| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01154/И |
| Дугаар | 320/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2025/00073
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 320/ШШ2025/00073 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын *******оршин суух*********
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01154/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1975 онд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын бага сургуульд элсэн орж тэндээсээ шилжиж Хатгал хотын 10-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгссөн. Үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуульд сантехникийн ангид 2 жил суралцаж 1985 онд сантехникийн слесарь мэргэжлээр төгссөн. 1985 онд Ардын армийн 06 дугаар ангид цэргийн алба хааж 1988 онд халагдаж ирээд 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн ********* сумын ************* өдрөөс тус уурын зуухандаа сантехникийн слесариар ажилласан. Уг газартаа 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад энэ өдрөөс механикчаар томилогдож 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Үүнээс хойш эрүүл мэндийн шалтгаанаар группт орсон.
Одоо хүнд хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл зарим тушаалууд Цогтоо нэрээр гарсан, мөн ажлаас гарсан тушаал байхгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Хөвсгөл аймгийн ********* сумын Ахуй үйлчилгээний төвийн уурын зууханд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, тус байгууллагад 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, Хөвсгөл аймаг дахь ********* ********* сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл механикаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн архивын тасгийн ********дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн ********* сумын ахуй үйлчилгээний төвийн даргын ********дугаартай Зарим ажилчдыг ажлаас өөрчлөх болон шинээр ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн ********* сумын ахуй үйлчилгээний төвийн даргын ****** дугаартай Зарим хүмүүсийн ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн ********* сумын ахуй үйлчилгээний төвийн даргын **** дугаартай Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх тухай тушаалын архивын хуулбар, БНМАУ Эрчим, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны ******* дугаартай ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын архивын хуулбар, ******* дугаартай ****** төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ***** дугаартай ******хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шүүгчийн захирамжийн архивын хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгэх тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ********** дугаартай шийдвэрийн архивын хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт, шүүх хуралдааныг товлон зарлуулах тухай хүсэлт, ******* дугаартай **** хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 4-11, 56-57, 89-94, 98-105 дугаар тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 106-109 дүгээр тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, (хх-ийн 24 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 25-28 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ********* сумын ахуй үйлчилгээний төвийн даргын ******дугаартай Зарим хүмүүсийг ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 29-30 дугаар тал),
Хөвсгөл аймгийн ********* сумын ахуй үйлчилгээний төвийн даргын *********дугаартай Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 31 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн ********* сумын нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвийн даргын ****** дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 32 дугаар тал)
Хөвсгөл аймгийн ********* сумын нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвийн даргын ******* дугаартай Уурын зууханд өвөл цагийн нэмэгдэл ээлжийг ажиллуулах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 33 дугаар тал)
БНМАУ Эрчим, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны ********* дугаартай ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 34 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн ********* сумын Засаг даргын тамгын газрын даргын ******* дугаар албан бичгээр ирүүлсэн ******* оны цалин хөлсний лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 38-55 дугаар тал) зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ********* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо хүнд хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл зарим тушаалууд Цогтоо нэрээр гарсан, мөн ажлаас гарсан тушаал байхгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох нэхэмжлэл гаргах болсон.
Иймд Хөвсгөл аймгийн ********* сумын Ахуй үйлчилгээний төвийн уурын зууханд ******* өдрийг хүртэл машинистаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, Хөвсгөл аймаг дахь ********* ********* сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл механикаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********* өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ********* нь Хөвсгөл аймгийн ********* сумын Ахуй үйлчилгээний төвийн уурын зууханд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, Хөвсгөл аймаг дахь ********* ********* сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл механикаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ********* дугаар албан бичгээр ирүүлсэн ********* 1988 оны 11 дүгээр сар, 1989 оны 1 сараас 4 сар, 7 сараас 12 сарыг дуусталх, 1990 оны 1 сараас 6 сарыг дуусталх саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний баримтын хуулбарууд (хх-ийн 38-55 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *********** нэрээр нээж олгосон ******** дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******** мөн болохыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ********дугаартай шийдвэр (хх-ийн 90-94 дүгээр тал),
Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас *********** өдөр олгосон 01. 1983 оны 09 сарын 01. Хөвсгөл ойн ТМС-ийн сантехникийн ажилд сурагчаар элсүүлэн ажиллуулав. Сургуулийн захирлын 1983 оны 9-р сарын 10-ны өдрийн 93 тоот тушаалаар, 02. 1985 оны 06 сарын 28. Хөвсгөл ойн техник мэргэжлийн сургуулийг хоёр жил суралцуулан сантехникийн слесарьчны мэргэжил эзэмшүүлэн төгсгөв. Сургуулийн захирлын 1985 оны 06-р сарын 28-ны өдрийн 58 тоот тушаалаар, 03. 1985 оны 06 сарын 20. Цэргийн жинхэнэ албанд дайчлан татав. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 39 дүгээр тогтоол, 04. 1988 оны 06 сарын 19. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгасан учир бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт хуваарилав. Ардын армийн 126 дугаар ангийн захирагчийн 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Н/171 дугаар тушаал, 05. 1988 оны 09 сарын 15. ********* сумын НАААҮ-ийн уурын зуухны машинистаар авч ажиллуулав. НАААҮ-ийн төвийн даргын 1988 оны 9 сарын 2-ны өдрийн 35 дугаар тушаалаар. 06. 1989 оны 01 сарын 01. Уурын зуухны машинистын ажлаас чөлөөлж сантехникийн слесараар дэвшүүлэн ажиллуулав. НАААҮ-ийн төвийн даргын 1988 оны 12 сарын 30-ны өдрийн 50-р тушаалаар. 07. 1990 оны 1 сарын 16. Сантехникийн слесарь уурын зуухны механикаар дэвшүүлэн ажиллуулав. НАААҮ-ийн төвийн даргын 1990 оны 1 сарын 16-ны өдрийн 01 тушаалаар. 09. 1990 оны 5 сарын 01. БНМАУлсын Сайд нарын зөвлөлийн 42-р тогтоолоор шилжиж ирсэн тул ********* сумын Эрчим хүчний салбарт механикаар ажиллуулав. Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 5 сарын 31 өдрийн ******** тушаалаар, 10. 1990 оны 12 сарын 01. Грүппэд орсон тул ажлаас нь чөлөөлж хөдөлмөр, нийгэм хамгааллын мэдэлд шилжүүлэв. Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 12 сарын 30-ны 283 дугаар тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10-11 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн ********* сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ...Тушаах нь: Өөрийн нь өргөдөл Ү.Э-ийн зөвшөөрснөөр ********** 9-р сарын 15-наас эхлэн уурын зуухны машинистээр томилон ажилуулсугай... гэх бичилттэй №35 дугаартай Зарим ажилчдыг ажлаас өөрчлөх болон шинээр ажилд авах тухай тушаалын архивын хулбар (хх-ийн 5 дугаар тал),
Хөвсгөл аймгийн архивын тасгийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ********* сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ...****** 1989 оны 1-р сарын 1-нээс эхлэн туслах машинистээр **** сантехникийн слессараар тус тус томилон ажилуулсугай... гэх бичилттэй ****** Зарим хүмүүсийн ажилд авах тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 6, 30 дугаар тал),
Хөвсгөл аймгийн ********* сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: 1.Ажлын онцгой шаардлага гарсан учир машинистээр ажиллаж байсан *********оог 1989 оны 1-р сарын 1-ээс эхлэн ээлжийн ахлагч /слесар/-аар, мөн ***** машинистаар авч ажилуулсугай... гэх бичилттэй №01 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 7, 31 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн ********* сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ...Тушаах нь: 1. Улирлын чанартай ажилчин ******, *********оо, ****** нарыг 5-р сарын 20-ноос эхлэн туслах машинистын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. гэх бичилттэй №3 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 32 дугаар тал),
Хөвсгөл аймгийн ********* сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ...Тушаах нь: 1.Уурын зуухны нэмэгдэл ээлжийн слесараар ****** машинистаар *********оог туслах машинистаар Тэрбишийг 10 дугаар сарын 01-нээс авч ажиллуулсугай.... гэх бичилттэй ** дугаартай Уурын зууханд өвөл цагийн нэмэгдэл ээлжийг ажиллуулах тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 33 дугаар тал),
БНМАУ Эрчим, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ...Тушаах нь: 1.Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харъяанд ажиллаж байсан сумдын дизель ба уурын зуухыг, харъяалсан сумдад нь зохион байгуулан Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн салбар хэсэг болгон өөрчилсүгэй... гэх бичилттэй ***** дугаартай Ажилд томилох тухай тушаалын хавсралтын ********* суманд гэх хэсгийн 7 дэс дугаарт *********-уурын зуухны механик гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 8, 34 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ******* Ажилладаг гэх хэсэгт Ахуйн үйлчилгээний төв, ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бриагад гэх хэсэгт уурын зуух, эрхэлдэг ажил гэх хэсэгт Машинист, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт *********... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 25-28 дугаар тал),
Гэрч ***** ...Миний бие 1990 оны 8 дугар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн ********* сумын харъяа Эрчим хүчний салбарт дизельчнээр ажилд орох үед ********* нь уурын зуухны машинист мөн слесарь давхар хийж байсан. Би тухайн үед дизельчин хийдэг байсан юм. ********* нь уурын зууханд ажилладаг байсан учир машиинистаа ахлаад ээлжинд гардаг харин миний бие дизельчин байсан учир ээлжинд гардаг байлаа гэв. ********* бид хоёр 1990-1992 он хүртэл хамт ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,
гэрч ******** ...Миний бие Хөвсгөл аймгийн ********* сумын уурын зууханд 1980 онд машинистаар ажилд орсон бөгөөд намайг ажилд орсоноос хойш ********* нь 1982 онд тус уурын зууханд механикчаар ажилд орж ирсэн юм. ******** бид хоёр Хөвсгөл аймгийн ********* сумын уурын зууханд 1992 он хүртэл хамт ажиллаж байсан. ********* нь тухайн үед уурын зуухны механикч ажил хийдэг байсан. Харин миний бие машинистаар ажилладаг байсан юм. 1988 онд Хөвсгөл аймгийн ********* сумын уурын зуухны дарга нь Ханддорж гэж хүн байсан юм. ********* нь саяханыг хүртэл механикч ажлаа хийж байгаад 2024 онд л ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 106-109 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд *********ын Хөвсгөл аймгийн ********* сумын Ахуй үйлчилгээний төвийн уурын зууханд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, Хөвсгөл аймаг дахь ********* ********* сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл механикаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
*********од холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тус аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд *********ыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ******** дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 4 дүгээр тал)
********* нь 1990 оны 12 сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан талаарх ************ дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 24 дүгээр тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************ын Хөвсгөл аймгийн ********* сумын Ахуй үйлчилгээний төвийн уурын зууханд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар, Хөвсгөл аймаг дахь ********* ********* сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл механикаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ