Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2024/00918

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,795,215.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* *******тай ЗГ3205132173 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Д.******* нь ЗГ3205132173 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 102 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Иймд Д.*******гээс ...нийт 18,795,215.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас 25,000,000 төгрөгийн зээл авсан. Тиймээс 18,795,215.53 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Өвчний улмаас төлөлтөө хийж чадаагүй. Одоо ажлаа хийж байгаа тул сар сардаа хувааж төлөх боломжтой гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,795,215.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь “******* *******” ХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ3205132173 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 18,795,215.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,926.08 төгрөгийн 50 хувь болох 125,963.04 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 125,963.04 төгрөгийг, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 125,963.04 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 18,795,215.53 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д  төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,926.08 төгрөгийн 50 хувь болох 125,963.04 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 125,963.04 төгрөгийг, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 125,963.04 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.ЖАРГАЛТУЯА