Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00039

 

 

 

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00039

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод оршин суух, ************

Нэхэмжлэлийн шаардлага: Хүнсний барааны үлдэгдэл төлбөр 782,500 (долоон зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01383/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ********* нь 2024 оны 7 сарын 25-ны өдөр манай байгууллагаас 1,302,194 төгрөгний үнэ бүхий хүнсний барааг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар авсан боловч хугацаандаа тооцоо хийгээгүй 4 сар хугацаа хэтэрсэн. 10 сарын 09-ний өдөр тооцооноосоо 439,693 төгрөгний үнэ бүхий бараа, мөн 11 сарын О6-ны өдөр 80000 төгрөг дансаар хийж тус тус тооцооноос хассан.

Үлдэгдэл тооцоо болох 782,500 төгрөгийг 11 сарын 11-ний өдөр төлж барагдуулна гэж үлдэгдлийн баталгаа бичиж өгсөн боловч холбоо барихад орлого муу байна удахгүй хийнэ гэж хойшлуулсаар байгаад үлдэгдлийн баталгааны хугацаа дууссан. Мөн утас руу нь залгахад утсаа авахгүй болсон гэжээ.

Хариуцагч ********* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 782,500 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгана гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** компани нь *********т холбогдуулан хүнсний барааны үлдэгдэл төлбөр 782,500 (долоон зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох 782,500 (долоон зуун наян хоёр мянга таван зуу) төгрөгийг нэхэмжлэгч *********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,330 (хорин гурван мянга гурван зуун гуч) төгрөгийн тал хувь болох 11,665 (арван нэгэн мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,665 (арван нэгэн мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,665 (арван нэгэн мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *********-д олгохоор тогтов.

Хариуцагч ********* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********** нэхэмжлэлтэй, хариуцагч *********т холбогдох, хүнсний барааны үлдэгдэл төлбөр 782,500 (долоон зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох  782,500 (долоон зуун наян хоёр мянга таван зуу) төгрөгийг нэхэмжлэгч *********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,330 (хорин гурван мянга гурван зуун гуч) төгрөгийн тал хувь болох 11,665 (арван нэгэн мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,665 (арван нэгэн мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,665 (арван нэгэн мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

 

ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ