| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01107/И |
| Дугаар | 138/ШШ2024/00953 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00953
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин суух бүртгэлтэй, Дорнод аймаг, түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШЗ2024/02245 дугаар захирамжаар “...нэхэмжлэлд дурдсан Дорнод аймаг, хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч ******* овогтой ******* /*******/-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШЗ2024/02245 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-7 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь тус шүүхэд “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Р.******* нь *******г шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Р.******* нь *******д худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд түүний оршин суух хаягийг мэдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд *******г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******гийн регистрийн дугаар нь ******* бөгөөд тэрээр холбоо барих утасны , дугааруудтай, ХААН банкны тоот данстай болно.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, *******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Р.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******г эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч Р.******* /утас: , /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА