Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00060

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00060

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********

хариуцагч: Хөвсгөл аймгийн ************

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 10,359,950 (арван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай 155/2024/01233/и индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *********, түүний өмгөөлөгч *********,

Хариуцагч *********, түүний өмгөөлөгч *********,

Иргэдийн төлөөлөгч *********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ********* нь ********* улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ******* сард Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр 15,700,000 төгрөгөөр худалдан авсан. Миний авсан тээврийн хэрэгсэл нь он залуутай, тухайлбал 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсад орж ирсэн. Би банк бусын зээлийг төлсөөр 2024 оны 8 дугаар сард дуусгаад тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний тээврийн хэрэгслийг надтай хамт ажилладаг ******* хүүхэд нь болох ********* гуйж аваад манай найз тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй юм, бид нар хальтхан гарах хэрэгтэй боллоо, та машинаа хэсэгхэн өгч байгаач гэхээр нь өөрийнхөө тээврийн хэрэгслийг аваачиж өгсөн. Тэр өдрийн 15 цагийн орчим ********* миний гар утас руу залгаад манай найз ********* таны машиныг барьж яваад эмнэлгийн орчим замын хажуугийн төмөр шон мөргөөд таны машиныг эвдчихлээ гэхээр нь би тэр заасан газар яваад очиход миний машин замын хажуугийн төмөр гэрэлтүүлгийн шон мөргөөд урд гупер чихэгдэж хагарч эвдэрээд мөн машины зүүн талын хаалга чихэгдэж машин авах юмгүй болтлоо гэмтсэн байсан. Намайг очиход цагдаа нар ирсэн байсан. Ингээд миний машинаар авто осол гаргасан ********* гэдэг залуугийн асуудал Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* шалгаж машин дотор явсан хүүхдүүд гэмтээгүй гэснээс уг асуудал хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхээс татгалзаж хаагдсан гэдгийг мөрдөгчөөс мэдсэн. Би өөрөө хэргийн оролцогч биш учраас надад холбогдох материал болон хариу мэдэгдэх хуудсыг өгөх боломжгүй гэдгийг мөрдөгч хэлсэн. Тэр осол болсон өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл миний тээврийн хэрэгсэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд өдрийн 5000 төгрөгөөр байсан. ********* нь согтуугаар миний машиныг жолоодож яваад миний машинаар авто осол гаргасан мөртлөө миний машиныг яах болж байна, би хохиролоо яах болж байна гэж Батжаргал гэдэг залуугаас асуухад би мэдэхгүй ,тэр шүүх цагдаагаараа яв гэхээр нь шүүхэд хандаж байгаа нь энэ юм.

Нэхэмжлэлийн шаардлага: ********* нь миний өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ********** өдөр согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаж миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан юм.

1.********-ний хөрөнгө үнэлгээний тайлангаар миний авто машины эвдрэл гэмтэлийн үнэлгээ нь нийтдээ 9,501,950 төгрөг (есөн сая таван зуун нэг мянга есөн зуун тавин төгрөг)

2. Үнэлгээ хийлгэсний ажлын хөлс надаас 708,000 (долоон зуун найман мянга) төгрөг

3. Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд тээврийн хэрэгсэл 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байрласан мөнгө нь 150,000 төгрөг болсон ба энэ мөнгийг би төлж байж тээврийн хэрэгслээ гаргаж авсан. Иймээс дээрхи мөнгөнүүдийг нэгтгэсэн мөнгө болох нийт 10,359,950 (арван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун тавин мянга) төгрөгийг *********аас гаргуулж өгнө үү.

...********* нь ********** төгрөгийг миний өөрийн ХААН банкны ******* дугаартай дансанд төлөхөөр болж эвлэрсэн. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлье гэв.

Хариуцагч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *********т нийт 10,359,950 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түүний ХААН банкны дансанд төлөхөөр тохирсон. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлье гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь *********д холбогдуулан гэм хорын хохирол 10,359,950 (арван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,359,950 (арван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун тавь) төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч *********ын ХААН банк дахь **** дугаартай дансанд төлөхөөр нэхэмжлэгч *********, хариуцагч ********* нар эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *********ын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Голомт банкны 1*** тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 180,709 (нэг зуун наян мянга долоон зуун ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамж 90,354.50 (ерэн мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********т олгохоор тогтов.

Энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч ********* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-ты заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *********ын нэхэмжлэлтэй, хариуцагч *********д холбогдох, гэм хорын хохирол 10,359,950 (арван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,359,950 (арван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун тавь) төгрөгийг ***********-ний өдөр нэхэмжлэгч *********ын ХААН банк дахь ************* дугаартай дансанд төлөхөөр нэхэмжлэгч *********, хариуцагч ********* нар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,709 (нэг зуун наян мянга долоон зуун ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамж 90,354.50 (ерэн мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч ********* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ

  ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА