| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01307/И |
| Дугаар | 320/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2025/00077
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 320/ШШ2025/00077 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, О М-гийн Ө,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 155/2024/01307/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ө нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ***ын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, 1985 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаад 1988 онд төгссөн. Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Барилга үйлдвэрлэлийн Мөрөн пүүсийн харьяа барилга угсралтын 1 дүгээр ангид нормчноор, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд нормчноор ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлээл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн О М-гийн Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймаг дахь Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захиргаанаас 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М- овогтой Өд нээж олгосон №258670 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч Г.Н-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тус аймгийн Барилга угсралтын трестийн Мөрөн пүүс, Эрчим ББХХоршооны баримт манай архивд тус тус шилжиж ирээгүй тул М.Өд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/950 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Тус хэлтсийн архивт М- овогтой Ө-ын ажиллаж байсан Барилга угсралтын 1 дүгээр анги нь 1991, 1992 онд, Эрчим БХХоршоо нь 1992 онд, Эрчим хоршоо нь 1993 онд, Эрчим БХХоршоо нь 1994 онд нийгмийн даатгалын шшимтгэл төлсөн байгааг тодорхойлов. гэх бичилт бүхий 1969 дугаартай архивын лавлагаа зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-7 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.Э, С.Н нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16, 32-36 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс м.Ө-ын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Барилга үйлдвэрлэлийн Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр анги нь 1991, 1992 онуудад, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим ББХХ нь 1992, 1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол тухайн компанид ажиллагсдын тоогоор эсэх, эсхүл тухайн компанид ажиллагсдын нэрсээр төлөгдсөн эсэх, тухайн баримтад М-гийн Ө (ЛЛ00000000)-ын нэр бий эсэх лавлагааг зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-22, 39, 64-69 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ө нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус барилгын нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Ө нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч М.Ө нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус барилгын нормчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
О М-гийн Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Завхан аймаг дахь Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захиргаанаас М- овогтой Өд 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 1985 09 01 Завхан Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн шавар будгийн ангид элсүүлэн суралцуулав. Завхан Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1985 оны 10 дугаар сарын 02-ны 82 дугаар тушаалаар, 1988 06 25 Завхан Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн шавар будгийн ангийг төгссөн тул Барилга угсралтын конторын мэдэлд шилжүүлэв. Завхан Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар тушаалаар, 1988 08 25 Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд ажилчнаар авч ажиллуулав. Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 202 тоот тушаалаар, 1991 01 01 Хөвсгөл аймгийн Барилга үйлдвэрлэлийн Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 1 дүгээр ангид ажилчнаар шилжүүлж томилов. Хөвсгөл БУТ-ийн даргын 1991.01.17-ны 20 тоот тушаалаар, 1991 01 01 Хөвсгөл БУ-ийн Мөрөн пүүсийн харьяа БУ-ын 1 ангид ажилчнаар томилон ажиллуулав. БУ-ын 1 дүгээр ангийн даргын 1992 оны 3 дугаар сарын 25-ны 34 тоот тушаалаар, 1992 04 03 Хөвсгөл Эрчим ББХХ-нд ажилчнаар томилон ажиллуулав. Эрчим ББХХ-ны даргын 1992 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот тушаалаар, 1995 01 01 Хөвсгөл Эрчим ББХХ-ны даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөв. Эрчим ББХХ-ны даргын 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 01 тоот тушаалаар гэх бичилт бүхий №258670 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),
2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5.Овог: М-, 6.Нэр: Ө... 14.Ажилладаг байгууллага: Барилга угсралтын трест, ажилд орсон он 1988, цех, тасаг, бригад 1 дүгээр бригад, эрхэлдэг ажил будагчин, ...оршдог сум, район Мөрөн...бүртгэгчийн нэр Ц, 1988 оны 9 сарын 18 гэх бичилт бүхий архивын хуулбар (хавтаст хэргийн 19-22 дугаар тал)
Гэрч Я.Эын ...М.Ө нь 1988 оноос Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр ажиллаж эхлээд, үүний дараагаар Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр бригадад нормчноор ажиллаж байсан. Хугацааг нь сайн мэдэхгүй байна. Зах зээл эхлээд уг пүүс нь Эрчим хоршоолол болоод 1995 оныг хүртэл мөн нормчноор ажиллаж байсан ... гэх мэдүүлэг,
Гэрч С.Нгийн ...М.Ө нь 1988 оноос 1991 оныг хүртэл Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр, үүний дараа 1991 оны 01 дүгээр сараас Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр бригадад 1992 оныг хүртэл засал чимэглэлчнээр, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оныг хүртэл Эрчим хоршоонд засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсныг мэднэ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 31-36 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч М.Ө нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Трестэд 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Мөрөн Пүүсийн харьяа нэг дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус барилгын нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О М-гийн Ө-ын Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус барилгын нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН