад нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/
Шинжээчийн 993 тоот дүгнэлт
1.С.Тын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, хамрын үзүүр, уруулд зулгаралт, 1 шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид 1 шүдний булгарал бүхий гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт 5% нөлөөлнө. гэх дүгнэлт /хх 17 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирлын тооцооны баримт /хх 39 х/-аар С.Тад 333,000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг хохирлыг төлсөн болох нь хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдсон.
Хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэхийг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Ч.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Ч.Тт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдсныг харгалзан үзээд түүнд шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оноож, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 333,000 төгрөг төлөгдсөн болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ожоо овогт Чгийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ч.Т-т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Т-т мэдэгдсүгэй.
5.Ч.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, 333,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ