Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00059

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00059

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01240/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1985 онд Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********** дугаар ангийг төгссөн. Түнэл сумын **** нэгдэлд ***** өдрөөс ******** хоньчноор ажиллаж байгаад ***** цэргийн албанд татагдсан. Дорноговь аймагт цэргийн алба хааж 1990 онд цэргээс халагдаж ирсэн. 1990 онд цэргээс халагдаж ирээд Ялалт нэгдэлдээ хоньчноор ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ********* болж, 1993 он хүртэл компани тартал Түнэл сумын ****** ажилласан. Нэгдэл компани болж өөрчлөгдөж байсан. Түүнээс хойш хувиараа мал маллаж өдийг болтол ажилласан.

Малчнаар тэтгэвэрт орох гэж байгаатай холбогдуулан цэрэгт явахаас өмнөх ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэтэл миний ажилд орсон, гарсан тушаал архивын тасгаас олдоогүй.

Иймд миний Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн ******* оны ******** өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Би ****** ангийг төгсөж байсан. Манай аав ***** хонь хариулж байсан. Ээж *********** саальчин хийж байсан...гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн архивын тасгийн *********** дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын **********дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********** малчнаар ажиллаж байсан ********** оны онуудын цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, МХЗЭ-ийн төв хорооноос ******* олгосон хүндэт илгээлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар********** дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар, ********* дугаартай ****** цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас ****** олгосон Одонт тугийн дурсамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ***** иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч ***** хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ****** хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Түнэл сумын 8 жилийн сургууль ******* онд төгссөн хүүхдүүдийг хуваарьласан комиссын хурлын протокол ********* гэх бичилттэй баримтын архивын хуулбар, тус баримтын хавсралтын хуулбар, Түнэл сумын 8 жилийн сургуулийн 8 анги төгсөгчдийн боловсролын гэрчилгээний үнэмлэхийн тооцоо гэх баримтын архивын хуулбар, тус баримтын хавсралтын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 6-17, 50-54, 80-82 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ********* гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 44 дүгээр тал).

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 30-34 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ********* дугаартай албан бичиг (хх-ийн 35 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн ********* дугаартай Манай байгууллагын архив 1991 онд шатсан тул 1991 оноос өмнөх 1985-1986 онуудын 8 дугаар анги төгсөгчдийн журнал, анкет, архивд хадаглагдаагүй болно. ***** нь 1985 онд *** багштай 8б ангид суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн нь үнэн болно. гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 72 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан ******** 1986-1988 оны онуудын цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 73-76 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ********* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Малчнаар тэтгэвэрт орох гэж байгаатай холбогдуулан цэрэгт явахаас өмнөх ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэтэл миний ажилд орсон, гарсан тушаал архивын тасгаас олдоогүй.

Иймд Хөвсгөл аймгийн Түнэл сумын ************** өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********* өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ********* нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн *********** өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын *********** албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан ********** 1986 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэлх, 1986 оны 7,8, 11, 12 дугаар сарууд, 1987 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх, 1987 оны 7, 10,11, 12 дугаар саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 8-12, 73-76 дугаар тал),

Түнэл сумын *******онд төгссөн хүүхдүүдийг хуваарьласан комиссын хурлын протокол *************** гэх толгой бичвэр бүхий баримтын хавсралтын ХАА-д илгээлт ба хуваарь илгээлт гэх хэсэгт 3 дэс дугаарт ********* гэх бичилттэй баримтын архивын хуулбар (хх-ийн 81 дүгээр тал),

Түнэл сумын 8 жилийн сургуулийн 8 анги төгсөгчдийн боловсролын гэрчилгээний үнэмлэхийн тооцоо гэх толгой бичвэр бүхий баримтын ************ сурлагын ерөнхий дүн гэх хэсэгт дунд, боловсролын үнэмлэхийн дугаар гэх хэсээгт ********** хүлээж авсан гэх хэсэгт ********* гэх бичилттэй баримтын архивын хуулбар (хх-ийн 82 дугаар тал),

МХЗЭ-ийн төв хорооноос 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон ********** нь МХЗЭ-ийн гишүүний алдар нэрийг хэзээ ямагт өндөрт өргөж, сайханм эх орныхоо социалист хөдөө аж ахуй түүний үндсэн салбар-мал аж ахуйг хөгжүүлэх ариун үйлст биечлэн оролцож, мал маллах сайхан үйлсийг ахмад үе, аав, ээж, ах ,эгч нараасаа сурах ариун хөдөлмөрт бадрангуй эх оронч чин эрмэлзлэлээ илэрхийлэн явж байгаа тул МХЗЭ-ийн хүндэт илгээлт олгов. гэх бичилттэй 159 дугаартай илгээлтийн нотариатчаар гэрчлүүлсэн баримт (хх-ийн 13 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, *********** Ажилладаг гэх хэсэгт Түнэл Баян-Улаан, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт Малчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Түнэл, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт ****, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.19... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 30-34 дүгээр тал),

Гэрч ********* ... ********* бид хоёр хамт 1985 оны 6 дугаар сард сургуулиасаа гарч сайн дураараа Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд илгээлтийн эзэн болж очиж байсан. Би тус нэгдэлд үхэр малладаг байсан. Харин ********* нь хонь хариулдаг байсан юм. Бид хоёр тус нэгдэлд 1989 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн дарга нь Төмөрбаатар гэж хүн байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд *********ийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

*********ид холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******** өдрийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн ********** оны тушаал шүүж үзэхэд *********той холбоотой баримт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/1065 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 6, 35 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн *********дугаартай Манай байгууллагын архив 1991 онд шатсан тул 1991 оноос өмнөх 1985-1986 онуудын 8 дугаар анги төгсөгчдийн журнал, анкет, архивд хадаглагдаагүй болно. ******* нь 1985 онд ********** ангид суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн нь үнэн болно. гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 72 дугаар тал),

Нэхэмжлэгч ********* нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх ******** дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 14 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* Хөвсгөл аймгийн ************ өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ