| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01252/И |
| Дугаар | 320/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00063
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00063 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 155/2024/01252/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын ******* төгссөн. Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Рашаант сумын ****** нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Ардын армийн ******* цэргийн албанд татагдаж 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Тэтгэвэрт орох материалаа бүрдүүлээд Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас цэргийн алба хаасан талаар лавлагаа автал ********* гэх нэрээр цэргийн алба хаасан лавлагаа гарч ирсэн.
Иймд ************* дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ********* гэх нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү.
Намайг бага байхад тогтохгүй байхаар нь нэрийг маань сольчихсон юм билээ. Намайг гэрийнхэн маань ********* гэж дууддаг. Миний 8 дугаар анги төгссөн гэрчилгээ, цэргийн алба хаасан баримт, ажиллаж байх үеийн баримтууд бүгд ********* гэж нэрээр байдаг. Би эцэг эхээс 5 уулаа. Би айлын 2 дахь хүүхэд байгаа юм. ******* нь миний ээж байгаа юм. Намайг цэрэгт татагдахад ******* нь Зүүн Баян-********** ангид цэргийн алба хааж байсан...гэв.
Нэхэмжлэгчээс Батлан хамгаалахын төв архив Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн хэлтсийн ******* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах тухай хүсэлт, ***** дугаартай ******* цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ********** цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 4-5, 26 дугаар тал) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 29-33 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 16-19 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн *********ын төрсний бүртгэлийн лавлагаа,
Батлан хамгаалахын төв архивын даргын ********* өдрийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн ******** хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн. (хх-ийн 20-22 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ********* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тэтгэвэрт орох материалаа бүрдүүлээд Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас цэргийн алба хаасан талаар лавлагаа автал ********* гэх нэрээр цэргийн алба хаасан лавлагаа гарч ирсэн.
Намайг ************* өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ********* гэх нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ********* нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч иргэний бүртгэлд ************ нэрээр бүртгэгдсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн *********** дугаартай *********ын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 42-43 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ...Овог гэх хэсэгт ******, нэр гэх хэсэгт ******, цэргийн алба хаасан эсэх гэх хэсэгт Хаасан... гэх бичилттэй нэхэмжлэгч ********** ХААТР-1(А) маягтын хуулбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 16-19 дүгээр тал)
*********ыг ********* гэж дууддаг болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Намайг бага байхад тогтохгүй байхаар нь нэрийг маань сольчихсон юм билээ. Намайг гэрийнхэн маань ********* гэж дууддаг. Миний 8 дугаар анги төгссөн гэрчилгээ, цэргийн алба хаасан баримт, ажиллаж байх үеийн баримтууд бүгд ********* гэж нэрээр байдаг... гэх тайлбар,
гэрч ************ ...*********ыг бид нар бага байхад нь *********гэж дууддаг байсан. Одоо ч гэсэн би ********** гэж дууддаг. Багаас нь тэгээд дуудаад сурчихсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр тал),
гэрч ****** ...********* нь хүүхэд байх үедээ ********* нэртэй байсан. Би *********тай 10-н жилийн нэг ангид суралцдаг байсан. Тэрээр 10 жилдээ ********* нэртэй байсан юм. ********* гэдэг нэртэй болохыг нь би саяхан мэдсэн. Тэрнээс биш бид нар бүгд л ********* гэдэг байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар тал) зэргээр тогтоогдлоо.
Нэхэмжлэгч нь цэргийн албанд бүртгүүлэх үедээ ээж *******, 6-15 насны 3 дүү нарын хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Чимэд нь миний ээж байгаа юм. Би 3 дүүтэй. Намайг цэрэгт татагдахад ах ****** нь Зүүн Баян-Улаан сумын 31 дүгээр ангид цэргийн алба хааж байсан... гэх тайлбар, Батлан хамгаалахын төв архивын даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн овог нэр гэх хэсэгт ******* гэх нэрийг ********* гэж давхарласан засвартай, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 6, ээж ********* цэрэгт, 6-15 насны 3 дүүтэй... гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1987 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 22 дугаар тал) хуулбар зэргээр нотлогдов.
Нэхэмжлэгч ******** нь Ардын армийн ***** оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ********* нэрээр цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын даргын ***** дугаартай албан бичгээр ирүүлсэн овог нэр гэх хэсэгт ********* гэх нэрийг ********* гэж давхарласан засвартай, төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1969-10-06 / 18, яс үндэс гэх хэсэгт ард халх, Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл Рашаант сум, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт 1986 оноос Улаан-од нэгдэлд малчин, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1985 онд 8-р анги, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 6, ээж Чимэд 49 настай саальчин, ах Наранцэцэг 19 настай цэрэгт, 6-15 насны 3 дүүтэй... гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1987 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 22 дугаар тал),
Нэхэмжлэгч ********* нь БХЯ-ны сайдын1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас *******дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 611856 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хх-ийн 21 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ...Овог гэх хэсэгт ***, нэр гэх хэсэгт ****, цэргийн алба хаасан эсэх гэх хэсэгт Хаасан... гэх бичилттэй нэхэмжлэгч ****** ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 16-19 дүгээр тал) зэрэг баримтуудаар нотлогдож байна.
*********ын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний шүүх хуралдаанд гаргасан Намайг ********* гэж дууддаг гэх тайлбар, гэрч ********* нарын мэдүүлэг зэрэгтэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1987 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар нь тохирч байх тул нэхэмжлэгч Чимэдийн Батжаргалыг ********* нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд ********* дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ********* нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ********** Ардын армийн *********** дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ********* нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ