Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00037

 

 

 

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00037

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ********, Сөүлийн гудамж-******, Сөүл оффисын 4 давхарт байрлах, ***********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** сумын ******* багт оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны ******* гудамжны ****** түр оршин суух, *********

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,709,249.66 төгрөг, зээлийн хүү 3,057,077.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,207.90 төгрөг, нотариатын хөлс 45,000 төгрөг, нийт 7,242,535.06 (долоон сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун гучин таван төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01344/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ********* нь ХААН банк" ХК-тай ********* тоот зээлийн гэрээ байгуулж 8,000,000,00 /Найман сая/ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор ************ тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Зээлдэгчээс гаргасан хүсэлтийн дагуу ************тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, ********* сараар зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлдэгч ********* нь ********-ны өдрийн байдлаар ********** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 4,290,750.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,736,143.72 төгрөг, нийт 6,026,894.06 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар ************ тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 3,709,249.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,057,077.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 431,207.90 төгрөг, нийт 7,197,535.06 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч ********* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч *********аас ******** тоот зээлийн гэрээний үүрэг 7,197,535.06 төгрөг, нотариатын зардал 45,000 төгрөг, нийт 7,242,535.06 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ********* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ********* миний бие Хаан банкны нэхэмжилж буй 7,242,535.06 (долоон сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун гучин таван төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь *********ид холбогдуулан үндсэн зээл 3,709,249.66 төгрөг, зээлийн хүү 3,057,077.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,207.90 төгрөг, нотариатын хөлс 45,000 төгрөг, нийт 7,242,535.06 (долоон сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун гучин таван төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,242,535.06 (долоон сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун гучин таван төгрөг зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ******** өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,900 (нэг зуун гучин мянга есэн зуу) төгрөгөөс 7,242,535.06 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 130,831 төгрөгийн тал хувь болох 65,415.50 (жаран таван мянга дөрвөн зуун арван таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 69 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 65,415.50 төгрөг, нийт 65,484.50 (жаран таван мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 65,415.50 (жаран таван мянга дөрвөн зуун арван таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ************ олгохоор тогтов.

Хариуцагч ********* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********ын нэхэмжлэлтэй, хариуцагч *********ид холбогдох, үндсэн зээл 3,709,249.66 төгрөг, зээлийн хүү 3,057,077.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,207.90 төгрөг, нотариатын хөлс 45,000 төгрөг, нийт 7,242,535.06 (долоон сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун гучин таван төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,242,535.06 (долоон сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун гучин таван төгрөг зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,900 (нэг зуун гучин мянга есэн зуу) төгрөгөөс 65,415.50 (жаран таван мянга дөрвөн зуун арван таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нийт 65,484.50 (жаран таван мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 65,415.50 (жаран таван мянга дөрвөн зуун арван таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ