| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01341/И |
| Дугаар | 320/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00066
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00066 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********, Сентрал тауэрын *************
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоотод оршин суух, **********
Нэхэмжлэлийн шаардлага: ********* тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 413,446 төгрөг, зээлийн хүү 249,128 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,013 төгрөг, нийт 700,587 төгрөг, ********* тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 207,649 төгрөг, зээлийн хүү 125,122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,752 төгрөг, нийт 350,523 төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, бүгд 1,059,610 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун арав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01341/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ********** тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 700,587 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 350,523 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 1,059,610 төгрөгийг хариуцагч ********* гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** тус шүүхэд гаргасан тайлбартаа: ********-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ.
Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** холбогдуулан ****** тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 413,446 төгрөг, зээлийн хүү 249,128 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,013 төгрөг, нийт 700,587 төгрөг, ********* тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 207,649 төгрөг, зээлийн хүү 125,122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,752 төгрөг, нийт 350,523 төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, бүгд 1,059,610 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун арав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,059,610 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун арав) төгрөгийг нэхэмжлэгч *********-д төлсөн болох нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хас банкны төлбөрийн баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,982 (хорин есөн мянга есөн зуун наян хоёр) төгрөгийн тал хувь болох 14,991 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,991 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *********-д олгохоор тогтов.
Хариуцагч ********* нь улсын тэмдэгтийн хураамж 14,991 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн нэг) төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *********-ийн Голомт банкны 8125101407 тоот дансанд төлсөн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нэхэмжлэлтэй, хариуцагч *********од холбогдох, ********* тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 413,446 төгрөг, зээлийн хүү 249,128 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,013 төгрөг, нийт 700,587 төгрөг, ********* тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 207,649 төгрөг, зээлийн хүү 125,122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,752 төгрөг, нийт 350,523 төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, бүгд 1,059,610 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун арав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,059,610 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун арав) төгрөгийг нэхэмжлэгч *********-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,982 (хорин есөн мянга есөн зуун наян хоёр) төгрөгийн тал хувь болох 14,991 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,991 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *********-д олгож, хариуцагч ********* нь улсын тэмдэгтийн хураамж 14,991 (арван дөрвөн мянга есэн зуун ерэн нэг) төгрөгийг нэхэмжлэгч *********-д төлсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ