Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2024/00933

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 онд өөрийн нэр дээр газраа шилжүүлэн авч, тоот газрын гэрчилгээг шинэчлэн авсан. Уг газрыг 2008 онд гэр бүлийн хэрэгцээнд гэж 3 хүний өмчөөр авсан байсан. Тухайн үед 3000 м.кв газрыг өмчилж авсан байсан. Газраа авсан ч мөнгө төгрөгний боломжгүйгээс хашаа барьж чадаагүй, газраа тэмдэглэсэн байсан. Гэтэл манай зүүн талын айл хашаагаа тэлж манай газарт оруулж барьсан. Тухайн үед ч тэр, сүүлд ч тэр манай газар шүү гэдгийг байнга хэлдэг байсан. Гэтэл манай газрыг яасан ч өгөхгүй гээд чөлөөлж өгөхгүй байна. Тиймээс П.*******гийн хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн 830 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.*******ийн өмчлөлийн газар дээр миний даамин хаалга баригдсан нь үнэн. Иймд П.******* миний бие Г.*******ийн өмчлөлийн 830 м.кв газрыг чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч П.******* нь нэхэмжлэгч Г.*******ийн өмчлөлийн 830 м.кв газрыг чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг, хариуцагч П.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Г.ЖАРГАЛТУЯА