Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00064

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00064

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын *************

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01328/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шүүх хуралдаанд ************** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ********* нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд ****** онд төрсөн. ********** оны хооронд Тариалан болон Эг-Үүрийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан. Ажиллаж байсан талаар лавлагаа авахад зарим тушаалууд нь гарч ирээгүй. Одоо тэтгэврийн насанд хүрсэн учир саальчнаар ажиллаж байсан хугацаагаа тооцогдоогүй байдаг.

*********ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд **************** өдрийг хүртэл саальчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Тэтгэвэр нь бага тогтоогдсон учраас шүүхээр тогтоолгож байж тэтгэврээ нэмүүлэх боломжтой. Өөр ажил хийж байгаагүй. Яг хэддүгээр бригадад байсан гэдгийг мэдэхгүй. 21 настайдаа нэгдэлд гишүүнээр элсэж орсон. Миний ойлгож байгаагаар хэрэгт өгсөн тушаалыг хангалттай гэж бодож байна. Одоо 60 гарсан хүн хэдэн жил тэтгэвэр авах вэ дээ...гэв

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ********* дугаартай албан бичиг, Тариалан сангийн аж ахуйн даргын ******** дугаартай Дундаж цалин олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын ******** дугаартай Эг-үүрийн САА-д ажилчид шилжүүлэх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын ******** дугаартай Тариалан САА-гаас шилжиж ирсэн ажилчин малчдын ажилд томилсон тушаалыг нөхөн гаргах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын ********** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргы тамгын газрын даргын ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Эг-Үүрийн САА-д ажиллаж байсан *********ийн 1985-1992 онуудын цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, *********дугаартай итгэмжлэл, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 5-40, 58, 100 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ******** гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 101-102 дугаар тал).

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 53-57 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын даргын ********* дугаартай албан бичиг (хх-ийн 78, 106 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ************** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын ******* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 79-81 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын ********* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 82-83 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын ******* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 84-85 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын ******** дугаартай Хөрөнгө зарцуулах тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 86 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын ********** дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар зэрэг нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 87 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь тэтгэврээ нэмэгдүүлж тооцуулахад саальчнаар ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд *********ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл саальчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********* өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ********* нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл саальчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 3/151 дугаартай албан бичгээр ирүүлсэн Эг-Үүрийн САА-д ажиллаж байсан *********ийн 1985 оны 1-8 сар, 1986 оны 1-7 сар, 11-12 сар, 1987 оны 1 -11 сар, 1988 оны 1-10 сар, 12 сар, 1989 оны 12 сар, 1990 оны 2, 4-7 сар, 9 сар, 1991 оны 1-2, 12 сар, 1992 оны 1, 2 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн хугацааны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 13-40 дүгээр тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ...Тушаах нь: Шинээр байгуулагдаж байгаа Эг-Үүрийн САА-д нэр бүхий ажилчин, албан хаагчдыг хавсралтаар баталсугай гэх бичилттэй 188 дугаартай Эг-Үүрийн САА-д ажилчид шилжүүлэх тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын ************ дэс дугаарт овог нэр гэх хэсэгт *********, албан тушаал гэх хэсэгт саальчин, дэвтрийн № гэх хэсэгт шинэ дэвтэр гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 8 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ************ дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын **************** гэх бичилтттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 80-81 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ...Тушаах нь: Нэг. БНМАУ-ын СНЗ-ийн 1974 оны 44/65-р тогтоолыг үндэслэн 1988 оны хувиарын дагуу 8-р сард амрах ажилчин албан хаагч нэр бүхий хүнд ээлжийн амралт олгосугай. гэх бичилттэй ****** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын **** дэс дугаарт *********, саальчин, ************** гэх бичилтттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 82-83 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ...Тушаах нь: 1.Тариалан САА-гаас шилжиж ирсэн нэр бүхий ажилчин албан хаагч, малчдыг тэр үед хийж байсан ажилд томилсон тушаалыг хавсралт №-1-ээр ёсоор нь нөхөн гаргаж 1985 оны 12-р сарын 02-ны өдрөөс эхлэн Эг-Үүрийн САА-д ажилласнаар тооцсугай. гэх бичилттэй ******** дугаартай Тариалан САА-гаас шилжиж ирсэн ажилчин малчдын ажилд томилсон тушаалыг нөхөн гаргах тухай тушаалын хавсралтын 202 дэс дугаарт *********, саальчин, шинэ дэвтэр гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 9-10 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ...Тушаах нь: 1989 оны амралтын хувиарын дагуу 11,12-р сард амрах ажичин, албан хаагчдын ээлжийн амралтыг хавсралтаар тооцож олгосугай. гэх бичилттэй ***** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 31 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт ******, албан тушаал гэх хэсэгт фермд саальчин, үндсэн хоног гэх хэсэгт 15, албан тушаалын нэмэгдэл гэх хэсэгт 3, бүгд хоног гэх хэсэгт 18, сар өдөр гэх хэсэгт I/XII гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн дугаар 84-85 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ...Тушаах нь: 1.Төлчдийн семинар зөвлөгөөн ******** өдрүүдэд болж байгаатай холбогдуулан 1989 онд төлөө 100 хувь бойжуулсан төлчдийг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр урамшуулсугай гэх бичилттэй ****** дугаартай Хөрөнгө зарцуулах тухай тушаалын хавсралтын овог нэр гэх хэсэгт 7.*********, албан тушаал 1 фермд төлчин, шагнал тоо гэх хэсэгт 5, үнэ гэх хэсэгт 11-94 гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 86 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ...6. ******** 1-р фермд улирлын саальчнаар томилон ажиллулсугай. гэх бичилттэй №07 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 87 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ...Нэг: БНМАУ-ын өмч хувьчлалын 1991 оны хуулийн дагуу тус САА 3 компани болон зохион байгуулагдаж байгаа тул САА-д ажиллаж байгаа албан хаагч, ажилчид, малчдыг I/III-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. гэх бичилттэй №13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 121 дэс дугаарт ************* гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 12 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ******************дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ******* Ажилладаг гэх хэсэгт Эг-үүрийн САА, эрхэлдэг ажил гэх хэсэгт Саальчин, оршдог сум, район гэх хэсэгт Эрдэнэбулган, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт **********, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.19... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 53-57 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд *********ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл саальчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *********тэй холбоотой Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн 1984 оны цалин хөлс, холбогдох материал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын даргын ******дугаартай Манай архивт хадгалагдаж байгаа Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн *****холбоотой цалин хөлс, холбогдох материал байхгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй албан бичгээр (хх-ийн 78, 106 дугаар тал),

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байгаагүй болох нь гэрч ******* ...Намайг 1984 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд дуу хөгжмийн багшаар ажиллаж байх үед ********* нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын тэжээлийн үйлдвэрт нормын ажил хийдэг байсан. ********* бид хоёр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн сангийн аж ахуйд хамт бол ажиллаж байгаагүй. Би тухайн үед багшийн ажил хийдэг байсан. ...Би *********ийн нөхөр болох ********* дотно найз учир тэдний гэрээр их орж гардаг байсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 101-102 дугаар тал) зэргээр тус тус тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 68 дугаартай Дундаж цалин олгох тухай тушаалын хасралтын 8 дэс дугаарт ******, саальчин гэх бичилттэй тушаалыг нэхэмжлэгчид хамааралтай гэж тайлбарлах боловч уг тайлбар нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөн нэхэмжлэгч ********* нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч *********ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

********* нь 1992 оны 3 сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан талаарх ****** дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 52 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *************ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл саальчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ