| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01387/И |
| Дугаар | 320/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00067
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00067 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *****, **********
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын ******** тоотод оршин суух, *********
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 403,098.99 (дөрвөн зуун гурван мянга ерэн найман төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01387/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч **** нь ******-тай 2021 оны 10 сарын 27-ны өдөр дугаар ******** дугаартай зээлийн шугамыг гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд ******** цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансруу 2021 оны 10 сарын 27-нд 100,000 төгрөгийг шилжүүлсэн.
Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2022 оны 01 сарын 28-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 1033 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг манай ********-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм.
Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 403,098.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* тус шүүхэд гаргасан тайлбартаа: ***********-ийн нэхэмжлэлтэй, ********* холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** нь ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 403,098.99 (дөрвөн зуун гурван мянга ерэн найман төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 403,098.99 (дөрвөн зуун гурван мянга ерэн найман төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч *********-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********ын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ХААН банкны **** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,743 (арван хоёр мянга долоон зуун дөчин гурав) төгрөгийн тал хувь болох 6,371.50 (зургаан мянга гурван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,371.50 (зургаан мянга гурван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,371.50 (зургаан мянга гурван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *********-д олгохоор тогтов.
Хариуцагч ********* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********* компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч *********т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 403,098.99 ( дөрвөн зуун гурван мянга ерэн найман төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 403,098.99 ( дөрвөн зуун гурван мянга ерэн найман төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч *********-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,743 (арван хоёр мянга долоон зуун дөчин гурав) төгрөгийн тал хувь болох 6,371.50 (зургаан мянга гурван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,371.50 (зургаан мянга гурван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,371.50 (зургаан мянга гурван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ