| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01313/И |
| Дугаар | 320/ШШ2025/00065 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00065
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00065 | Хөвсгөл аймаг |
М
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ********** оршин суух, **********
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01313/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Тариалан суманд ****9 дэх хүүхэд болж 1969 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10-н жилийн сургуульд 1977 онд 1 дүгээр ангид элсэн суралцаж, 1985 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд 1985 онд илгээлт авч Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн Сэлэнгэ цогцолборт 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажилласан. 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Сангийн аж ахуй байж байгаад татан буугдаад Ордос компанид ажиллаж байгаад хувиараа мал маллаж эхэлсэн. Би 1985-1988 онд илгээлтээр малчнаар ажилласан. Гэтэл лавлагаанд нормчин гэж гарсан. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж шүүхэд хандсан.
Миний Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би уг нь малчин хийж байсан. Миний баримтууд бүгд нормчин, ачигч гэж гарсан байгаа. Байгаа баримтаараа л тогтоолгоё...гэв.
Нэхэмжлэгчээс Тариалангийн сангийн аж ахуйн даргын ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан САА-н Сэлэнгэ цогцолборт 1985-1988 онуудад ажиллаж байсан ******* 70 дансанд бичигдсэн цалин хөлсний лавлагааны хуулбарууд, Тариалан сангийн Аж ахуйн ************ дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын ********* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын ************ дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын ********* дугаартай албан бичгийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын ********* дугаартай албан бичгийн хуулбар, гэрчээр асуулгах тухай хүсэлт, Тариалангийн Сангийн аж ахуйн даргын ******** дугаартай Цэрэгт явагсадыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалангийн сангийн аж ахуйн даргын ******* дугаартай 1988 оны ургац хураах ажилд амжилт гаргасан байгууллага, хүмүүсийг шагнах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын ******дугаартай Ажилд томилох буюу чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын ***** дугаартай Х.М.Салааны зохион байгуулалтыг өөрчлөх тухай сумын намын хорооны 12-р сарын 12-ны өдрийн тогтоолыг үндэслэн тушаах тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын ******* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 4-15, 42-48 дугаар тал),
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ********* нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 49-52 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 30-33 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Тариалан сангийн аж ахуйн даргын ********* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын архивын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын ***дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын ********** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 53-58 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Тариалан САА-н Сэлэнгэ цогцолборт * онуудад ажиллаж байсан ******* цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 59-74, 100-103 дугаар тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ********* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тэтгэвэрт орох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********* өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ********* нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын даргын **********дугаар албан бичгээр ирүүлсэн *********ийн 1985 оны 11, 12 сар, 1986 оны 1, 2, 8, 11, 12 сарууд, 1987 оны 2, 8-12 сарыг дуустал, 1988 оны 1, 5, 8 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 59-74, 100-103 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн Тариалан сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ...Тушаах нь: 1.Нэр бүхий .....хүнд 1986 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай... гэх бичилттэй №134 дугаар тушаалын 220 дэс дугаарт Овог нэр гэх хэсэгт *********, албан тушаал гэх хэсэгт нормчин, үндсэн амралт гэх хэсэгт 15, албан тушаалын нэмэгдэл гэх хэсэгт 3, бүгд хоног гэх хэсэгт 18, эхлэх хугацаа гэх хэсэгт I/XI гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 12, 54-55 дугаар тал),
Тариалан сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ...Тушаах нь: 1.Нэр бүхий хүмүүсийн 1987 оны ээлжийн амралтыг хавсралтаар баталсугай. гэх бичилттэй №210 дугаар тушаалын хавсралтад ******* гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 13 дугаар тал),
Тариалан сангийн аж ахуйн даргын ********* өдрийн ...Тушаах нь: 1.Нэр бүхий ажиллагсадад 1988 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай. гэх бичилттэй ******* дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 25 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт ********* гэх бичилттэй хавсралтыг архивын хуулбар (хх-ийн 14, 56 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ******* Ажилладаг гэх хэсэгт Тариалан сангийн аж ахуй, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт ачигч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт *******Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Д*******, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.19... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 30-33 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд *********ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
*********ид холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.
Цагдаагийн ерөнхий газрын төв архивын ******* дугаартай ****** сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын 1990.10.01-ний өдрийн ********* дүгээр тушаалаар УЦСЕГ-ын дотоодын цэргийн 230 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, цэргийн жинхэнэ албаны хугацааг бүрэн дуусгасан тул 1990.10.13-ны өдрөөр тасалбар болгон хугацаат цэргийн албанаас Хөвсгөл аймагт халагдсан байна. гэх бичилттэй албан бичиг,
Тагнуулын Ерөнхий газар, Тусгай архивын ******* нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын ******** дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0230 дугаар ангид цэргийн албанд татагджээ гэж бичилттэй албан бичиг (хх-ийн 15 дугаар тал),
********* нь 1990 оны 10 сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь ******* дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа тус тус хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 29 дүгээр тал)
Гэрч ******** нарын мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн байх ёстой ба гэрч нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг нотолгооны чадваргүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ