| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01257/И |
| Дугаар | 138/ШШ2024/00998 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2024/00998
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 972,256 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102358741 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 412,682 төгрөг, 7102823333 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 414,857 төгрөг, 7102483737 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 86,251 төгрөг, 7103527746 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 49,966 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, ...нийт 972,256 төгрөгийг хариуцагч О.*******аас гаргуулах гэжээ.
Хариуцагч О.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ******* *******”-аас зээл аваад эргээд төлж барагдуулаагүй байгаа минь үнэн. Иймд надаас нэхэмжилсэн 972,256 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 972,256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.******* нь “******* ******* *******” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Р20155783 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээг байгуулан, тус гэрээний үндсэн дээр цахим зээлийн гэрээнүүдийг байгуулан хувийн хэрэглээний зориулалтаар зээл авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 972,256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,885 төгрөгийн 50 хувь болох 13,942.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 13,942.5 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 13,942.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэгт 972,256 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,885 төгрөгийн 50 хувь болох 13,942.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 13,942.5 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 13,942.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА